Болзоонд урьсан нь

167 20 31
                                    

Мэдээ:"Маргааш тогтуун салхитай сайхан өдөр болно. Мөн анхны цас орох төлөвтэй байна"

Юута:"Тиймээ. Маргааш Юүритэйгээ болзоно доо. Анхны цасаар хамт гарах ч янзтай шүү"

Би:"Юутаа"

Юута:"Яасан?"

Би:"Би нөгөө Минаг болзоонд яаж урих вэ? Урьсан чинь зөвшөөрөхгүй бол яанаа!"

Юута:"Эр хүн зоригтой бол чоно нөгөө юу алдана гэдэг юм андаа. Зориглоод асуугаад л үз"

Би:"Ок. Заавал зөвшөөрүүлнээ"

~Минагийн талаас~

Би:"Маргааш цас орно. Юүри хоёулаа гадуур гарах уу?"

Юүри:"Үгүйдээ хонгор минь. Анхны цас орно гэж байхад хэн найзтайгаа явж байдаг юм" бас л юм идэж сууна.

Би:"Ээ? Тэгээд хэнтэй гарна гэж?"

Юүри:"Хүмүүс чинь хайртай эсвэл таалагддаг хүнтэйгээ гардаг юм шүү дээ. Чи ч болоогүй байна даа. Юмыг яаж мэдхэв. Хэн нэгэн эрэгтэй хүүхэд чамайг гадуур гаръя гэж асуувал эргэлзээгүй зөвшөөрнө шүү за!"

Би:"Паах. Заа надаас хэн асуудаг юм. Хаххаха тэр асуух хүн нь яг билгийн нүд нь сохорсон гар байх байлгүй" өөрийгөө шоолон суух үед

Юүри ууртайгаар:"Чи битгий өөрийгөө дандаа ингэж голж байгаа ч. Чамайг ингэж хэлэхээр үнэхээр уур хүрдэг шүү. Хэрэв дахиж өөрийгөө голох юм бол хананд саваад алчихна гэж мэдээрэй!"

Би:"За ойлголоо аниа. Хурдан хувцсаа өмсөө. Сургалтаас хоцрох нь байна" гэж хэлээд гитараа үүрэн гарахдаа бэлдлээ. Би гитарын харин Юүри бөмбөрийн сургалтанд явдаг. Бид хоёр сайхан бэлтгэлээ хийчихээд гарч ирэхэд Дуёон Юута хоёр угтаж авлаа.

Юүри:"Хүүе ээ. Миний хөөрхөн хайр орой болчихсон байхад яах гэж ирсэн юм бээ?" гээд хошуугаа цорвойлгон эгдүүтэй царай гаргана.

Юута уруулан дээр нь шоб гэж үнсээд:"Ийм хөөрхөн, эгдүүтэй, бяцхан хайрыгаа яаж ганцааранг нь ийм харанхуйд явуулж байдаг юм бэ тийм биз дээ"бас л хошуугаа унжуулан хэлнэ.

Би:"Аймшигтай аварга биетэй юмыг бяцхан хайр ч гэж байх шиг болимоор юмаа. Хүнд хайртай болохоор энэ нүд нь сохордог гэдэг яг үнэн байх өө" гээд урд гаран алхлаа.

Дуёон ардаас алхаж ирээд:"Мина б-би харин юм асуух гээд" доошоо шал ширтэж зогсох нь яг л ээждээ загнуулж байгаа хүүхэд шиг эгдүүтэй харагдана. Өшиглөөд унагаачихмаар хөөрхөн харагдаад байнаа.

Өсвөр насWhere stories live. Discover now