✨Жүнгюү манай гэрт байхаар болсон болохоор бид хичээлээ тараад гэр лүүгээ хамтдаа харьлаа. Тэрэнтэй хамт алхах яг л өмнөх үерүүгээ буцсан юм шиг мэдрэмж төрүүлж байлаа. Өмнө нь бид хаа ч явсан үргэлж хамтдаа явдаг байж билээ. Гэхдээ энэ мэдрэмж хайр шиг санагдахгүй байна. Зүгээр л дурсамж эсвэл зүүд шиг.
Тэр өдрийн орой нь Жүнгюү бид 2 гадуур зугаалхаар болсон юм. Намрын эхэн сарын дулаахан орой гадаа үнэхээр сайхан байлаа. Бид задгай талбайд амьд хөгжмийн тоглолт үзэхээр болоод тоглолт бараг талдаа ороод нилээн харанхуй болсон байхад Жүнгюү утсаар ярихаар түр явчихав.
Нэг их юм бодолгүй тоглолтоо үзэж байтал нэг залуу ямар нэгэн зүйл асуух гэж байгаа бололтой намайг дуудав
Чи уйдахгүй байна уу?
Юу яриад байгаа юм? гэж хэлээд явах гэтэл гараас хүчтэй татаад "Хоёулаа хөгжилтэй зүйл хийж болно шдээ"
Намайг тавь..
Тэрнийг тавь! *Цохих*
Хэн гэдэг нь мэдэгдэхгүй битүү хар хувцасласан эрэгтэй хүн намайг авж гээд байсан залууг цохиод унагаачихав.
Нөгөө залуу явсны дараа л би түүнийг хэн гэдгийг таньсан юм. Ёнжүн
Чи зүгээр үү?
Тийм ээ зүгээр...харин чи энд
Би тоглолт үзэж байсан юм
Аан баярлалаа
Зүгээр дээ ^^
Биднийг яг яриа өрнүүлэх гэж байтал Жүнгюү ирж таарлаа. Тэр уурласан өнгөөр
Инна! Юу хийж байгаа юм..?
Магадгүй тэр биднийг хардсан байх л даа
Юу л даа... тэр сая намайг муу хүнээс хамгаалсан юм
*Дургүйцсэн өнгөөр* "Чамд баярлалаа" гэж хэлээд намайг хөтлөөд аваад явчихав
Ёнжүнд хачин санагдсан байх даа
Юу болсон талаар түүнд хэлтэл Жүнгюү намайг толгой түрүүгүй загнаж гарав "Чи одоо жаахан хүүхэд байгаа биш дээ хэн хамаагүй дуудсан хүн рүү яваад очдог?!...*1 минутын дараа*.....Хэрвээ тэр залуу ирээгүй байсан юу ч болох байсан юм....*5н минутын дараа*.... Зза гэхдээ миний буруу чамайг хаяж гарж явдаг.......*10н минутын дараа*.....бла бла бла"
Бараг гучин минут үгэлсны эцэст тэр намайг тэврээд уучлалт гуйчихаад өрөөнөөс минь гарав.
Өөрийгөө тайвшруулахын тулд дуртай дуугаа тавиад ширээгээ дэрлэн суув.
🌿
Болсон явдлыг дахин бодонгоо цонхоор харвал эсрэг талын цонхны цаана Ёнжүн бодлогширсон сууж байлаа. Тэр үнэхээр төгс харагдаж байна. Ширээн дээрх цаасруугаа ширтэн, хөвсгөр үс нь өрөөны сэнсэнд зөөлхөн намиран харагдана.
Би яагаад тэрнийг бодохоор өөрийн эрхгүй догдлоод байдаг юм бол бас инээчихлээ... Чүэ Ёнжүн чи хэн болоод миний сэтгэлийг ингэж их өөртөө татаад байдаг байна аа?
Ингээд бодоход миний хувьд Жүнгюү хайр биш дурсамж, Ёнжүн харин найз биш жинхэнэ хайр минь юм шиг байна.
Би тэрэнд сайн байгаа хэвээрээ бололтой...
Vote💗
YOU ARE READING
𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔
RomanceХэн нэгнээс болж сэтгэл чинь шаналсан ч бас өөр хэн нэгэн чамайг дахиад аварч чадна. Тэрний хувьд чи байдаг л нэгэн охин боловч миний хувьд чи бүх зүйл минь.