Яагаад сэрүүлэг дугарахгүй байна аа?! Би босож харах хэрэгтэй гэсээр Юуна гараараа нүдээ хүчээр нээж арайхын өндийн цаг харвал өглөөний 6 цаг .
-Юу вээ одоо босохгүй бол хоцорч мэднэ .Тиймээ . Өнөөдөр бол дууны тэмцээн болох өдөр гэхдээ 10 цагт болох зүйлд Юунагын саяхнаас бий болсон түрүүлж ирэх зуршил хөдлөж буй нь энэ .
Усанд орж үсээ янзлахдаа 1 цаг , нүүрээ бараг 2 цаг будаж , үнэртэй ус , зүйлт жижиг чимэгт хүртэл анхаараж буй нь Маяатай харьцдаг болсноос хойш бүх зүйлд хэтэрхий нухацтай ханддаг болсон гэдгийг харуулна . Өглөөний цайгаа 10 минутанд уугаад 30 минутын өмнө гэрээсээ гарав . Алхвал 15 мин л болох ч яарсаар л байх аж . Өмсөх хувцасаа бэлдээгүй байсан бол Юунаг яах байсанг бүү мэд😅
● ● ●
Юуна Маяаг хараад хамаг хурдаараа гүйж очин
-"Сайхан амарсан уу? Бид хоёрын номер 6 гэхээр ммм... Зза юу ч гэсэн явж нээлт үзье"
Энэ үед Маяагын гэдэс хоол нэхэн хоржигнох нь тэр .
Юуна сандран "Өглөөний цайгаа уугаагүй хэрэг үү??" гэхэд Маяа зүгээр л толгой дохих бол Юуна бугуйнаас нь хөтөлсөөр 24 цагын дэлгүүр ороод гоймон гурвалжин кимбаб зайдас аваад түүнийг тайван идэхийг сануулав .Маяа-"Чи нээлт үзмээр байсан биздээ ? Уучлаарай надаас болоод " гэмшингүй өнгөөр хэлэв
Юуна -"Үгүй ээ сүртэй юм биш . Ингэхэд чи яагаад юу ч идээгүй байдаг билээ? "
Маяа-" Аан . Үйлчлэгч маань гэнэт өвдөөд хоол идэх зав гарсангүй ээ"
Юуна-"тийм байх нь ээ . Үгүй бол юу чи хоолноос ухрахав дээ" ихэд хөгжилтэй өнгөөр хэлсэнд хоёул инээнэ .
Яг үнэндээ маяа тийм ч их хоол иддэггүй зүгээр л инээлгэхийн тулд хэлснийг нь мэдэх учир Маяа ч тэр , Юуна ч тэр юу ч бодолгүй хөгжилдөх аж .
Зохиогчийн талаас:
Тэд нилээн оройтож очсон болохоор шууд л тайзны ард очин бэодэж эхлэв . Өмнөх оролцогчдоо хараагүй нь тэдний хувьд давуу тал болжээ . Учир нь жил бүрийн дууны тэмцээний ялагч болох Кира гэгч сурснаараа хамгийн эхэнд гарж үзүүлбэрээ үзүүлснээс болж бусад оролцогчид салганаж , хойлоо нь чичирхэд хүргэжээ .
Чухам Кирагын дуу юун тийм болгосон бэ? гэвэл түүний болон тухай жаахан ярьж өгье . Кира бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нийгмийн эсрэг хүн бас rapper өөрөө үгээ бичдэг болохоор түүний хурц үг хөгжимтэй нийлхээрээ бусдын зүрхийг үхүүлдэг юм даа .
Гэхдээ энэ талаар манай 2 энэ удаа юу ч мэдэхгүй байгаа нь аз гэмээр .Ингээд 6 номер дуудагдахад итгэлгүй ч урагш алхсаар олон хүмүүсийн өмнө гарч сандарч балмагдсан нь тодорхой энэ янзаараа бүтэхгүй нь гэдгийг Юуна ухааран
-"Маяа над руу хар . Дэлхий дээр одоо чи бид 2 л байна . Зөвхөн намайг хар " хэдий юуна дуулах гол хүн нь ч Маяаг бас сандруулахгүйн тулд ингэж хэлсэн билээ .Дуу эхлэх мөчөөс дуусах хүртэл Маяа зөвхөн Юуна руу л харах бөгөөд ямар үзэгсэлэнтэй , догь гэдгийг өмнө нь огт харж байгаагүй түүний бас нэгэн төрхийг олж харав .
Маяагын талаас:
Бүх зүрх сэтгэлээрээ дуулж байгаа нь биеийнх нь хөдөлгөөн бүрээс мэдэрч болохоор уян налархай нүдээ хагас аньсан байгаа нь үнэхээр зүрх зүсэгч шиг харагдуулна . Яг энэ үед түүний баттай мэдэж байгаа зүйл нь Юуна бол амьдралдаа харж байсан хамгийн ойлгомжгүй догь хүн .
Гэнэт л гарч ирээд бүх зүйлийг хийж өгөөд байнга цуг байгаад төрсөн цагаас минь биеээ даахыг шаарддаг гэр бүл , Аав минь хорвоо өгч авах дээр тулгуурладаг юм шүү гэж хэлдэг байсан байхад халамж гэдэг зүйлийг мэдрүүлж , зүгээр л надад хэтэрхий сайн ханддаг хүн Юуна яагаад надаас юу ч нэхдэггүй юм бэ чи бусдаас дэндүү өөр .
Ээ мөчид шагнал байр , хүмүүс юу гэж бодоход биш ганц бие биендээ л сайхан харагдахыг л хүснэ .
YOU ARE READING
●○Миний бүтээсэн мангас○●
RomansУтсан хүүхэлдэй мэт надаар тогло!! Оронд нь зүрхээ надад өг. Цээжээ ярж гаргаж ирсэн зүрх минь аль хэдийн үхэж өмхийрөн илжирсэн. Гэсэн ч ...