8. Forgotten Memories

250 41 8
                                    

Хамгийн сайн найзаа гомдоочихсон болохоор өөрт минь ч бас үнэхээр хачин байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хамгийн сайн найзаа гомдоочихсон болохоор өөрт минь ч бас үнэхээр хачин байна. Тиймээс эвлэрэх ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Би яагаад зүгээр л Ёнжүнаас зайгаа бариад Херинтэй эргээд найзалж болохгүй гэж. Ийнхүү бодсоор Херины гэрийн гадаа ирээд тэрэнтэй уулзахаар дуудлаа. Түүнийг гарч ирэх хооронд дуртай амттанг нь ч авч амжив.

Яах гэж ирсэн юм?

Зүгээр л намайг...уучлаарай...

Хөөх Инна чи ч ичих нүүргүй амьтан юм даа.

Юу?

Чи миний хайртай хүнтэй унтсан биз дээ!!

Чи юу яриад байгаа юм? Аан тэгэхээр манай гэрийн гадаа ирсэн хүн чи байсан байх нээ...

Тэр үед би зүгээр л чамтай уулзах гэж очсон юм. Тэгтэл чи Ёнжүнтэй хамт байсан биз дээ. Өөдгүй амьтан минь!!!

Үгүй ээ Херин аа чи буруу ойлгочихож. Тэр үед зүгээр л тохиолдлоор" өгүүлбэрээ дуусгаагүй байтал Херин "Чамд итгэх юм шиг байна уу? Би чамайг Ёнжүнтэй унтсан гэдгийг чинь сургуулийн бүх хүнд хэлнэ. Харин тэд чиний бүх булайг сонсоод насан туршид чинь муугаар ярих болно"

Тийм дээ тэр ойлгохгүй бас ойлгохыг ч хүсэхгүй байна тэнэг хүмүүст үнэнийг мянган удаа хэлсэн ч ойлгохгүй гэж аав хэлж байсан. Нэг хөвгүүнээс болж жаргал зовлонг нь хуваалцдаг байсан найзаа буруутгаж байгаа хүнтэй найз байхыг хүсэхгүй байна гэнэт бодол минь өөрчлөгдөн "Тэг дээ тэдэнд хэл" гэж хэлээд гэрийн зүг хурдтай алхав.

ㅇㅇㅇ

-Сургууль дээр-

"Херин энэ тэнэгүүдэд бүгдийг хэлчихсэн юм байхдаа" *бувтнах*

Гэнэт араас:
"Энэ тэнэгүүдэд юуг хэлсэн гэж?" *шивнэх*

Эргэж харвал миний маш удаан хугацаанд уулзаагүй сайн найз Жүнкюү байлаа. Ер нь найз гэхээс илүү хайртай байсан хүн маань.

𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔Where stories live. Discover now