Яг сургууль руу ордгийн даваан дээр нэг хүнтэй мөргөлдөөд уначхав.
"ДАХИАД Л ЧИ ЮУ!!!"ХХХ:"Хөөх. Нөгөө мөргөдөг охин сайн уу? Замаа харж яв л даа ингэж байгаад бэртчихвэл яахын бэ"
Би: "Чи одоо намайг дагаад байгаа юмуу? Өчигдрийн явдалд уучлаарай, бас одоо би ангируугаа орох хэрэгтэй байна" гэж хэлээд явах гэтэл гараас минь бариад авав.
ХХХ: "Би ядаж нэрийг чинь мэдэж болохгүй гэж үү?"
Би:"Дахиж уулзах юм бол хэлье. Одоо баяртай" гээд анги руугаа гүйлээ. Ашгүйдээ багш ирээгүй байна.
Юүри: "Аааш муу золиг чинь. Эгчдээ байрлаж яваарай. Хэрэв би залгаагүй бол хичээлийн анхны өдрөө хоцрох нь байна шүү дээ. Өнөөдөр эгчдээ хоол авч өгөөрэй. АРАСОООО"
Би: "Хаха. Заа ойлголоо аниа"
Багш орж ирэн:"За хүүхдүүд ээ хичээлээ орцгооё. Суудалдаа сууцгаагаарай" яг энэ үед хэн нэгэн хаалга тогшин орж ирэв. Гайхаад хартал ЮУ ВЭ ЭНЭ ДУРАК ЧИНЬ ХҮН ДАГААД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА.
Багш:"Чи хэзээ ирж байгаа юм. За яахав өнөөдөр хичээлийн эхний өдөр гээд уучилъя. Нэг газар очоод суучих. Аан тийн өнөөдөр хичээл тарсны дараа суудал хуваарилах учраас бүгд ангидаа байж байна шүү. Уран зохиолын ном дэвтрээ гаргаад 5-р хуудсыг нээгээрэй". Тэр миний ард ирээд суучихсан.
Би:"Ёо энэ л дутаж дээ. Очиж очиж манай анги байхдаа яахав дээ. Тэгээд бүр миний ард ирээд суучихлаа гэжүүдээ"
ХХХ: "Хоёулаа дахиад л таарлаа. Энэ хувь тавилан биш гэж үү? Намайг Ким Дунёон гэдэг. Дараа таарахдаа нэрээ хэлнэ гэсэн байхаа" гээд ам нь задрах нь уу гэлтэй том инээж байлаа.
Би: "Сун Мина. Намайг уучилчхаарай Гэхдээ чиний ч гэсэн буруу байгаа шүү дээ. Бүхэл бүтэн ийм том хүн өөдөөс чинь явж байхад хараад холдчихож болдоггүй юм уу"
Дунёон: "Пааах. Том ч гэх шиг. Халаасанд багтахаар жижигхэн юмыг би яаж харах юм бэ айн хаххааха"
Багш: "Хөөе. Дунёон гуай. Урдах хичээлээ хийгээч. Минаг тайван байлга" ингэж хэлэхээр нь ялалт байгуулсан хүн шиг өөдөөс нь харангаа хэлээ гаргачхаад хичээлээ хийлээ.
Хичээл тарав
Багш суудал хуваарилна гэсэн болохоор ангидаа сууж байна.Дунёон: "Хөөе Мина. Чи намайг ерөөсөө тоохгүй юм. Бусад охид надтай яриа өдөх гээд ардаас гүйгээд байдаг юм. Чи тэгсэн чинь ийм сайхан залуу ардаас чинь гүйгээд, тоогдох гээд ядаж байхад ядаж юм ярь л даа. Муухай Мина гомдлоо мэдэв үү"
YOU ARE READING
Өсвөр нас
RomanceСанаандгүй учралаас салж хагацашгүй хайр үүссэн. Үүрд хамт байгаач Сун Мина.