10

54 6 0
                                    

  Сэрүүлэг чанга хангинан Юуна нойрмог хэдий ч хөлөө чирэн угаалгын өрөө орж шүдээ угаах аж .
30аад минутын дараа гэрээсээ гарж хажуухан дахь их дэлгүүр оров .

Юу авахаа мэдэхгүй байгаа нь нүднээс нь илт харагдана . Энэ тэрүүгээр нүд нь гүйж үе үе гараа хагас атган ирүүндээ хүргэнэ .

Нэгэн худалдагч Юунаг дуудан юу сонирхож буйг нь асуув .

   -Юу авахав

   -зургын жааз байна уу?? Аан тэр хэд вээ? Гэж хуруугаараа заахад худалдагч эгч

   -6×10 хэмжээтэй 5000д ав2

   -авья2

  Цааш яваж байтал нүдэнд нь далайн одны хэлбэртэй чихмэл тусаж шууд л дэлгүүр лүү орон аваад амжив . Үргэлжлүүлэн хэдэн цаг дэлгүүр хэссэний эцэст хичээлээ аль түрүүнээ тасалснаа ухааран

  Гэрийн багш руугаа гүйв .

  Үгүй ээ . Маяа руу гүйсэн .

Гэрт нь ороход Маяа гэрийн багшаа хүлээж харагдана .

Таадааа~~

-" эгч нь ирлээ " их л цоглог байдлаар хэлэхэд Маяа хөгжилтэй инээн угтана .

Тороо задлан орон дээр чихмэлээ байрлуулж ,цулгий ширээн дээр өөрсдийнхөө жаазтай зургийг тавив .
Сүүлд нь тусд нь хийсэн хайрцгаа гарган ирж Маяад өгөв . Тэр хайрцгыг нээж үзвэл үнэртэй ус байх нь тэр .
Зөөлөн тоор цэцгийн үнэртэй байлаа . Энэ явдлыг тасалдуулж багш Ёнсо орж ирэв .

   Өнөөдрийн хичээл ч бас сонирхолтой байсан гэдгийг хэлэх нь зүйтэй гэвч багш сүүлийн 10 мин д анхны хайраа ярьж өгсөн юм. Үгүй бол нэг л дутуу мэдрэмж төрсөн байх .

Ёнсо-"Миний анхны хайр нь сайн найз маань байсан . Хэлвэл холдох байх гэж айсандаа хэлээгүй явсаар дууссан . Тэр найз охинтой болоод намайг тоохоо больсон . Гэхдээ би мартаж чадаагүй л байна . Тийм болохоор хүн бүгдийг хийж үзэх хэрэгтэй шүү . Охидуудаа та 2 алдаа гаргахаас айх хэрэггүй , харамсахгүй амьдрах нь л чухал . Ямар ч алдаа мадаггүй амьдарвал сонирхолгүй шүү дээ тийм биз!!! "

Энэ л Ёнсог үнэтэй гэрийн багш болгодог аж . Тэр ганц хичээл ч биш амьдралыг заадаг . Сэтгэхүйг нээж , харах өнцгийн өөрчлөх нь ирээдүйд бүтээлч  , алсын хараатай хүн болоход их тус болдог билээ .

      Зарим зүйлсийг зохиодог ч одоо болтол найз залуугүй Ёнсо-н хувьд энэ удаагийн түүх үнэн байжээ .

Ёнсог гарсны дараа Юуна санамсаргүй нэг цаас олж хараад аваад сайтар хартал хар зураг байв . Цаана нь баахан цаас байхыг олж харан сөхөж үзэх гэтэл ,  хичээлээ давтаж байсан Маяа ухасхийн босож цаасыг үзүүлэхгүй хэмээн гараараа дарав . Юуна гэнэт залжин инээд тодруулан " юу байгаан айн " хэмээн улам л ойртох бол Маяа анзаарагдалгүйгээр ганц цаасыг ялган авч хаа нэгтэй нуув .

Харц тулгарах мөч -------------
Ийм ойроос харсан чин сандрах зүйл алга анхааралтай ажиглана . Харин Маяа эвгүй байдлаас гарах гэж хичээн гижигдээд босох гэтэл Юуна дэр шидэв . Маяа гэнэт эргэж харан

-Яаана гэнээ ххаххаха

Гээд зөрүүлэн дэр шидэв . Ингэж л нэг байтугай дэр цааш харуулж өрөө өдөөр хучигдсан юм даа .

2 охин орон  дээр дээш харан тэрийн хэвтсэн байх ба ихэд амьсгаадан ядарсан ч инээсээр л .

Маяа-" би шөнө оддыг хэвтэх юмсан ."

Юуна-"тэгвэл эгч нь энэ дээврийг хуу татаад өгөх үү?"

Маяа-" ммхн тэг "

Гэнэт л нурхийн 2уул инээнэ .

                ● ● ● Оройн хоол ● ● ●

Бүгд ширээ тойрон сууж хоолны өмнө Маяагын эцэг эх их л санаа зовонгуй өнгө аясаар яриа эхлүүлэв .
  
М.Ээж-" аав ээж 2 нь гэртээ дахиад үйлчлэгч авна . Бас сарын хэрэглээний мөнгийг чинь нэмье ."

Маяагын царай хувьсхийн төв царай тодруулан:
-"Хаашаа , хир удаан ?"

Ээж аав 2 нь зэрэг хүүхэд шиг инээж
-"жил гаран , Япон руу гэхдээ амлья заавал төгсөлтийн өдөр чин ирнээ хичээлээ л сайн хийгээрээ"

-"юу вээ? Их сургуульд ороход ирнэ гэдэг чин бараг л зза мэдкүэ би хоол идэхгүй мэдүү" өрөө рүүгээ орчхов .

Аав ээж нь өрөөнд нь орж орных нь 2 талд суугаад
М.ээж- ажил шүү дээ охин минь

М.аав- тиймээ . Эсвэл чи дагаад явах юмуу

М.ээж- чи чинь юугаа яриад байгаан удахгүй төгсөх хүүхдийг шилжүүлээд сурлага нь яах болж байна . Миний охион чамд ээж нь нэг зүйл бэлдсэн .

Маяа-юу юм тэгээд

М.ээж- Юуна энд амьдрана . Тэрэнд одоохондоо хэлээгүй байгаа гэхдээ ах нь зөвшөөрсөн . Тэгээд ч ганцаараа амьдардаг хүүхдүүд цугтаа байвал дээр гэж бодсон юм. Юуна их сайн хүүхэд шиг байсан . Аав бид 2 чинь маргааш явна .

Маяа-цк ёстой нэг!! санаад эхэлчихлээшдээ гээд тэврэн авав .

Маяаг тайвшруулан унтуулчихаад Юунад хэлэхээр доош буув .
Тэр ч уйхайн тас зөвшөөрөн маргааш хувцсаа авчирхаар тохирон , орох өрөөгөө харан баясана .
Түүний хувьд мөрөөдөл нь биелэснээс ялгаагүй ажээ .

●○Миний бүтээсэн мангас○●Where stories live. Discover now