Маяа бид 2т гэрийн багш маань ихэд таалагдсан . Учир нь тэр маш сайн заадаг эелдэг хүн . Маяа бид 2т яг ижил ханддаг анх удаа л хичээл хийх хүсэл төрүүлсэн чадварлаг нэгэн бас нилээдгүй үзэгсэлэнтэй эмэгтэй . Хангүг их сургуулийн химийн танхимынх гэсэн .
Үнэндээ 3 насны зөрөөтэй болохоор ч тэр үү их дотно болсон . Түүнийг Ёнсо гэдэг , байр хоолныхоо мөнгийг өөрөө олдог болохоор хэд хэдэн хүүхдэд заадаг байсан ч Маяагын ээж их мөнгө төлсөн учраас одоо Юуна , Маяа 2т л заах болсон гэсэн .Эхний өдөр ганцхан цаг хичээл хийсэн гэхдээ үр дүнтэй байсан харин үлдсэн цагт нь өөрсдынхөө тухай ярьсан нь энэ байжээ .
Ёнсо:
-Заа өнөөдөр ингээд боллоо . Өдөрт 3 цаг болохоор маргааш хими дээр эхнээс үзэх учраас ойлгохгүй байгаа асуух зүйлсээ бичиж ирээрэй гэж хэлэн өрөөнөөс гарав .
Харин Юуна удаан бэлдсэн зүйлээ хийхээр шийдэж ядан
-Маяа
-Яасан?
-Би нэг зүйл хэлэх гэсэн юм .
-Юу юм? сонсож байна хэл2 [ихэд сониучирхсан байдалтай дэвтэр номоо хойш тавин харвал]
-нө... нөгөө
Би... Чам... д сайн ингэж бодол дотроо хэдэн мянган удаа хэлсэн ч Маяагын нүд рүү хараад хэлнэ гэдэг боломжгүй мэт
-Би... өлсөөд байх шиг байна .
Юуна үнэхээр хэлсэнгүй гэхдээ түүнд хайраа харуулахаар шийдсэн учраас босох гэж байсан Маяаг Юуна тэврээд авав .
Яагаад ийм туранхай байгаа юм бээ? Гар минь бэлхүүсийг нь 2 3 ороосон мэт мэдрэмж төрж , эрүүгээ мөрөнд нь наан амьсгаа авах бүртээ тайвшрах гэдэг зүйлийг мэдэрнэ , Нууцхан өөрийг нь тэврэхийг хүснэ .
Ер нь яагаад тэвэрч байгаа хүнийхээ царайг харж болдоггүй юм болоо? Яг одоо нүд минь ардаа байдаггүйд харамсах шиг... би ч үнэхээр шуналтай охин юмаа гэхдээ түүнд ямар байгаа бол мэдмээр байгаа ч бас тэврэхээ ч больж чадахгүй нь
Хэр удаан ингэж зогссоныг бурхан ч мэдэхгүй . Маяа түрүүлж ам нээн:
-Ямар нэг хэцүү зүйл тохиолдоо юу?
*Чамаас болоод шүү дээ хамт байхыг дэндүү их хүсээд л ингэж байна тэнэгхэн минь* гэж Юуна дотроо Маяаг өхөөрдөх ч үг үл хэлсэнд Маяа ахин :
-Бүх зүйл зүгээр болно оо заюу , Чи арай уйлаагүй биз дээ? Гээд зөрүүлэн тэврэх нь тэр
*Тиймээ баярласнаасаа болоод бараг уйлах нь байна * Юунад энэ байдал таалагдаж байсан ч түүнээр өрөвдүүлэх биш хайрлуулахыг хүсэж байгаа учир Маяагаас тэврэлтээ салган
-Ойлгохгүй байгаа юмуу? гээд хариу ч сонсолгүй өрөөнөөс гарав .
/#Manai bagsh taalagdsan uu? shine dur maan shuudee#/
YOU ARE READING
●○Миний бүтээсэн мангас○●
RomanceУтсан хүүхэлдэй мэт надаар тогло!! Оронд нь зүрхээ надад өг. Цээжээ ярж гаргаж ирсэн зүрх минь аль хэдийн үхэж өмхийрөн илжирсэн. Гэсэн ч ...