4

71 6 1
                                    

      Жаргалтай байна гэдэг ийм зүйл байх нь инээхээ больж чадахгүй , өлсөхгүй , хэдэн ч эрүү шүүлтийг давах юм шиг энэ хачин их зориг хаанаас гараад байна аа? Тэр хүний төлөө гэвэл бүгдийн чадах юм шиг .

     Нойр ч хүрэхгүй нь

Маяа-яааа

     Яг одоо чи тайван унтаж байгаа байх даа тиймүү мэдмээр байна .

Yunacutiee:
Унтаж байна уу?
                                                  Mayaahh:
                                                      Үгүй ээ
                                   
    Яах вээ одоо юу гэж бичих вээ?
Магадгүй чи ч бас одоо догдолж байгаа юм бол уу ? Юу гэж дээ
Маяа намайг бодоо ч үгүй байх дахиж юм бичвэл залхаах байх .
Энэ л надад хангалттай .

   Маяагын талаас:

Саяхнаас юуна гэх охинтой харьцаж эхлэсэн . Түүний тухай олон цуурхал байдаг ихэнх нь муу ,  хөвгүүдийг хүртэл зоддог аа бас тэр охиноос сургуулийнхан бүгд айдаг багш хүртэл үг хэлдэггүй жинхэнэ хатуу сэтгэлтэй зэрлэг амьтан гэж ярьцгааж байсан . Яг үнэндээ тэр тийм ч аймар байгаагүй анх завтай юу гэхэд бараг айгаад үхэх шахсан ч өчигдөр их хөгжилтэй байсан шүү.

Yunacutiee:
Хаана уулзах вэ?

                                                  Mayaahh:
                          манайд 1 гээд уулзья

Yunacutiee:
Окей

  
      Юунагын талаас:

Хөөөх~ Маяагын гэр үнэхээр гоё юмаа өчигдөр шөнө байсан болохоор сайн харж анзаараагүй юм байна . Гэрийнх хаалгыг нэгэн настайвтар дулаахан  инээмсэглэлтэй эмэгтэй онгойлгон нэг өрөө заах бөгөөд дотор нь хүн байхгүй ч өрөөг ажваас Маяагын өрөө гэдэг нь илт

    Олон чамин зүйлгүй цулгий хана цэвэрхэн цэгцтэй классик яг л эзэн шигээ ган том өрөө , ширээ сандал мөн орны хажуудах бяцхан тавиур дээр сэрүүлэг зураг 2 л харагдана . Өсвөр насны охины өрөө гэхэд хэтэрхий хоосон гэмээр байгаа ч надад тэс өөр ертөнцөд хөл тавьсан мэт содон бас шинэлэг байна . Хаалга онгойж хүлээсэн нэгэн маань орж ирэв . Маяа шүршүүрт орсон бололтой үснээс нь ус дусалж цамцыг нь норгож байх аж .

      Би шуудхан барьж явсан алчуурыг нь авч үсыг нь арчиж өгөв . Түүнд ч таатай байгаа бололтой татгалзсангүй . Үснээс нь шампун үнэртэж түүний зөөлөн харц надаас үл сална .

      Энэ мөчийг хэн сүйтгэж түүний утас чанга хангинана . Тэр утсаа авсангүй зүгээр л унтраагаад над руу харан

-"Чи ямар дуу дуулмаар байна"
 
Чухам надад түүний асуулт бус аваагүй дуудлага нь сонирхол татна. Гэсэн ч хариулах хэргтэй

-"You are my everything энийг дуулмаар байна"
   
-"Болж байна хоёулаа тэгвэл төгөлдөр хууран дээр нэг үзэх үү?"

-"тэгье" гээд өрөөнөөс өрөө дамжин том цагаан төгөлдөр хуурны өмнө ирэв . Тэр урт нарийн хуруугаараа хөгжмөө дарж эхлэхэд би дуулахаа ч мартан хайлж урсаж байв .
Миний хойлоонд тохируулж бас дууны зарим нэг хэсэгт чимэг өнгө нугалаа оруулж засах зүйл их байгааг хоёул сайн ойлгон өнөөдөртөө болохоор шийдэн амасхийхдээ өлссөнөө анзааран хоолны үнэрээр доош бууж зоогийн ширээний ард суув . Бурхан минь өдөр болгон ширээ дүүрэн хоол иддэг юм байхдаа?!

      Хэдий би өлсөж байгаа ч энэ тансаг орчинд биеээ барихаас өөр арга алга . Идэж дуусаад би харих болов . Одоо 5 цаг болж байгаа учир түүнийг хамт алхахаар дагуулж явсан билээ .

Юуна-"Ээж аав чин гэртээ хэзээ ирдэг юм"

Маяа-"Бараг гэртээ ирдэггүй юмөө . Ажилдаа хайртай хүмүүс , ХунЭ эгч намайг өсгөсөн гэхэд болно дандаа ийм байдаг юм ."

Юуна-"Аан . Саяны эгчийнг ХунЭ гэдэг байх нь ээ сайн хүн байх . Чи ингээд ордоо би явлаа"

Маяа-"тэгвэл баяртай"

Гэрийн зүг алхахдаа дэлгүүр орж хэдэн өндөг авав . Хойлоогоо жаахан тордох санаатай . Гэртээ ороход байдаг л 1 өрөө байр харж хандах эцэг эхгүй би гэдэг хүн ганц ахынхаа буянаар л өдий зэрэгт яваа юмдаа . Ах минь эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг ч надад сар бүр хэрэглээний мөнгө өгдөг . Байрны тухайд бол эцэг минь амьд сэрүүндээ ахыг оюутан байхад авч өгч байсан юм дараа нь би тусдаа гарч энд амьдрах болсон.

   Маяа миний амьдрах шалтгаануудын минь нэг . Би бага байхдаа их ганцаарддаг байсан хэн ч надтай цуг тоглодоггүй би яг үл үзэгдэгч шиг байдаг байлаа . Над дээр ирээд яриа өдсөн 6 настай охиныг би одоо ч санаж байна .

6 настай Маяа-" яагаад энд суугаад байгаан?" Хариу ирээгүйд гайхан дахин
"Чи ярьж чаддагүй байх нь ээ"
"Босоод ир надтай тогло "
Намайг чирсээр савлуур , гулсуур , дүүжин даажинд дамжлан тоглож билээ . Тэр үед би нэрийг чин ч асууж чадаагүй , үгүй ээ би ганц үг хэлж чадаагүй юм байна . Чи удалгүй шилжсэн тэгээд л дунд ангид орох жилээ 1 сургуульд орж чамайг хараад нууцхан хайрлаж өдий хүрсэн .

         Өнөөдөр чиний гэрээр зочилсон ч маргааш чиний зүрхээр зочилмоор байна .

     

●○Миний бүтээсэн мангас○●Where stories live. Discover now