Тэхёнтай дээвэр дээр ярилцсанаас хойш хэдэн хоног өнгөрлөө. Тэр нэг л тийм тухгүй хөндий байгаад байсанд нь гайхан ярилцахаар өрөөнийх нь өмнө ирсэн минь энэ байлаа. Би хаалгыг нь тогшоод "Тэхёна~ ярилцах уу?" гэхэд Тэхён намайг өрөөндөө татаад оруулчихав. Тэгээд гэнэт л намайг тэвэрчихэв. "Тэхён хоёулаа энэ талаар ярилцсан ш дээ" гэвэл Тэхёны хоолой нь чичигнэн "Н-Нина миний бие өвдөөд байна" гэв. Зүрхнийх нь цохилт надад мэдрэгдэж байлаа. Үнэхээр хурдан цохилж, Тэхён өөрөө хөлөрчихсөн гар нь салагнаж байлаа. Би ч үгийн зөрөөгүй түүнийг тэврээд "эмч дээр очох уу?" гэхэд тэр толгой дохиод яг явах гэтэл Тэхён ухаан алдаад уначихав.
__________
______________
Өнөөдөр Тэхёны өрөөнөөс гарсангүй. Эмч ирж түүнд тариа хийн хэрэгтэй эмийг нь өгчихөөд явсан.Тэхёны толгой дээр тавьж байсан алчуурыг аван угаалгын өрөө ороод норгочихоод иртэл Тэхён сэрчихсэн сууж байлаа. Би баярлсандаа түүнийг очиж тэврээд энд тэндээс нь барьж үзэн "өвдөж байгаа юм байна уу? Одоо зүгээр биз дээ" гэхэд Тэхён зүгээр л толгойгоо дохив. Би хурдан гаран эмчийг дуудан Тэхёны өрөөнд ирэв, эмч түүнийг үзээд "Тэхён ярилцах зүйл байна" гээд над руу харав. Би ч эмчийг ойлгон өрөөнөөс нь гарав.
Хэсэг хугацааны дараа эмч гарч ирэн би зөрөн Тэхён дээр очин юу гэсэн талаар асуухад тэр "хувирахгүй байгаа болохоор өвдөж байгаа гэсэн, хувирдаг тогтмол цагтаа 3 удаа хувирахгүй байвал гарч болно гэсэн. Тэрнээс өмнө сэтгэл зүй нь эмзэг болно гэсэн" гэв.Би Тэхёныг унтуулчихаад гадаа гаран нөгөө хоёр дээрээ очив. Тэр хоёр Тэхён яасан гэхэд нь нээх их зүйл ярисангүй зүгээр л бие нь жаахан өвдсөн гэв. Удалгүй Тэхён араас гарч ирэн бид арын талбайд сууцгаав. Тэд инээлдэн ийшээ тийшээ гүйлдэнэ, харин би Тэхёнд л санаа зовж байлаа. Эдгээд гарна гэдэгт нь баярлаж байгаа ч ингэж өвдөөд байвал...
Гэнэт Тэхёны уйлах чимээ сонсогдсонд бодлоосоо салан тэдэн дээр гүйн очиход Хусог Юнги хоёр газар уйлан сууж буй Тэхёныг аргадан юу хийхээ мэдэхгүй зогсоцгоож байлаа. "Юу болсон бэ" гэхэд Хусог түгдрэн "б-би хөөцөлдөж байгаад мангар гээд дуудцан чинь уйлаад эхэлсэн" гэв. Сэтгэл зүй нь эмзэг болно гэж хэлснийг нь санан Тэхёныг босгоод тэр хоёрт "Тэхён ойрд их эмзэг байгаа, хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгсээ сайн бодоорой" хэмээн хэлчихээд Тэхёныг дагуулан өрөөнд нь оруулан түүнийг аргадав. "Надад дуулаад өгөөч" гэж Тэхён гуйхад түүнийг оронд нь оруулаад өөрөө хажууд хэвтээд дуулж эхлэв.
Нэгэн өдөр саранд
Уртаас урт захидал бичсэн
Чамаас тод гэрэлтээгүй ч
Жижигхэн лааг асаасан Тоосонд дарагдсан энэ хуучин цэцэрлэгт, шувуу дуулна.
Чи хаана байна ?
Чи яагаад уйлаад байгаа юм?
Энд зөвхөн чи бид хоёр л байна
Зөвхөн чи бид хоёр
Гүн шөнийг дагасаар
Чиний дуулж буй хоолой
Нэг алхмаар, хоёр алхмаар
Улаан өглөөг авч ирнэ
Үүрийн гэгээ өнгөрч
Тэр сар нойрсохоор одвол
Хамтдаа байсан цэнхэр гэрэл минь, алга болно..
Дуулж дуусахад Тэхён над руу ширтсээр л байлаа. Би инээгээд "чи анх намайг ирэхэд хувирчихаад намайг хамгаална гэж байсан аа санаж байна уу?" гэхэд Тэхён ичэн "санаж байна аа, гэхдээ би чамайг хамгаалнаа...юу ч болж байсан чамайг хамгаална" гэв.________
_______________