☘️
Энэ өдрөөс Санха бид хоёр үерхэж эхэлсэн юм. Олон найз маань надад "Тэр чамайг хаяна тэрнээс нь өмнө сал" гэсэн ч би хүсэхгүй байна. Би тэрэнд маш их маш их хайртай. Яагаад гэдгийг нь өөрөө ч ойлгохгүй байна ер нь хайрлахад шалтаг хэрэгтэй гэж үү?
Бид үерхээд аль хэдийн 1 сар өнгөрчихсөн байлаа. Энэ хооронд гэрийнхэн маань ирсэн Аав Ээж хоёр маань буцаад эмчлүүлэхээр явсан. Ахтай хамт үлдсэн болохоор Санха-тай уулзах хэцүү болж байлаа. Тиймдээ ч бид сургууль дээр л хальт уулздаг болов.
Амралтын өдөр гэртээ байж байтал утсанд минь мэдэгдэл ирлээ~
y.sanha
Сайн уу?
Байзаарай яагаад танихгүй хүмүүс шиг зүгээр л "сайн уу" гэж? Урам хугарч байна.
Message
Сайн
Чамтай уулзах хэрэгтэй байна
Энэ мэссэжийг уншсаны дараа Инна баярлаад. "Тийм ээ би буруу бодож байж тэр намайг мартаагүй байна адилхан санаж байгаа байх нь"
Хаана?
Танай гэрийн гадаа ирчихсэн байна гараад ир
Ойлголоо💕
Толинд өөрийгөө нэг хараад, ууруулаа өнгөлж аваад гарлаа. Хэрвээ чи жинхэнээсээ дуралж үзсэн л бол хайртай хүнтэйгээ хамт байх ямар байдгийг ойлгож байгаа байх~~
Түүнрүү очиход царай нь бага зэрэг баргар байх бөгөөд гартаа сарнай цэцэг барьсан байлаа.
Надад цэцгээ өгөн мэнд мэдчихээд тэр:
Би..
Яасан? Ямар нэгэн юм болоо юу?
Тийм ээ
Зүгээр хэлдээ
Би шилжих гэх байгаа
Юу? Яагаад нэгдүгээр улирал дөнгөж эхэлж байгаа шүү дээ
Тийм л дээ гэрийнхэн маань л шийдсэн юм
Гэхдээ... Хаашаа?
Үнэндээ тийм ч хол биш л дээ
YOU ARE READING
𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔
RomanceХэн нэгнээс болж сэтгэл чинь шаналсан ч бас өөр хэн нэгэн чамайг дахиад аварч чадна. Тэрний хувьд чи байдаг л нэгэн охин боловч миний хувьд чи бүх зүйл минь.