Хусогын хөнжил дэр гэх мэт хэрэгтэй зүйлсүүдийг нь хамт зөөлцөнө. Өнөөдөр Хусог 3 давхарт шилжиж ирж байгаа. Яг миний өрөөний өөдөөс харсан өрөөнд орж байгаа. Түүнийг хурдан эдгэж байгаад нь үнэхээр баяртай байна, энэ байдлаараа байх юм бол удахгүй эмнэлэгээс гарна гэсэн.
"Хөөе, Хусог энэ нэг юм чинь яагаад ийм хүнд байгаа юм" гэж Хусогын юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйлийг зөөж буй Юнги үглэнэ. "Наадах чинь хүнддээ биш та л хүч муутай байхгүй юу" гэж инээсээр Хусог хариулна. Залуусыг жаргалтай байгааг хараад дагаад гунигтай байсан ч жаргалтай болчих юм.Би Хусогын эмчилгээний бичиг гэх хэрэгтэй бичиг баримтуудыг нь хамт зөөлцөн эмчид өгөхийг нь хүргэж өгчихөөд Хусогын өрөө рүү явж байтал сувилагч намайг дуудаад "Мин Юнги өвчтөнтэй найз биз дээ? Дуудаад өгөөч хүн уулзахаар ирсэн байна" гээд явчихав. Юнги дээр хэн ирдэг билээ гэж бодсоор Хусогын өрөөнд орвол Хусог Тэхён хоёр хана руу хараад зогсчихсон Юнги өөрөө орон дээр нь унтаж байв. Юу болсныг асуутал Юнги нүдээ аниастай хэвээр "наад хоёр чинь орилолдоод байсан юм" гэхэд нь Хусог хошуугаа цорвойлгон "энэ чинь миний өрөө шдээ, та өөрийнхөө өрөөнд орж унталдаа" гэв. Би тэднийг харж нэг инээчээд "Юнги, чамтай хүн уулзахаар ирсэн гэсэн" гэхэд Юнги ухас хийн босоод "над дээр үү?" гээд л нүд нь байдгаараа томорчихсон надаас асуув. Намайг толгойгоо дохитол тэр удахгүй ирнэ гэдгээ хэлээд гараад явчихав. Бид гурав тэндээ хэсэг байж байгаад эмчилгээндээ орцгоов. Юнги бид хоёр нэг эмчилгээнд явдаг гэтэл тэр ирсэнгүй, хэнтэй уулзсан болоод ингэж удаад байгаа юм бол?
Эмчилгээ ч дуусч бид гурав өдрийн хоолондоо орохоор явж байв. Хоолны газар орон хоолоо авчихаад нэг суудал олон суухад Хусог эргэн тойрноо харангаа ярина. "Хүмүүстэй хамт хооллох ийм байдаг байхнээ, сайхан байна. Өмнө нь дандаа ганцаараа иддэг байсан болохоор гоё байна. Нээрээ, хоолны дараа гарцгаах уу?" гээд их л баярласан бололтой асуухад нь Тэхён бид хоёр зэрэг толгойгоо дохив. Эргэн тойрноо харан Юнгиг хайтал тэр байсангүй, санаа зовж эхлэн өрөөндөө байгаа байх гэж итгэсээр хоолоо идэж дуусгачихаад өрөөнд нь очтол тэр байсангүй. Санаа алдан Хусог Тэхён хоёрыг дагуулан гарав. Эмнэлэгийн хойно байдаг талбай дээр иртэл цаана байлаг саравчинд Юнги сууж байлаа. "Хён~" гэсээр Тэхён түүнийг дуудахад Юнги наашаа харав. Т-тэр уйлж байв. Яагаад уйлсан юм болоо, уйлах дургуй бусдад өрөвдүүлэх дургуй гэсэн байж яагаад уйлаад байгаа юм бэ? Юнги бид нарыг харчихаад эмнэлэг рүү гүйгээд орчихов. Ардаас нь орох гэтэл Хусог намайг бариад "уйлж байсан шдээ, шалтгаантай байж таараа. Ганцааранг нь жоохон байлга" гээд тайван хэлэв. Тэхён ч санаа алдаад газар суучихав. Би хэд тэндээ хэсэг сууж байгаад оройн хоолны цагаар орцгоов. Хоолны газарт дахиад л Юнгиг хайтал тэр бас л байсангүй.
