Сайн байна уу? Намайг Чой Ёнжүн гэдэг. Сагс тоглох бас бүжиглэх дуртай.Заа хүүхдүүдээ Ёнжүнд мэдэхгүй чадахгүй байгаа зүйлсийг нь зааж өргөөрэй, Ёнжүнаа чи тэнд очоод суучих гээд Херин бид хоёрын хажуугийн ширээг заав.
Түүнийг ажиглавал өндөр, өргөн мөртэй, царайлаг бас цэвэрхэн хувцасласан хөвгүүн байлаа.
Царайлаг юм гээч. Юу вэ? Би яагаад түүнийг царайлаг гээд байна аа? Би хүнд сайн болмооргүй байна. Өмнөх шархаа эдгээгээгүй байтлаа өөр нэгэнд дурлах нь тэнэг хэрэг. Айж байна дахиад шархалхаас.
Ингэж бодож байсан ч өөрийн эрхгүй би түүнээс нүдээ салгаж чадахгүй байлаа.
Бүх хүүхэд өөрлүү нь харах Ёнжүнд эвгүй байгаа байхдаа.Хонх дуугарах
Дахиж л ганцаараа үлдэж харанхуйд зовмооргүй л байна шүү эртхэн харих минь. Ингээд гэрийн зүг алхахдаа дуу сонсхоор чихэвчээ хайсан ч олдсонгүй яагаад ч юм дуу сонсмоор санагдсан учраас дууг нь багахан гаргаад алхлаа.
[BTS - Trivia: Seesaw]
Манай тийшээ машин ч бараг явдаггүй болохоор дуу минь сайн сонсогдож байлаа. Дуундаа хэт орсноосоо болоод бүжиглэж байв.
Гэнэт архан талд минь хэн нэгний алга ташилт сонсогдлоо ичсэндээ эргэж харахгүйг хичээн зогсож байтал тэр хажууд минь ирээд:
Сайн бүжиглэдэг юм байна
Ёнжүн үү?
Тийм ээ, танилцъя? гээд гараа сунгав
Намайг Ким Инна гэдэг. Танилцсандаа таатай байна.
Танай гэр энэ зүг энэ зүгт байдаг юм уу?
Тийм ээ.
Ийнхүү ярилцсаар гэр лүүгээ дөхсөн байв. Тэрэнтэй ярилцах үнэхээр хөгжилтэй байсан бөгөөд намайг шаналлаас минь бага ч гэсэн холдуулж байлаа. Манай хажууд нүүж ирсэн айл Ёнжүнийх байж.
Гэхдээ гэрт минь намайг шал өөр уур амьсгал хүлээж байлаа. Ээж маань ирчихсэн байв. Ирсэн байсанд баярласан ч гэсэн тэр уйлчихсан байсан ба ах маань над дээр ирээд
Миний дүү битгий уйлаарай
Ах аа юу болсон юм?
Аав маань нас бар...өгүүлбэрээ гүйцээгүй байхад нь миний нүдэнд нулимс цийлэгнэн аавийг дэмий л гэрээс хайх ба энэ үгэнд огт итгэж өгөхгүй байлаа. Аав минь байхгүй ирээдүй надад төсөөлөгдөхгүй байна. Яагаад миний аав гэж? Яагаад надад ийм хатуу хандаж байгаа юм бэ? Би амьдармааргүй байна. Зүгээр үхчихмээр байна сэтгэлээ зовоомооргүй байна.
Унтхын тулд нойрсуулах эм уугаад хэвтэв.
Хичээлдээ очсон ч сэтгэл хоосрон уйлж бас гэмшиж суусаар хичээл дуусж харих болов.
Бүүдгэр бас бороотой байлаа. Яг одоо надад хэн нэгэн хэрэгтэй байна.
Иннаа!
Өө Ёнжүн
Хамт явцгаая
...
Чамд ямар нэгэн юм тохиолдоо юу?
Яасан
Чи гунигтай харагдаж байна бас чи хичээл дээр уйлаад байсан.
Яг үнэндээ миний маш их хайрладаг байсан хүн маань хорвоог орхичихсон гээд уйлахад минь тэр гэнэт тэврэв надад сайхан байсан ч түүнийг зөрүүлж тэвэрмээргүй байна энэ мэдрэмж яг л намайг хаяаад явсан тэр нэгэнтэй адилхан санагдаж байна.
YOU ARE READING
𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔
RomanceХэн нэгнээс болж сэтгэл чинь шаналсан ч бас өөр хэн нэгэн чамайг дахиад аварч чадна. Тэрний хувьд чи байдаг л нэгэн охин боловч миний хувьд чи бүх зүйл минь.