Хамаг хурдаараа гэр рүүгээ гүйх Юуна одоо зүрх нь хэдийн өөр хүнийх мэт захирагдахаа байжээ . Замдаа нэг хүнтэй мөргөлдөн газарт унав . Гэнэт ихэр татан уйлж эхлэсэнд цаад хүн уучлал гуйгаад бушуухан холдоод явчхав . Зам дээр ганцаараа уйлж суух зуураа Маяаг уурлаагүй байгаасай л гэх үгээр өөрийгөө л зовоож байгаа нь энэ билээ .
Хэлсэн тэнэг зүйлээ бодон босож гэрийнхээ зүг ахин явахад дахиад л нэг хүн мөрлөж орхив энэ удаа тийм ч таатай байгаагүйд Юуна ухаан орон эгцлэн харвал 3уулаа явж байсан охидын захынх нь охин уучлаарай гэж хэлээд нөгөө 2оо бараг чирэх шахам аваад явав .
Юуна ч юм бодолгүй цааш явсаар харин татаж чангаагаад байсан охины 2 найз яагаад байгааг асуухад өнөөх нүдний шилтэй охин
-Энэ охинтой би дунд сургуульд хамт сурдаг байсан юм . Тэр сургуулийн догь охидын нэг байсан . Үргэлж л ганцаараа явдаг ч гэсэн өрөвдөх биш бүр атаархмаар харагддаг байж билээ хөвгүүд охидгүй л сэтгэлээ илчилж байсан алийг нь ч тоогоогүй . Сургуулийн атман түүнд хаягдсаныхаа дараа дээрэлхэх гэж оролдоод өөрөө эмнэлэгт хэвтсэн . Тэрнээс болоод дунд сургуулиа төгсөхөөсөө бараг 2 сарын өмнө шилжчихсэн . Сая буруудсан бол балрах байлаа .
1дэх охин:
-юу вээ ? тийм сүртэй юмуу худлаа яриал байгаа юмуу
нүдний шилтэй охин:
-Аиийшшш үнэн гээд байхад Жарёон дунд сургуулийн Юугвэ (요귀) гэдэг хочтой
2дохь охин:
-нээрээ тийм шдээ , тэр охин саяных байсан юмуу? Олон хүний зүрхийг зүссэн гэсэн шүү ямар сайндаа л Юуна биш Юугвэ (요귀) гэхэв дээ
1дэх охин:
-балрах дөхжээ зза явья
Яг энэ үед Маяа хоосон нүдээр өрөөгөө ширтэн сууна . Юу бодож байгааг нь мэдэх хүн байхгүй биз .
Маяагын ширээн дээр саяхнаас нэгэн танил бус зүйл байрлах болсон ба энэ нь хар зураг байх ба зураас бүр нийлэн Юунагын үзэгсэлэнтэй төрх бүтсэн байв . Урлагын ангид байдаг зураг Маяагын гэрт 3 хоногын өмнө ирсэн билээ . Маяа аль болох ижилхэн зурахыг хичээнэ . Ноорог болсон цааснууд тоогоо алджээ .Чухам юунд нь болсон юм бол Юунаг зурсан болохоор нь уу?
Сайн зураач , сайн зурсан болохоор нь уу?
/#Юугвэ gedeg ni hund hor honool uchruuldag chutgur gesen utgatai ug shuu guys#/
YOU ARE READING
●○Миний бүтээсэн мангас○●
RomanceУтсан хүүхэлдэй мэт надаар тогло!! Оронд нь зүрхээ надад өг. Цээжээ ярж гаргаж ирсэн зүрх минь аль хэдийн үхэж өмхийрөн илжирсэн. Гэсэн ч ...