Хайртай шүү!

168 14 28
                                    

Юүри үсийг минь чихний ардуур хийн "Чи минь үнэхээр гайхалтай харагдаж байна"

Лиса намайг чангаас чанга тэврэн "Төгс төгөлдөр. Баяр хүргье"

Аав нулимсаа залгин "Миний охин ээжтэйгээ үнэхээр адилхан юм. Үзэсгэлэнтэй гүнжийг хоёрдох удаагаа харж байгаадаа баяртай байна. За тэр гайхалтай мэдрэмжийг хоёрдох удаагаа мэдрэх нь"

Би аавынхаа гараас сугадан, олон хүмүүсийн хажуугаар зөрөн явна. Сандрал, бас догдлол. Хоорондоо төгс зохицох мэдрэмж. Яг л Дуёон бид хоёр шиг. Тэр минь үнэхээр дэгжин харагдаж байна. Яг энэ дүр төрхийг 3 дахь удаагаа харахад өөр мэдрэмж төрж байна.

Анхны догдлол. Энэ сайхан залуутайгаа анх болзсон өдөр. Хар хүйтэнд хамаг царай зүс нь улайчихсан байсан хэрнээ царайлаг харагдаж байсан тэр залууг хараад энэ агуу хайрын үндэс тавигдсан.

Хоёрдох догдлол. Амралтын газарт Дуёонд молигдуулж нэг өрөөнд орсон өдөр. Намуухан орой намайг дагуулан дээвэр дээр гаран, нүдийг минь боох үед нь нисэж үхэхвий дээ гэсэн айдастай байх үед урд минь яг л ханхүү мэт зогсож байсан тэр л залуутай гайхалтай дурсамжуудыг бүтээлцсэн.

Гурав дахь догдлол. Шинэ амьдрал эхлүүлж байгаа гайхалтай өдөр. Түүнтэй өнгөрүүлсэн бүх гайхалтай дурсамжуудаа бодон, аавыгаа тас зууран алхаж явахад өөдөөс минь дулаахан инээмсэглэх энэ залуутай үлдсэн насаа барна гэдэгтээ 100 бүр 10000000 дахин итгэлтэй болсон. Чамдаа хайртай шүү.

~Дуёоны талаас~
Миний амьдралдаа сугалсан ганц бөгөөд зөв сугалааны хонжвор минь. Чамтайгаа учирсандаа, сэтгэлтэй болсондоо, үерхсэндээ, одоо бүүр гэрлэх гэж байгаадаа туулийн их жаргалтай байна. Чамайгаа үүрд инээлгэх болно гэдгээ ээжид чинь амласан. Тийм болохоор надад итгээрэй.

Ээ бурхан минь миний сүйт бүсгүй хаалгаар орж ирж байна. Ёо ямар үзэсгэлэнтэй юм бэ! Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Чамаас болоод би инээмсэглэхээ больж чадахгүй байна. Царайг нь сайн харж чадахгүй байгаа ч гэсэн гайхалтай байна. Тэр минь над руу аяархан алхаж ирэн, аав надад түүнийг минь даатгаад суудалдаа суув. Би Минагийн нүүрний урд байх торон даавууг нь хойшлуулахад яасан сайхан царай вэ!

Нүүр нойтон оргиход л би өөрийнхөө уйлж байгааг анзаарсан юм.

"Та хоёр энэ насыг хамт баран, зовлонтой, жаргалтай үед нэгнийгээ орхихгүй байж чадах уу?"

Бид хоёр: "Мэдээж!!"

"Үнсэлцээрэй!" гэхэд бид хоёр ичиж байсан ч бие биенийхээ уруулыг үнслээ.

~Минагийн талаас~
"Сайн уу? Ээжээ. Охиныгоо харж байна уу? Би асар их аз жаргалтай байна. Та санаа зовох хэрэггүй дээ. Тандаа амалсан бүхий л амлалтаа биелүүлнэ. Харин та минь намайг хамгаалж байгаарай. Одоо би уйлахаа больчихсон. Мундаг байгаа биз? Г-Гэ-Гэхдээ одоо уйлмаар байна. Дахиад ганц л удаа уйлчихъя. Ээжээ... таныгаа маш их санаж байна! ХАЙРТАЙ ШҮҮ!" гээд газарт унан, Дуёоны энгэрт наалдан, ихэр татан уйлж эхэллээ.

Цаг орой болж бид хоёр гэрийн зүг хөдөллөө. Дуёон машин барьж явахдаа байн байн над руу хараад байхаар нь

"Яасан? Би тийм үзэсгэлэнтэй харагдаад байна уу?" гээд нүдээ тормолзуулан харахад

"Үгүй ээ. Уйлаад бүүр царай муутай болчихсон байна. Битгий уйлаад бай. Толинд хар л даа. Миний хайрын сэтгэл нь л сайхан юм даа" гээд хүн шоолон инээхэд нь уур хүрээд ер нь бол болгож тавьсан ххаха.

Бид гэртээ орж ирэн унтахаар орондоо орцгоолоо. Яагаад ч юм Дуёонтой хамт унтана гэсэн чинь сандраад байх юм. Түүнээс зай барин хэвтэж байхад намайг өөртөө наагаад

"Юу вэ? Арай эр нөхрөөсөө ичээд байгаа юм биш биз дээ? Үерхээч үгүй байхдаа хамт унтаж байсан байж, гэрлэснийхээ дараа ичдэг сонин охин бэ?" гээд шанаагаа тулан над руу харлаа.

Би уруулан дээр нь үнсчхээд "Наад хацраа хар даа. Одоо ичсэн нь би биш чи болчихлоо ххаха"

Дуёон: "Кхмм. За унтаж үз. Маргаашнаас эхлээд үнсгэлжингийн ажилдаа орно биз дээ?"

Би: "Давраад байгаарай. Би маргаашнаас хичээлтэй. Өөрөө л гэр орныхоо ажлыг хий. Бас намайг орой ирэхэд гоё хоол хийчихсэн байгаарай. Яахав, маргаашнаас сайхан ааштай байвал хамт унтана. Ааш муутай байх юм бол буйдан дээр унтана гээд ойлгоорой. За одоо үг дуугүй унт!" гэж хэлчхээд Дуёоныг тэврээд унтлаа.

Хайртай шүү! Мэдээж хайр нь л үнсгэлжин болно шүү дээ. Зүгээр л хариугаа авсан юм. Үхэн үхтлээ чамайгаа бас ирээдүйд төрөх хүүхэд юм уу хүүхдүүд ээ хайрлах болно оо.

A/N: Зиа ингээд зохиолоо дуусгая даа. Шинэ зохиол эхлүүлж байгаа. Тэрийг минь ч гэсэн хайрлаж өгөөрэй❤️

Өсвөр насWhere stories live. Discover now