11

59 8 0
                                    

        Маяа-" Юуна чи надад сайн биз дээ? Би ч бас сайн "  •ойртох•

       Юуна •хойш орон дээр унах•

       Хоорондох зай багассаар уруул шүргэлцэж...

  

   -Хөөш сэрээч ! ! !

   -Ёстой нэг ийм сайхан зүүдийг хэн нь таслаад .?

   Багш- Юу гэнэ ээ?? Чи ойрд хичээл номоо хийгээд байна гэж бодсон чинь хичээл дээр унтаад хэлэх үг алга .

   Өчигдөр Маяагын ээжийн хэлсэн үгнээс болоод догдлоод унтаж чадаагүй Юуна :

   -Хөөөх~ Баярлалаа багшаа . Манай багш надад санаа тавиад л , бусдад дольгинож л чаддаг гэж бодсон юмсан Ким но-хой (ким багшид сурагчдын өгсөн хоч )

Анги бүгд нууцхан шоолон инээд алдана .

    -Кхмм Бү-бүгд чимээгүй хичээлдээ анхаарцгаа !

              ~ Тарах хонх дугарах ~

   Гэнэт ухасхийн босож хамаг юмаа цүнхэлж ангиас гаран гүйж өөр ангийн урд зогсон цонхоор хэн нэгнийг нүд салгалгүй ширтэнэ .

   -Аргагүй л хичээлээ сайн хийж байна шүү эгч нь түрүүлээд явлаа гэртээ уулзъя
         Гэж зөөлөн шивнээд амаа даран учиргүй инээн сургуулиас гарав .

  Юуна гэртээ ирээд хувцсаа солин эхнээс нь юмаа эмхэлж цэгцэлж эхлэв . Огт цэвэрлэдэггүй болохоор нил тоос , хэдхэн хувцас л байгаа ч орон доороос 1 хайрцаг гаргаж ирэн нээгээд том эвхэгддэг цүнх гаргаж ирэн хувцас эд зүйлсээ хийв . Харин хайрцганы доор нэгэн зураг харагдана . Гунигтай дурсамж бүрхэн авах ч энэ гэрээс гарах мөч юунаас ч илүү сэтгэл өвтгөнө .

    Шинэхэн гэртээ орж ирэхэд өмнөхөөсөө тэс ондоо мэдрэмж өгнө . Магадгүй өмнө нь зүгээр л зочин байсан болохоор юм болов уу?

     Өрөөндөө хөөрхөн тохижож амжив . Эзэн нь байхгүй байхад орох эвгүй ч гэсэн тэр хүний өрөөнд оров .
Өмнө нь нуугаад байсан цаасыг хайж2 олсон цаасан дээр хүний хөрөг байх ба нүдийг зураагүй байх юм .
Өөр цаасан дээр ч бас ижилхэн маш олон зурагнууд байлаа . Нүд зурах хэсэгт үгнүүд бичсэн харагдана .

  ОЙЛГОМЖГҮЙ

  МЭДЭХГҮЙ

  ТААШГҮЙ

Ам хамрын харахад нэг л танил харагдана .

   ?-Тавтай морил

Юу вээ Маяа ирчихлээ хурдан гарах хэрэгтэй .

Маяа алхасаар өрөөндөө дөхсөөр хаалгаа онгойлгоход араас нь

-АааАа~~ гэж бүдүүн хойлоогоор орилоход эргэж харвал Юуна хойно нь шүдээ ярзайлган инээж гараа муур шиг барьсан байгаа нь эгдүүтэй харагдана .

Юуна-Юу вээ яагаад цочидоггүй юм баа     *хурдан гарж амжсан минь аз шүү*

Маяа-ххахаха үнэхээр их цочлоо шүү •худлаа цочьсон мэт жүжиглэх•

Маяа-Өлсөөд байна багш өнөөдөр ирэхгүй гэсэн хоолоо идэцгээе

Цугтаа хоолоо идэж дуусаад Маяа шууд л өрөөндөө орчхов . Ер нь бол 24 цаг харна гэж бодож байсан нь худлаа болж байгаа юм . Шүршүүрт ороод унтья даа .

  Ус бүлээн байна . Юуна бага байхаасаа л усанд орж хувцсаа сольдоггүй байсан . Учир нь усанд орох 10 минутандаа дуг хийж аваад хувцсаа солих хугацаандаа ахдаа туслах эсвэл хичээлээ хийсэн нь дээр гэж бодсоор байгаад муу зуршилтай болчихсон гэхдээ Маяагын ачаар их өөрчлөгдсөн байна .

                  ~ Маргааш нь ~

  Өглөөний цайгаа цуг ууж , цугтаа хичээлдээ явах нь Юунагын хувьд мөрөөдөл . Гэвч өнөөдөр лав биелэхгүй бололтой . Учир нь Маяа хэлэлгүйгээр гараад явсан байв .

  Долоо хоногийн дараа жагсаах шалгалттай бас энэ миний хувьд чухал зүйл жилд 1 удаа бүх сурагчдыг дүнгээр жагсаан А , B , C , D , E , F гэж 6 ангид хуваадаг . Юуна одоогоор C  ангид байгаа энэ шалгалтаар A ангид орж Маяатай нэг анги болох нь түүний зорилго .

  Тиймээс хичээхээр шийдэн нойроо тэвчин хичээлдээ анхаарч , завсарлагаанаар ангиас гаралгүй дасгал ажиллахаар төлөвлөгөө гаргасан . Мөн түүнийхээ дагуу хийж байна .

-Гэрийн багштай минь аз шүү  . Хичээлээс ойлгоогүй зүйлээ тэмдэглэж аваад очиж асууна аа
Маяа юу хийж байгаа бол мэдэхгүй ээ хичээлээ л хийе

          ~Гэрт~

Ёнсо- Багш нь хоцроогүй биздээ Өнөө-

Юуна-Багшаа хувьсалын тухай яриад өгч  болох уу ? Би өнөөдөр хичээл дээрээ сайн ойлгоогүй .

Ёнсо-за  тэгвэл эхний 10 минутанд энэ тухай яриад дараа нь гол сэдэвтэй оръё .

Хичээл дууслаа . Энэ удаа Юуна түрүүлж өөрийнхөө өрөө рүү оров . Энэ явдал Маяаг жаахан гайхшируулав . Юуна өрөөндөө орон хичээлээ үргэлжлүүлэн хийсээр энэ маягаар шалгалт хүртэл явсаар ...

             

   
   

●○Миний бүтээсэн мангас○●Where stories live. Discover now