1.

2.8K 150 5
                                    

"ТХТ НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ БАЙСАН БОЛ"

Сүбин бол чамайг энэ дэлхий дээрх хамгийн эгдүүтэйгээр харах залуу. Үргэлж чиний хацар дээр үнсэж хөөрхөн байна гэдэг үгийг хэлдэг халамжтай залуу юм.
__

Ёнжүн бол үнэхээр хартай найз залуу. Уурлаж гомдохоороо нялх хүүхэд шиг хошуугаа унжуулж буруу хардаг. Бас чамайг BLUE ORANGAEDE-н бүжгийг бүжиглэх үед сонин царайлсан ч алгаа ташин баяр хүргэж "жоохон засаад өгье" гэж хэлдэг залуу.
__

Бомгю чамтай хамт байхаараа л өөрийн зохиосон дуунуудаа сонсгож, дуулж амьд үзүүлбэр үзүүлдэг. Чиний гараас хөтлөөд тоглоомын талбайн бүх тоглоомыг дуусган хөгжилдөх залуу.
__

Тэхён чамд хүрэхээс ч имээдэг чамайг алт эрдэнэс шиг үзэж гамнан гарнаас чинь барихаас ч ичин нүдрүү чинь эгц  ч харж чаддаггүй. Унтахаас чинь өмнө заавал залгаж бүүвэйн дуу аялаж өгж дулаан хувцасла, хоолоо ид, эрт унт хэмээн үглэж загинах залуу.
__

Хюнингкай чамайг хэзээ ч уйдаахгүй. Хааяа хэтэрхий чанга дуутай байдаг ч чимээгүй үедээ хэнтэй ч ярихгүй чамруу ширтдэг. Харц тулгарахаараа ичээд доошоо харж дагзаа илдэг. Эрх найз залуу.

TXT as your boyfriend | MGLWhere stories live. Discover now