2

26 3 0
                                    

Даваа гараг болон сургуульдаа ирэн. Хичээлээ хийж эхлэв. Учир нь удахгүй шалгалт болох гэж байгаа.

Завсарлага болж яг гарах гэж байхад. Ю багш гай болж намайг дэвтэрнүүдийг өрөөнд нь оруулж тавихыг гуйв. Би ч дуртай дургуй муухай царайлан дэвтэрнүүдийг аван явлаа 2 давхараас 3 давхар хүртэл шат яагаад ийм хол байгаа юм бээ?
60 хуудастай 30 гаруй дэвтэрийг арай хийн дааж ядан явж байтал. Сүүбин ахтай таарав.
Сүүбин ах: Чи чинь намхан юм байж яасан хүнд юм өргөж яваа юм гээд миний гарнаас дэвтэрнүүдийг авлаа. Би ч баярлан түүнд өгөөд хажууд нь Ю багшийг хараан явна.
Сүүбин ах ч хажууд санаа нийлэн толгой дохин миний ярихыг сонсон явна. Өрөөнд нь дэвтэрнүүдийг тавин гарах гэж байхад танил царай харагдав. Ёнжүн.
Би түүнийг харан зогсож байтал.
Сүүбин ах: Ёнжүн зодоон хийчихсэн.
Би: Айн яагаад? ямар хүнтэй?
Сүүбин ах: Найз охиноосоо салчихсан. Ер нь бол хаягдчихсан. Шалтгаан нь тэр охин нь давхар явалддаг байсан юм шиг байна лээ. Энийг нь мэдээд зодоон хийчихсэн нөгөө залуутай нь.
Би: Галзуу хүүхэн
Сүүбин ах: Чи чинь яагаад байгаан бэ? Арай манай Ёнжүүнд сайн юм биш биз?
Би: Юу яриад байгаа юм бээ?
Би мэдэн будилан өрөөнөөс гарлаа. Манай Ёнжүүн гэнэ үү?
Би Сүүбин ахаас хурдхан зугтан анги даа ирлээ.

Хичээл таран гарах гээд явж байтал гарах хаалганы дэргэд Сүүбин ах найзуудтайгаа зогсож байв.
Би: Хараал ид яах вэ
Би энэ тэрүүгээр нуугдан яг гарах гэж байтал Сүүбин ах муу чөтгөр намайг харчихлаа.
Над руу гүйж ирэн.
Сүүбин ах: Хөөе чи түрүүн яагаад зугтчихаж байгаа юм бэ? Баригдчихлаа гээд үү?
Би: Юу яриад байгааг чинь ойлгохгүй л байна шүү.
Энэ үед найзууд нь бидэн дээр бөөгнөрөөд ирлээ. Ёнжүн ах дунд нь байна шдээ.
Сүүбин ах: Манайхан танилц Пак Жэын манай доод анги.
Би толгойгоо бага зэрэг бөхийлгөн мэндлэв. Тэд өөрсдийнхөө нэрийг хэлэн мэндэлж байв.
Ёнжүн, Бомгю, Кай, Тэхён
Сүүбин ах ч азтай юм аа найзууд нь царайлаг юм.
Сүүбин ах: Тэгээд бас энэ хүүхэд...
Би түүн рүү хархад ихэл ёжтой инээмсэглэн.
Сүүбин ах: Ё-~
Би тэрний амыг даран хүзүүдээд бусдад нь бөхийгөөд
Би: Уучлаарай би найзыг чинь түр зээлчихье
Гээд чирээд явлаа.
Сургуулийн гадаа гарч ирэн Сүүбин ахыг үгийн зөрөөгүй цохилоо
Би: Галзуурчих аа юу мангар амьтан минь. Тийм ээ тийм би сайн сайн тэрэнд сайн тэгээд яах юм. Гээд уурлахад.
Сүүбин ах: Би юу гэсэн юм Ёстой сахиллаггүй гэх гэж байхад чинь.
Би: Сүүбин муу новш.. гээд араас нь хөөн гүйж байгаад Ю багшийг мөргөчихлөө бид 2 Ю багшаас уучилал гуйн 90 градус бөхийхөд багш олон хүний дунд болохоор яаж ч чадалгүй бид 2-ыг баахан загиналлаа.
Явсных нь дараа Сүүбин ах бид 2 зэрэг санаа алдлаа хүүү~

Crush on you [ДУУССАН]Where stories live. Discover now