Шинэ танил

119 14 45
                                    

Бид хэд алуурчинтай кино үзээд гарч ирсэн. Юүри дуусан дуустал хоёр хурууныхаа завсраар үзсэн. Яаж байгаа юм? гэхээр Арай бага айдаг юм аа л гэсэн ххаха.
Юута болон Сэүн нар хоолойнхоо хэрээр хэн нь чанга орилохоо үзэж байгаа аятай л байсан шүү. Кино театр доргиод, бид хэдийн хэнгэрэг хагарах дөхсөн. Үнэхээр аймшигтай зүйл болсон.
Дуёон бол ярилтгүй. Зүгээр л унтаад өгчихсөн. Бүр зүүдэлсэн гээч!
Харин Лиса бид хоёрт кино маш их таалагдсан. Алуурчин болмоор санагдуулсан кино байсан шүү. Гээл үү ххаха.

Би тэд нараар тогломоор санагдаад: "Хүний хоолойг нь гараараа боож алахад ямар сайхан дуу гардаг гээч" гээд мушилзахад Юута золтой л ухаан алдчихаагүй шүү.

Юүри: "Ёо! Одоо болио! Өнөөдөр унтаж чадахгүйн ээ! Бүгдээрээ хамт хоноцгооё!"

Юута: "Дэмжиж байна. Тэгэхгүй бол Юүри бид хоёр зүрхний шигдээсээр явах байх"

Дуёон: "За яахав. Муугүй сонсогдож байна" гээд бид өрөө өрөөндөө орон хувцсаа солин Юута, Юүри хоёрын өрөөнд очлоо.

Лиса: "За тэгээд сайхан ууж, идэж, хөгжилдөнө биз дээ?"

Юүри: "Тэгэлгүй яахав. Би амттан бас үзэх кинонуудаа сонгочихсон. Мэдээж хүүхэлдэйн кино" гээд над руу том хараад "Тэгээд бас энд хүн алж болохгүй шүү. Ялан гуяа МИНА!" гээд анхааруулчхаад цаашаа алхахаар нь сэмээрхэн ард нь очоод хөлөөс нь базахад зүрх нь бараг л зогсох шахсан ххаха.

Ямар хүн гэхээрээ хар шөнө баримтад кино үздэг байна аа? Нойр хүрч үхэх нь ээ гэж бодон эвшээлгэсээр хажуу тал руугаа харахад Сэүн Лиса хоёр тэврэлдчихсэн, Юүри Юута хоёр хөтлөлцөөд бүр кинондоо орчихсон сууж байна гээч. Дуёон миний өвөр дээр толгойгоо тавиад аль эрт унтаад өгчихсөн. Бас болоогүй ээ, гараас атгачихсан байгаа юм аа. Эгдүүтэй золиг ш дээ. Үнэхээр нойр хүрч байна. Дуёоны хажуугаар ороод, сайхан цээжийг нь тэврээд нам унтсан даа.

Лиса: "БОСОЦГОО. ҮД ӨНГӨРЧ, ҮХЭР МӨӨРЧ БАЙНА! ГАХАЙНУУД МИНЬ СЭРЦГЭЭ!!!" гэж байдаг чангаараа орилоод бид хэдийг сэрээсэн юм даа. Ай миний сайхан нойр.

Би нойрмог хоолойгоор: "Мм. Дахиад 5хан минут" гээд хажууд байсан нэг юмыг тэвэртэл нэг л хатуу, дулаахан, сэжигтэй болоод явчихлаа шүү гээд нэг нүдээ нээгээд хартал миний муу тэнэг хайрын нүүр яг тулчихсан хэвтэж байлаа. Би цочсондоо нүүрийг нь дэрээр дараад хаячхав.

Дуёон: "Яа. Хөөе л дээ. Хүнийг бүр байтлаасаа дэрээр дарж алах нь ээ? Чи ер нь надад хайртай юм уу? Чи ер нь намайг алах санаа өвөрлөсөн байх аа. Муухай юм" гэж хэлээд босоод ширээний ард сууснаа бас юм идээд байгаа юмаа. Энэ туулайн уурлаж байгааг ээ. Өөрийгөө их л сүртэй харагдаж байгаа гэж бодоод байх шиг. Үнэндээ бяцхан туулай луувангаа идэж байгаагаас ялгаагүй харагдана. Эгдүүтэй юм бэ!

Өсвөр насWhere stories live. Discover now