Дуёонтой хийсэн болзоо

150 16 26
                                    

Гэртээ орж ирээд нүүр амаа угаагаад орондоо ороод унтлаа. Гэнэт хаалга тогших чимээгээр сэрчхэв. Би ч нээх айлгүйгээр хаалган дээрээ очоод дурангаараа хархад Юүри муу золиг зогсож байв.

Би хаалгаа нээгээд: "Хар шөнөөр юугаа хийж байгаа юм? Гэртээ хариагүй юм уу? Ирэх байсан юм бол хэлэхгүй яаж байгаа юм! Тосоод авах байсан шүү дээ!"

Юүри:"Муу найзыгаа болзох гэж байхад туслах хэрэгтэй биз дээ айн?"

Би:"Зааза алив ор ор. Юун ч их юм авчирсан юм бэ дэ"

Юүри:"Чамд өмсчхөөр ганц ч эмэгтэйлэг хувцас байхгүй болохоор чинь байсан юмнуудаа аваад ирлээ хө"

Би:"Зүгээр сайхан сул өмд, цамц өмсөөд л болоо шүү дээ"

Юүри:"Арай ч дээ. Сэүнтэй болзохдоо аймар плаж эдр өмсөж ирчхээд, Дуёонтой болохоор өмд, цамц ч гэх шиг ич мэдэв үү чи!"

Би:"За дуугүй бай. Тэглээ ч Сэүнтэй чи болзуулсан биз дээ! Тэрийг чинь болзоо гэхэд хэцүү за". Юүри авчирсан хар мянган хувцаснуудаа эхнээс нь өмсгөж эхэллээ.

Би:"ЮҮРИ ЭНИЙГ Л ӨМСӨӨД ЯВЧИХЪЯ Л ДАА. БИ ҮНЭХЭЭР ЯДРААД ҮХЛЭЭ"

Юүри:"Яг. Яг энэ чинь байхгүй юу! Гялс энийг өмсөөд гараад ир хурдлаа хурдал" гээд нэг хувцас над руу шидчихэв. Тэрийг нь өмсөхөд даруухан, хөөрхөн цэнхэр өнгийн плаж байв.

Юүри:"Авв. Үнэхээр хөөрхөн. Яг энэ чинь байхгүй юу!" гэж хэлээд газар дээрээ үсэрч дэвхцэж байгаа нь үнэхээр хөөрхөн харагдана. Юүри бид хоёр маш их ядарч байсан болохоор шууд орондоо ороод бие биенийгээ тэврээд унтаад өгчхөж. Золтой л хоцорчихсонгүй. Яар ч сандарсан амьтад гэрээр нэг гүйлдэнэ. Хамгийн хурднаараа уулзах газартаа ирлээ. Очих үед Дуёон яг л ханхүү шиг харагдах нь үнэхээр дур булаам юм.

Би:"Чи ямар шударга бус юм бэ! Хүнийг дулаалаарай гээд байсан байж өөрийгөө хардаа!"

Дуёон:"Яасан царайлаг л байгаа биз дээ"

Би:"Царайгаар яахав дээ. Эрүүл байх чухал за юу! Алив нааш ир явж хувцсыг чинь сольё" гээд гараас нь чирээд дэлгүүр ороод хамгийн дулаан гэсэн малгай, ороолт, куртик аваад өмсгөхөд яг л үхэр шиг харагдаад тэсэлгүй инээхэд Дуёон над руу зэвүүн харцаар хараад байхаар нь

Би:"ӨӨЕ! Наад харц чинь яагаад байгаа юм айн! Эгчдээ зодуулахыг хүсээ юу!"

Дуёон:"Аниа уучлаарай. Мөхөс би алдаа гаргалаа. Уучилж хайрла. Бас одоо явахгүй бол болзоо маань нурах гээд байна" гээд миний гарыг сугадуулаад алхав. Надад үнэхээр тухтай мэдрэмж төрүүлж байсан болохоор алхаад л байв. Бид хоёр эхлээд кино үзээд дараа нь хоолонд орохоор боллоо.

Өсвөр насWhere stories live. Discover now