Баяртай

103 12 39
                                    

3 сарын дараа

Бидний зуны амралт эхэлчихсэн үнэхээр гайхалтай сайхан байна. Өнөөдөр бид бүгд Юутагийн гэрийг буулгахаар ирсэн.

Сониноос Юута, Юүри хоёр сарын өмнө сүй тавиад, нэг гэртээ орцгоосон.

Дуёон бид хоёрын аав, ээжүүд хоорондоо танилцацгаасан. Ер нь бол 12-р ангиа төгсөөд хуримаа хийнэ ээ ххаха.

Сэүн, Лиса хоёр маань үерхээд эхэлчихсэн шүү. Дараа долоо хоногоос Тайланд явах гэж байгаа. Ер нь тэгээд тайван дөө.

Би: "Чшш, чимээгүй байцгааж бай. Аав, ээж хоёр залгаж байна"

Бүгд: "Ойлголоо"

Ээж: "За сайн уу? Хүүхдүүд юу хийцгээж байна. Айлын хөргөгч хоослоод л байцгааж байна уу?"

Юута хошуугаа унжуулан "Харин тийн. Гэрийн эзнийг зараад л, дээрэлхээд л байж байна дөө"

Лиса: "Өдий том болчхоод эгчид хов зөөхөөсөө ич за юу чи! Ичээчээ ич!" гээд духан дээр нь ганц сайн няслаад өглөө.

Ээж: "Хаахааха. За энэ яахав. Мина чи энд ирэх боломж байна уу?" гэж ээжийг хэлэхэд би болон бусад маань сонин царайтай болцгоов. Би үнэхээр явмааргүй байна.

Би: "Яагаад вэ?"

Ээж: "Яав л гэж дээ. Ээж нь охиныгоо санаад байх юм байна шүү дээ" гээд нөгөө л нэг халуун дулаан, сэтгэл татам инээмсэглэлээрээ инээв.

Би: "Та яагаад ирж болохгүй гэж? Та хоёр ер нь эндээ ирж амьдарсан нь дээр ш дээ. Тэгээд бид хоёрын хүүхдийг хараад л байж байхгүй юу ххаха"

Ээж: "Ххэхэхэ. Заа за миний охион ээж нь чамдаа маш их хайртай шүү. Үлдмээр байвал үлд дээ. Харин дараа сардаа багтаад ирэхийг бодоорой. Үнсье"

Бид нар: "За баяртай" гээд утсаа тасаллаа.

Долоо хоногийн дараа

Би: "За сайн уу аав? Ээж яасан юм?"

Аав: "Аан ээж нь завгүй л байна. Миний охин ирэх боломж байна уу?"

Би: "Ойрдоо чадахгүй л юм шиг байна. Би нөгөө зураг зураад байсан даа. Тэрүүгээрээ үзэсгэлэн гаргахаар болсон. Нээлт гээд ер нь завгүй л байна даа"

Аав: "Өө, за яахав дээ. Яасан мундаг юм бэ? Сайн байна. Завтай болохоороо ярьж байгаад ирэхийг бодоорой"

Би: "За, тэгнэ ээ" гэсээр утсаа таслав.

Энэ өдрөөс хойш би эцэг, эх рүүгээ хэдэн ч удаа залгасан аль нь ч утсаа аваагүй. Санаа ихэд зовон Франц дахь гэрт нь ирсэн ч, байраа зарчихсан. Яахаа мэдэхгүй зүгээр л Солонгос руугаа буцсан. Бүхэл бүтэн 1 сар сураггүй алга болчихсон. Гэтэл хэд хоногийн дараа аав над руу залгасан юм.

Өсвөр насWhere stories live. Discover now