Намайг заалнаас гараад ирхэд өрөөнд зөвхөн Сүгён л байв.
Би: Ахаа бусад нь хаана байгаан. Сүгён яагаад энд гагцаараа байгаа юм.
Сонхү ах: Би охидод хүрдэггүй.
Би: Ахаа юу яриад байгаа юм бэ? Тэд хаана байгаа бэ? Тэднийг яах гэж байгаан?
Сонхү ах: Би зөвхөн чиний нүднээс нулмис урсгасан амьтаныг яасан ч зүгээр орхихгүй.
Би: Тэгвэл бусад нь?
Сонхү ах: Тэдний нөхөрлөл үнэхээр хөөрхөн юм байна лээ.
Би: Тэд хаана байна.
Сонхү ах юу ч дуугарсангүй тэр үнэхээр сайн ах надад үнэхээр сайн ханддаггыг би мэддэг ч маш хэрцгий аргаар шийддэг муу зуршилтай.
Воовоо ах руу гүйн иймэрхүү зүйлээ хаана хийдгийг асуухад хариулсангүй. Би уурлан дэлбэрхэд бэлэн байхад. Хариуллаа би шууд л гаран гүйлээ эндээс холгүй юм байна.
Гүйж байхдаа бодлоо."Би хэний төлөө ингээд байгаа юм бол?"
"Ёнжүн ах?"
"Эсвэл найзуудынхаа төлөө юу?"
Тиймээ би найзуудынхаа төлөө л ингэж байна. Найзууд. Ёнжүн ах бид 2 найзууд гэж үү зүгээр л найзууд.
Нүдэнд нулмис хуран урдах зам бүрэлзэж эхлэхэд нулмисаа шудран цааш гүйсээр. Ирэх газраа ирэхэд агуулах байв.
Дотогшоо яван орход Сүүбин ах Ёнжүн ах Тэхён Бомгю Кай тэд 15-20 залуучуудтай зодолдож байв. Би боль хэмээн орилоход хэн ч сонссонгүй. Тэгээд шууд л явж орон тэднийг салгах гэж оролдож арай хийн салгахад тэднийг зодож байсан залуус зогсон намайг харлаа учир нь тэд намайг Сонхү ахын дүү гэдгийг мэднэ.
Гэтэл 2 хүн одоо ч зодолдсоор байна. Тэр зүг рүү хархад Тэхён Ёнжүн ах 2 байв.
Би: Тэд яагаад хоорондоо зодолдоод байгаа юм бэ?
Сүүбин ах: Мэдэхгүй ээ амьсгаадсаар хэлнэ.
Би: Тэднийг болиулаач ээ ахаа
Сүүбин ах тэдний дундуур орон зогсоолоо. Тэд бие биенийгээ аймшигтайгаар ширтэнэ.
Би тэднийг тоохгүйгээр залууст хандан.
Би: Одоохон явцгаа дахиж миний зөвшөөрөлгүй найзуудад минь хүрээд үзээрэй тэр үед та нар зүйл дуусна гэж мэд.
Тэд надад бөхийн агуулхаас гарч явлаа. Би тэднийг тойруулан хараад зүгээр эсэхийг нь асуухад бүгд зүгээр хэмээн хариулсан ч Ёнжүн ах л хариулсангүй.
Тэр хүн үнэхээр. Гаднаас Сүгён гүйж орж ирэн шууд л Ёнжүн ах руу очилоо тэгээд над руу харан.
Сүгён: Жэын аа би чамайг ийм гэж бодсонгүй. Яагаад тэднийг ийм болгож байгаа юм бэ? Тэгчихээд одоо нэг л сайн хүний дүр эсгээд. Чи өөрөө л жүжигчин бол мэдэв үү! Кан Сүгён үнэхээр сайн юм хүлээн зөвшөөрлөө... сая тэнд бүгдийг нь сонссон мөртлөө
Энэ үед Ёнжүн ах: Саяны залуусыг чи өөрөө явуулчихаад одоо биднийг аварч байгаа юм шиг царайлаад. Тэд бүгд чиний өмнө бөхийж байсанд гайхах юм алга.
Би хэлэх үггүй болон.
Би: Хүссэнээрээ л бод гээд эргэж харан нулмисаа арчин гархад гадаа Воовоо ах ирчихсэн зогсож байв.
Воовоо ах: Чамайг хүргэж өгөе.
YOU ARE READING
Crush on you [ДУУССАН]
RomansaАхлах сургууль гэдэг Хэн нэгэнд сайн болж Хэн нэгэнд хайртай болж Хэн нэгэнд хаягдаж хамгийн их мартахыг хүсч хамгийн сайхан дурсамжуудтай мөчүүд байдаг. Мартахыг хүссэн ч юунаас ч илүү хайрладаг цаг хугацаа дурсамж бол ахлах сургуулийн цаг мөчүүд м...