Багын найз

114 17 46
                                    

Бид хоёр босох гэж өч дөчнөөн юм болж байж доошоо ресторан руу буухад нөгөө хэд маань ч гэсэн байж байлаа.

Би: "Яасан эрт сэрцгээсэн юм бэ?"

Лиса: "Өдрийн 13 цаг болж байна ш дээ!"

Би бантсандаа: "Өө. За би тийшээ явчхаад ирье" гээд тэр хэдийг орхин явлаа.

Тэнд зогсож байгаа хүн нэг л таньдаг царай? Ядаж байхад хараа муутай болохоор хэцүү юм аа. Нүдээ онийлгон харж байтал над руу хараад гараа даллан хүрч ирэхэд нь нэг юм танилаа.

Би түүнийг тэврэн: "Ямар удаан уулзаагүй юм бэ! Нүүгээд бүр алга болчих юм аа! Гомдмоор юм гээч!" гээд цээж рүү нь зөөлөн цохиход миний толгойг илээд

Хэчан: "Заа уучлаарай. Утсаа алдаад. Чиний дугаарыг мартчихсан. Ёстой уучлаарай. Гэхдээ муу найзыгаа бол мартаагүй шүү! Чи чинь яасан хөөрхөн болчхоо вэ? Энд юу хийж байгаа юм?"

Би: "Аан харин найзуудтайгаа амралтанд ирсэн юм аа"

~Яг энэ үед Дуёоны талаас~
Ширээнээс босож явснаа гэнэт нэг залуутай учир зүггүй тэврэлдээд, бүр болоогүй инээлдээд, нөгөөдөх нь толгойг нь илж байгааг нь хараач ээ! Энэ одоо миний янзыг үзээд байгаа юм байх даа!

Юута: "Х-Хөөе. Дуёон аа. Зүгээр үү? Бие чинь өвдчихөөгүй биз дээ?" гэснээ миний харж байгаа зүг рүү харан "Өө тэр Мина байна ш дээ. Гэхдээ хажууд нь байгаа залуу хэн бэ?" гэхэд бүгд тэр хоёр луу харлаа.

Юүри: "Аан. Хэчан л байна. Тэр хоёр хар багын шороо идэж өсөцгөөсөн найзууд байхгүй юу. МИНА АА! ХЭЧАН АА! НААШ ИР. ХАМТ СУУ!" гээд тэр хоёр хажууд ирж суусан ч би Минаг тоохгүй хэвээр л байлаа. Ер нь бол тэр намайг тоохгүй байна. Тэр Хэчантайгаа учиргүй инээлдээд л их байна аа! Арай гэж Сэүнтэй өрсөлдөж өөрийн болгосон байхад энэ Хэчан ч одоо юув дээ?

Мина: "Хөөе. Ким Дуёон аа. Амьд уу?" гээд нүдний өмнө гараа дээш, доош савуулах нь эгдүү хүргэж байсан ч түрүүн болсон явдлыг санаад тоохгүй суусаар л.

Мина: "За за. Тоохгүй байгаа бол тэр л биз. Ямартай ч бид зургаа усан сан орлоо. Чи ардаас ирвэл ирээрэй" гэснээ хүнийг хаяад явчихдаг шүү! Ямар их өдөж байна аа муу жижигхэн охин чинь!

Очихгүй за юу. Ер нь очиж яах юм, лай л байна. Өө. Очихгүй бол болохгүй юм байна. Мина мэдээж усны хувцастай очно. Тэгэхээр Хэчан түүний биеийг харна гэсэн үг. Аа болохгүй ээ, болохгүй гэж бодсоор хамаг хурдаараа өрөөндөө очин хувцсаа солиод, усан сан руу явлаа.

Өсвөр насWhere stories live. Discover now