Бүтэн долоо хоног өнгөрлөө. Тэхён хөгшин хүн болоод хувирчихсан. Өчигдөр шөнө бас надтай хамт унтсан. Надад ямар нэгэн ид шид байдаг байх аа. Миний дуулахыг сонсоод л унтчихдаг...хөөрхөн. Өглөө нь сэрчихээд хөгшин хүн байх чинь үнэхээр балай юм байна гээд инээгээд л байсан.
Харин Юнги бид нараас зайгаа барисаар байгаа. Түүнийг яагаад ингэж аашлаад байгааг нь ойлгохгүйн.
Хусог харин их сайн байгаа. Тэр эмчилгээндээ тасралтгүй сайн явж, орчитойгоо дасаж байгаа.
Өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч орой болов. Би Юнгигын өрөөнд орох гэтэл хаалгаа түгжчихсэн байлаа./Мин Юнги/
Хэн надтай уулзахаар ирдэг байна аа гэж бодсоор уулзалтын өрөөнд ортол аав хойд эх хоёр минь байлаа.
"Яах гэж ирсэн юм, намайг энд зовж байхыг харах гэж ирсэн юм уу? Уучлаарай энд их гоё байгаа. Одоо ингээд явдаа" гээд явах гэтэл аав минь "Мин Юнги чи хэдий болтол ингэх гэсэн юм бэ? Эндээс гараад ээж аав хоёртойгоо хамт сайхан амьдарцгаая" гэв. Би өөрийгөө барин "хэнийг ээж гэж дуудаад байгаа юм? Надад ээж байхгүй" гэсээр нүд рүү нь эгцлэн харж байгаад хэлтэл аав уурлан "яг одоо ээжээсээ уучлалт гуй, энэ хүнд ч гэсэн сэтгэл байдаг юм" гэх аж. Нүдэнд минь нулимс цийлэгнэн "НАДАД ЭЭЖ БАЙХГҮЙ..ТА ӨӨРӨӨ МИНИЙ ЭЭЖИЙГ АЛЧИХСАН БИЗ ДЭЭ...СЭТГЭЛ? НАДАД Ч ГЭСЭН ТЭР ЗҮЙЛ ЧИНЬ БАЙДАГ ЮМ" гэсээр хаалга саван гараад явчихав./Ким Нина/
Юнгигын өрөөний хаалгыг нь тогшин "Юнги надтай ярилцмаар байна уу?" гэхэд тэр хаалгаа онгойлгов. Дотор нь ортол Юнги шууд намайг тэврээд авав. Тэгээд болсон бүгдийг надад уйлсаар хэлэхэд нь миний ч нулимс цийлэгнээд ирэв. Би түүнийг тэвэртэл тэр уйлсаар "ээжийгээ санаж байна, тэр үед ээжийгээ санаж байгаагүйгээрээ санасан. Бурханы өмнө өвдөг сөхрөөд ээжтэй минь уулзуулаад өгөхийг хүссэн" гэв. "Юнги битгий уйл, би ч гэсэн ээжийгээ санаж байна. Хоёулаа адилхан болохоор битгий уйл" гэтэл тэр над руу хараад "юу гэсэн үг юм?" гэхэд нь хэлэх цаг нь болж гэж бодсоор түүнд бүх зүйлээ ярьж өгөв.Дараагийн хэсгээс яг түүхийг нь бичнээ. Уншиж урам зориг хайрладаг уншигчиддаа хайртай шүү <3