Сэтгэл хөдөлгөм ноотонд уянгалаг хойлоо сүүлийн авиагаа гаргах үед бүх үзэгчид алга ташин орилолдох нь тайзан дээр зогсох 2 эмэгтэйд ер хамаагүй бололтой .
Усан доороос гарж ирсэн мэт хэдэн хором сарнисан байсан дуу чимээ гэнэт иргэн ирж ухаан орон тайзнаас буух 2 эмэгтэй .
Шүүгчдын бүрэлдэхүүнд байх 4 хүний санал зөрсөн учраас үзэгчдийн саналыг авахаар шийдэв . Тахимд суух хүүхдүүдээс хурдан санал хураахын тулд нэгэн сонирхолтой арга бодож олжээ . Энэ нь үзүүлбэр бүрт өнгө өгсөн ба нэгэн зэрэг гаргахаар болов . Зарим нь утасаа ашиглан өнгө гаргах бол зарим нь цамцаа тайлж өргөсөн байв .
80 хүний суудалтай заал тэр чигтэй нэг өнгөөр хүрээлэгдэх ба хармагц л илт ялсан байв.
~Тэмцээнээс 7 хоногын дараа~
-Маяа , өлсөөд байна ааа
Ийн чанга орилох охин бол Юуна юм .
Тэр Маяагаас салахаа больсон хаа явсан газарт дагаж , хөндлөнгийн хүнд бол төрөхөөсөө л цуг байсан сайн найзууд гэж андуурмаар харагдана .
-Юуна битгий орилоод бай би өнөөдөр шөнийн давтлагатай маргааш гоё хоол авч өгье тийм болохоор эртхэн харих хэрэгтэй байна баяртай
гээд гялгар хар машинд суун хөдлөв .
Хэдий Юуна Маяатай дотно болсон ч цаашдаа цуг байхад асуудал их байв . Учир нь эрх жил төгсөх ангид орох учраас Маяагын гэр бүл түүнийг хичээлээр шахах болсон . Хангүг их сургуулийн анагаахын танхимд оруулах зорилготой байгаа бөгөөд хувийн багш хүртэл сураглаад амжсан байв .
Юунагын хувьд хичээлээс хол хүн учир эрх жил л энэ тухай бодох байх гэхдээ Маяатай цуг байхын тулд гэрийн багшийн цуг хөлсөлсөн юм . Юунагын ах боловсролд хэзээд мөн зарцуулдаг хүн учир нааштай хүлээн авсан .
*Эрх долоо хоногоос эхлэх учраас дахиад 6 өдөр сул чөлөөтэй юм байна* ингэж бодон Юуна буйдан дээрээ хэвтэнэ . Гэнэт утсаа гаргаж ирэн
Yunacutiee:
Хичээл чинь тарсан уу?? Маргааш хичээлийн дараа завтай биздээ , цуг хөгжилдье😜
Mayaahh:
Болж байна .Одоо химийн давтлагатай залхуу хүрээд байна аа . Намайг ирээд ав л даа
Yunacutiee:
Би ч муу хүн юм даа . Уучлаарай хэтэрхий царайлаг төрсөндөө гэмшээд үхэх нь
Юуна-Өөөө хичээлийнх нь цаг болчихож хариу ирнэ гэж хүлээлтгүй л дээ зүгээр унтье даа
● Маргааш нь ●
Юуна-Уйтгартай юмаа уйдаж үхлээ аааишшш нойр хүрээд байна унтлаа
Маяа-чшшш би энэ хичээлийг ойлгох хэрэгтэй байна .
Хөөе гэж багш яриа таслан
-Бусаддаа саад бололгүй өөрсдөө гар
Юуна огцом босож
-Миний буруу багшаа би яриа өдсөн юм гэхэд багш дугуу л зогсоно . Юунаг гарсны дараа багш Маяад хандан
-Маяа чи сайн хүүхэд ийм хүүхэдтэй нийлэх хэрэггүй чамд л муу
багш нар угаасаа л ийм Юунагаас айгаад урд нь үг хэлдэггүй мөртлөө гарсан хойгуур нь муулдаг. Үүнээс илүүг хийж чадахгүй гэдгээ ч сайн мэддэг .
Маяа сонсоогүй мэт л самбар руу үнсэн саарал нүдээр ширтэнэ .
Эцэст нь хичээл тарж Маяа ангиас гарахад Юуна урдаас нь малийтал инээгээд зогсож байх нь тэр . Маяа ч инээмсэглэн сургуулиас цуг гарцгаав .
Юуна Маяаг дагуулан цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж зайрмаг авч идэн цааш караоке оров . Энэ удаад Маяа бас л огт харж байгаагүй Юунаг харав . Юуна өөртөө үнэхээр итгэлтэй бүжиглэх ба дууны тэмцээн дээр байсан хүн мөн үү гэлтэй дуулж байв мэдээж Маяаг инээлгэхийн тулд шүүдээ . Яг одоо тэд ихрүүд шиг л ялгагдахын аргагүй адилхан байна нэг зүйл баттай тэд жаргалтай байна💓
YOU ARE READING
●○Миний бүтээсэн мангас○●
RomanceУтсан хүүхэлдэй мэт надаар тогло!! Оронд нь зүрхээ надад өг. Цээжээ ярж гаргаж ирсэн зүрх минь аль хэдийн үхэж өмхийрөн илжирсэн. Гэсэн ч ...
