Тэхён надад дээвэр дээр гардаг нууц аргаа зааж өгсөн. Бид хоёр тэнд орой болгон гарж оддыг харан инээдтэй нэр өгдөг.
/Тэхён/
Надад Нина их таалагдаж байгаа. Тэр хөөрхөн, сайхан сэтгэлтэй, тусч эмэгтэй. Намайг жоохон хүүхэд болчихсон байхад тэр их сэтгэл, хайрыг нь мэдэрсэн. Би түүнд сайн болчихсон юм байх даа. Үгүэ, сайн биш хайртай болчихсон юм байна.
/Нина/
"Хаашаа чвж байгаа юм" гэсээр намайг хөтлөн явах Тэхёнаас асуухад "чи очоод мэднэ ээ" гэж хариулах нь сонсдов.
Эмнэлэгийн 5 дугаар давхарт ирэв. 5 дугаар давхар. Өндөр хамгаалттай, хүнд өвчтэй хүмүүсийн эмчлүүлдэг давхар. Эмчээс нь зөвшөөрөл аван нэгэн өрөөнд оров. Үнэхээр харанхуй байсанд нь айн Тэхёны гараас нь чанга атгавал Тэхён инээгээд "хөөе Жон Хусог гэрлээ асаагаач" гээд гэрэл асаав. Жон Хусог. Тэхён надад тэрийг эмэнд донтсон гэсэн.
Эм уун амиа хорлох гэж оролдсоноос болж эмэнд донтон сэтгэцийн асуудалтай болчихсон. Тэр нь даамжирсаар эм уухгүй бол уурлан, хүний болон өөрийн аминд халтай зүйл хийдэг.
Энэ ороонд ор байдаггүй юм байхдаа хэмээн бодож байтал Тэхён шалан дээр хэвтэх Хусог дээр очин "унтаад байгаа юм уу? Босоорой чамайг нэг хүнтэй танилцуулах гэсэн юм" гэв. Хусог босон хана налан суугаад над руу харан инээмсэглээд "Жон Хусог гэдэг" гэв. "Ким Нина" гэвэл Хусог толгойгоо дохин Тэхён руу хараад "эмч намайг сайжирч байгаа гэсэн. Хэрвээ илүү сайн байвал 3 дугаар давхар луу шилжүүлнэ гэсэн.
(2-р давхар нь арай гайгүй хүмүүс хэвтдэг тасаг гэж бодож болно. 3,4 нь бас хэцүү гаруудын хэвтдэг хэсэг. 5 бол нөгөө хурцын гэж яридаг тэрэнтэй адилхан)
Тэхён баярлан "хөөх, сайн байна. Бид гурав байн байн ирж байх болхоор хурдан эдгээд бид хоёр дээр хүрээд ир" гэхэд нь гайхан "гурав??" хэмээн асуув. Хусог "Жимин гээд бид хоёрын найз байдаг юм. Тэр эргэлтээр сардаа юм уу, завтай бол долоо хоногтоо нэг удаа ирдэг юм" гэв.
Бид инээлдэн, хөгжилтэй зүйлс ярилцан орой болтол хамт байв. Тэгээд Тэхён бид хоёр явахаар болж Хусог ч их ядарсан бололтой "өнөөдөрт баярлалаа хоёроо. Удахгүй дахиад хүрээд ирээрэй" гээд гараа даллав. Бид хоёр удахгүй ирнэ гэдгээ амлаад 3 давхар луу буув.Нээх их урт болоогүй. Хусогтой танилцсан нь л гарч байгаа.