"Өвчтөн Ким Жунин, ахлах сургуульд байхдаа насанд хүрээгүй байж биеэ үнэлэгч хөлсөлсөн гэх хэргээр засан хүмүүжүүлэх рүү явсан. Гэхдээ хугацаа нь болоогүй байхад аав нь мөнгө өгж гаргасан юм байна. Тэгээд цуурхал гаргасан хүүхдийг алсан байна, энийг нь аав нь бас л нуун дарагдуулсан. Тэр хэргээс хойш сарын дараа машинтайгаа явж байгаад нэг хүнийг мөргөж алсан, хэргээ хүлээлгүй зугтсан байна. Саяхан аав нь бүх үннийг нь ил болгон өөрөө шоронд суун хүү нь энд ирсэн юм байна" гэж эмч хэлэв. Би айсандаа эмчийн өрөөнөөс гаран явах гэтэл "хөөх энэ чинь нөгөө биеэ үнэлдэг Нина юу даа" гэх дуунаар зог тусчихав. Жунин үргэлжлүүлэн "чи намайг ийм болгосон, чи миний урдуур хойгуур эргэлдээгүй бол анхнаасаа тийм цуурхалд өртөхгүй байх байсан юм" гэхэд нь би айсандаа үг дуугарч зүрхэлсэнгүй. Хамгаалагч ах түүнийг өрөө рүү нь оруулахаар авж явав. Тэр өрөөндөө орохоосоо өмнө "Ким Нина би чамайг ална даа" гээд оров.
Би нөгөө гураваа цуглуулан сая болсон бүх зүйлийг хэлэв. "Хүн алсаан" гээд Хусог уулга алдахад нь би чимээгүй л толгойгоо дохив. "Болгоомжтой байгаарай, тэр...намайг ална гэсэн" гэж хэлэхэд тэд нар "бид нар чамайг хамгаалнаа" гээд л том том юм ярив.
Би Юнгигын өрөөнд ороод орон дээр нь хэвтээд "би айгаад байна" гэвэл Юнги миний хажууд хэвтээд "зүгээр дээ, би энд байна" гээд намайг тэврэв.
/Ким Тэхён/
Нинаг хамгаалах хэрэгтэй, надад юу ч болсон хамаагүй би түүнийг хамгаалах болно./Нина/
Орой болж өрөөндөө орвол Тэхён сууж байлаа. "Нина би чамайг хамгаалах болно оо, өмнө хэлж байсан шигээ" гээд гараад явчихав. Энэ хүн юу л сэдээд байна даа.