Шинэ өдөр эхэллээ...
Урьд шөнөжин сэтгэлээ ойлгохыг хичээсэн эцэст нь би түүнд сайн гэдгээ хэлэхээр шийдлээ. Энэ талаар Херинтэй зөвлөлдөхөөр зурвас бичив.
active
lovly_hyerin_
Сайн уу?
Херин "Сайн уу? Яг бичих гэж байлаа😊"
Завтай байна уу??
Херин "Тийм ээ юм хэлэх гээ юу? Нээрээ би ч бас чамд хэлэх юм байна...👉👈🥺"
За чи эхлээд хэл дээ
Херин "Би нэг хүнд сайн болчихсон...
Хэнд вэ гэвэл
Манай ангид шинээр шилжиж ирсэн хөвгүүнд"Ёнжүнд үү?
Херин "Тийм ээ"
За за би яг одоо завгүй болчихлоо дараа ярилцацгаая
Херин "Байна уу?
Иннаа!
Яааа
Чамайг даа!! 😡
Хүн чухал юм ярьж байхад 🤨"seen 09:15
Хорвоо дээрх ганц найзтайгаа нэг хөвгүүнд дурлачихаж. Хэрвээ би ч бас сайн гээд хэлчихвэл бид маргалдаж нэг хөвгүүнээc болоод нөхөрлөлөө сүйтэгчихнэ...
Тийм ээ зүгээр хэлэхгүй байя, дотроо нуухад л болно...
Сэтгэл бага зэрэг сонин болчихлоо. Өглөөг ингэж эхлүүлэх ч тухгүй юм. Яг ийм үедээ хөгжим сонсоод алхах ч дажгүй шүү.
Өглөөний цэнгэг агаарт зөөлөн салхинд үлээгдэн намуухан гудмаар алхах ямар сайхан гээч юунд ч санаа зовох зүйлгүй сайхан байна. Энэ тайван байдал удаан үргэлжилсэнгүй хэн нэгэн араас дуудаад харвал миний үеийн царайлаг залуу байх ба инээмсэглэн:
Сайн байна уу? Та дугуйланд элсэхгүй биз.
Энэ мөчид би түүний царай руу ширтээд таг гацаж орхив угаасаа ойлгомжтой шүү дээ!? Ийм үзэсгэлэнтэй нүд, энэ сэтгэл татам инээмсэглэлээс хэн татгалзах билээ дээ?
Кххмм *хоолойгоо засах*
Өө! Юу гэсэн бэ?
Намайг Бомгю гэдэг. Би гитарын дугуйланд байдаг юм л даа. Чи элсмээр байна уу?
Нөгөө...нөгөө, хэзээ юм бол? Биш ээ...тэгье!
Тэгвэл яг одоо явцгаая! Ингэхэд чамайг хэн гэдэг юм? Хэдтэй вэ?
Намайг Инна гэдэг 17н настай.
Хөөх тийм үү би ч бас 17н настай
Ийнхүү яриа өрнүүлсээр дугуйландаа бүртгүүлээд бас Бомгютэй найзууд болж тэр намайг гэрт хүртэл хүргэж өгөхөөр болов. Тэр үнэхээр хөгжилтэй гэгээлэг нэгэн байсан болохоор тэрэнтэй маш хурдан дотонсож байлаа.
Гэртээ бараг л ирчихсэн байхад ах гадаа явж байж таарав. Азаар тэр утсаар ярьж явсан учраас биднийг харсангүй. Ахыг хажуугаар зөрөх тэр агшинд би царайгаа нуух гэсэндээ Бомгюг өөр лүүгээ харуулаад хаалт болгоод ашиглачихав...
Дахиад л нөгөө мэдрэмж амьсгаа давхцаад нэг л хачин болчихлоо энэ байдлаас яаж гарах вэ?Бомгю *гайхах*
Юм хэлэх гээд байгаа юм уу??
Тийм ээ!
Хэл хэл
Би нөгөө юу...баяртай маргааш уулзъя!
За за тэгвэл баяртай дараа уулзацгаая
Новш гэж би яагаад ийм тэнэг юм бэ?!! Уур хүрчихлээ! "Би нөгөө юу...баяртай маргааш уулзъя" ч гэх шиг галзуурчихсан юм байх даа. Ингээд л өөртөөгэй ярилцан өнөөдрийг дуусгав.
Vote💗
YOU ARE READING
𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔
RomanceХэн нэгнээс болж сэтгэл чинь шаналсан ч бас өөр хэн нэгэн чамайг дахиад аварч чадна. Тэрний хувьд чи байдаг л нэгэн охин боловч миний хувьд чи бүх зүйл минь.