Сүгёнаааааа~
Гэж орилсоор анги руу гүйн орход Сүгён ширээнээсээ залхсан байдалтай.
Сүгён: Бас юу вээ?
Би: Удахгүй гар бөмбөгийн тэмцээн болно гэнээ
Сүгён: Нэг муу гар бөмбөгийн тэмцээн шдээ
Би: Зүгээр ч нэг гар бөмбөгийн тэмцээн биш ээ. Хөвгүүдийн сэтгэл татам төрхийг нь харна шдээ.
Сүгён: Гаж донтон
Би: Би өөрийгөө мэднэ ээГар бөмбөгийн тэмцээн сургуулийнхаа царайлаг спортлог хөвгүүдийг ханатлаа харах боломж. Ааххх би сагсан бөмбөг л сайн тоглодог болохоос гар бөмбөгийг бол сайн чадахгүй ээ.
Хичээл тарсны дараа Сүгёнтой хамт бялуу идэхээр явлаа. Хамтдаа бялуу идэж байхдаа элдэв зүйлс ярилцаж байлаа. Бид 2 үргэлж ингээд хамт суугаад ярилцдаг болохоор аль хэдийн дасал болчихжээ.
Гэртээ хариад тэмцээн болох өдрийг хүлээнэ. Хичээлээ хиймээр байгаа ч үнэхээр хүсэхгүй байна. Яагаад ч юм хичээлээ хийдэггүй ч дүн маань аятайхан гарчихдаг юм. Гэхдээ л төгсөхөөсөө өмнө хичээлээ нэг сайн хийх байхдаа.
Олон зүйлс бодож байтал унтчихсан байна.Ээжийн босоорой гэсэн дуунаар сэрэв. Нүдээ нээхэд нэг л тухгүй өндийгөөд хархад би чинь хувцсаа ч тайлалгүй шууд унтчихсан байна шдээ.
Босоод нүүрээ угаан хувцсаа янзлаад хичээлдээ явахаар буулаа.Ангид ирхэд Сүгён аль хэдийн ирчихсэн байв. Урд нь очин суухад над руу харан.
Сүгён: Овоо сэрэглэн байх чинь өчигдөр л унжийчихсан байсан.
Хэсэг хугацаанд харж явсан хүн маань найз охинтой болчихсон байсан тэгээд л гунигт автсан байсан ч тэмцээний талаар сонсоод сэтгэл сэргэчихсэн.
Би: Зүгээрээ угаасаа би олон хүнд сайн болдог шдээ. Санаа зоволтгүй шууд л мартчихана.
Сүгён: Ашгүй дээ
Биднийг ярилцаж байтал хонх дуугарч би суудал руугаа явлаа.•••
Ашгүй ингэж нэг юм тэмцээний өдөр ирэх гэж хичээл орохгүй болохоор гэрээсээ арай л тайван гаран сургууль руу алхана. Сургууль дээр ирхэд тэмцээн бараг л эхэлж байлаа. Ангийнхныгаа олж очин дунд нь орж суув.
Сүгён иймэрхүү зүйлд сонирхолгүй болохоор одоо гэртээ байгаа биз.Тэцээн ч эхлэн дээд ангийн ах нар болон төгсөх ангийн ах нар хоорондоо тоглож байна. Охидууд нөгөө зааланд тоглож байгаа.
Дээд ангийн нэг хөвгүүн миний нүдэнд их туслаа. Сайн хархад их царайлаг юмаа. Дугаар нь 15 нэрийг нь хэн гэдэг юм бол. Дээр сууж байсан манай сургуулийн толь бичиг гэгддэг охин сууж байхаар нь хажууд нь очин асуухад ёстой л хувийн хэргийг дэлгээд тавьчихав уу л гэлтэй танилцуулж байна.
Нэрийг нь Чой Ёнжүн манай дээд анги гар бөмбөгөөс гадна бүжгийн авъяастай нэгэн гэнэ шүү. Сурлагаараа ч дажгүй вууаав яаж ийм олон зүйлдээ сайн байдаг байна аа.
Хараад байхад Сүүбин ахтай нэг анги юм байна шдээ. Аан нээрээ Сүүбин ахыг танилцуулаагүй юм байна. Би нэг удаа хичээлээсээ хоцорчихоод сургуулийн хашаа давж байгаад сургуулийн хойно Сүүбин ахтай таарсан юм.
YOU ARE READING
Crush on you [ДУУССАН]
RomanceАхлах сургууль гэдэг Хэн нэгэнд сайн болж Хэн нэгэнд хайртай болж Хэн нэгэнд хаягдаж хамгийн их мартахыг хүсч хамгийн сайхан дурсамжуудтай мөчүүд байдаг. Мартахыг хүссэн ч юунаас ч илүү хайрладаг цаг хугацаа дурсамж бол ахлах сургуулийн цаг мөчүүд м...