Инна-гийн талаас
Бид элдвийг ярьсаар бараг л гэртээ ирчихсэн байхад ах маань Ёнжүны утас руу залгалаа би ч Ёнжүн ч гайхсаар тэр утсаа авав:
Байна уу?
Байна аа сайн байна уу?
Ёнжүн аа танай гэрийнхэн чинь гэртээ байхгүй байгаа түлхүүрээ аваад явчихсан болохоор чамайг манайд хоночихоорой гэсэн шүү чи хаана байна?
Заа ойлголоо одоо очлоо
Аан бас ирэхдээ Иннатай ярьж байгаад дагуулаад ирээрэй дугаар нь байгаа биз дээ?
Тийм ээ байгаа
За баяртай
Тэднийг утсаар ийнхүү ярьж байхад би дотроо шатаж байлаа. Краш маань гэрт маань хонох нь
(´༎ຶٹ༎ຶ)
𖦹𖦹𖦹
Оройн хоолоо идсэний дараа ах гэрээс гараад явчихав. Харин ээж орж ирэхэд л гарчихсан байсан. Энэ гэрт ердөө 2 хүн л үлдлээ. Бид хамтдаа зурагт үзэж байлаа. Би үнэхээр ичээд байсан болохоор юу ч ярилгүй чимээгүй сууж байтал тэр:
Унтах уу?
Ай
Унтах уу? Чиний нойр хүрэхгүй байна уу?
*Би яг тэнэг байхаа юу бодоод байгаа юм бэ ааээшш*
Өө тийм л дээТэр зочны өрөөнд би өрөөндөө унтсан бөгөөд миний нойр ерөөсөө хүрэхгүй байлаа.
2:00
Нойр хүрэхгүй хэвээр байсаар л байна, ингэхэд Ёнжүн унтсан болов уу? Ээж ах 2 ирэхгүй юм байхдаа? Хэмээн бодон хэвттэл хаалганы түгжээг оролдох чимээ гарав. Ээж ах 2 ингэж хаалга оролдож зогсдоггүй дээ..
Эсвэл Ёнжүн гарах гэж байгаа юм байхдаа? Очоод хартал Ёнжүн нам унтаж байсан ба гадаа үнэхээр хүн байлаа, ер нь Ёнжүныг сэрээе
YOU ARE READING
𝒀𝒆𝒐𝒏𝒋𝒖𝒏 𝒂𝒏𝒅 𝑴𝒆 ✔
RomanceХэн нэгнээс болж сэтгэл чинь шаналсан ч бас өөр хэн нэгэн чамайг дахиад аварч чадна. Тэрний хувьд чи байдаг л нэгэн охин боловч миний хувьд чи бүх зүйл минь.