ХХХ: "Миинаа" гайхан эргэж хархад миний хамгийн сайн найз Хан Юүри тэврээд авлаа. Юүри бол миний хамгийн сайн найз. Юүри Юута хоёр үерхээд 1 жил болж байгаа. Үнэхээр өхөөрдөм хөөрхөн хосууд. 3лаа үерхье гэж хэлмээр хөөрхөн золигнууд шүү.
Намайг Сун Мина гэдэг. Өнөөдөр 11-р ангид орж байна. Мөн найзтайгаа нэг анги болсондоо байртай байгаа. За Мина шинэ сургууль, шинэ амьдрал.
Юүри: "Хайрт найз минь сургуульдаа тавтай морил. Анги руугаа Goooooo"
Бид хоёр инээлдэж, ханиалдаж, ууж, идэж, сургуулийн нээлтээ үзчихээд ангидаа орон хамт сууцгаалаа. Удалгүй багш орж ирэх үед "намайг л битгий өөрийгөө танилцуул гэж хэлээрэй үнэхээр гуйж байна бурхан минь" гэж залбиран сууж байлаа.
Багш: "За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайхан амарцгаасан уу? Өнөөдөр шинэ сурагч шилжин ирсэн байгаа. Гарч ирээд өөрийгөө танилцуулаарай" аа новш гэж. Би самбарын урд гаран өөрийгөө танилцуулчхаад буцан суудалдаа суув.
Манай анги үнэхээр цөөхөн сурагчтай юм. Магадгүй өнөөдөр хичээл орохгүй болохоор ирээгүй байх.
Өнөөдөр хичээлийн нээлт, танилцуулга хийгээд л тарсан учраас Юүри бид хоёр сургуулийн хажууд байдаг кафе руу орон кофе, торт идэн сууж байгаад харихаар болов. Юүри бид хоёр өөр зүг болохоор салж ядан гэр гэр лүүгээ харьцгаав. Энэ жилээс би тусдаа гарсан. Тусдаа гарсан ч гэж дээ эцэг эх хоёр маань Франц явж амьдрахаар болсон учраас би гэдэг хүн гэртээ ганцаараа үлдсэн.
Гэрт хүлээх хүн байхгүй болохоор хажууханд байдаг CU орон 3 тор дүүрэн амттан аван арай ядан дийлээд явж байхад гай болж нэг хүн мөргөөд бүгдийг нь унагаачхав.
Би: "Oh mon dieu. Замаа харж явж байгаач" гэж ууртай хэлээд амттануудаа түүж эхлэв.
ХХХ: "Өөрөө ирж мөргөчхөөд. Алив би тусалъя"
Би: "Надад чиний тусламж хэрэггүй ээ" гээд тортой юмнуудаа барин явсаар гэртээ орж ирлээ.
"Хөөх Мина чи үнэхээр ааш муутай юмаа. Өөрөө урдхаа харалгүй хүн мөргөчхөөд тусалъя гэж байхад нь уурлаж л байдаг. Ядаж уучлаарай гэдэг байж. За одоо дууссан маргаашдаа бэлдье". Маргааш хичээлтэй учраас нүүрээ цэвэрлэчхээд орондоо ороод л нам унтаад өгөв.
7:35
*Утас дуугарах*Би: "Байна уу?"
Юүри: "Хөөе авгай минь сэрээч хичээлээсээ хоцрох нь байна" сандран цаг хартал 7:35. Хамгийн хурднаараа хувцсаа өмсчхөөд гэрээсээ гарлаа. Лифт хүлээсэн боловч хэтэрхий удаад байсан болохоор шатаар гүйлээ.
Тиймээ амжчихлаа. Аз болж сургууль маань гэрээс холгүй. Яг сургууль руу ордгийн даваан дээр нэг хүнтэй мөргөлдөөд уначхав.
"ДАХИАД Л ЧИ ЮУ!!!"A/N: Сайн уу? Анхны бичвэр учраас богинохон бичлээ. Энэ өгүүллэг маань өсвөр насныхны хайр дурлал, нөхөрлөл, зөрчил тэмцлийн талаар гарах болноо. Туслаж дэмжээрэй☺️.
YOU ARE READING
Өсвөр нас
RomanceСанаандгүй учралаас салж хагацашгүй хайр үүссэн. Үүрд хамт байгаач Сун Мина.