Гэрийн гадаа гарч ирэн Сүүбин ахыг хүлээх зуураа хайртай үеэл ах руугаа зурвас бичнэ.
Сүүбин ах амьсгаадсаар наашаа ирнэ.
Би: Та зүгээр үү яагаад ингэж гүйсэн юм бэ? Би хүлээж болох л байсан шдээ.
Сүүбин: Орой болчихсон байхад чамайг ганцааранг чинь байлгахгүй гээд л.Би томоор инээмсэглэнэ. Ингэж санаа зовж миний хажууд байна гэдэг би зөв шийдвэр гаргаж байгаа.
Сүүбин: Өнөөдөр хаачисан юм. ийм орой болтол
Би: Аан бид 2 кино үзсэн юм аа зүгээр найзууд шиг хамтдаа кино үзсэн болохоор намайг загинах гэж байгаа бол болиорой бас Бомгюг загинах гэж байгаа бол хэрэггүй.
Сүүбин: Би аль хэдийн загиначихсан гэсээр савлуур дээр сууна
Би: Яаж байгаан бэ? Хөөрхий надад сайхан сэтгэл гаргасан байхад нь өөдгүй юм аа.
Сүүбин: та 2- ыгг явсаны дараа Ёнжүн Сүгёнас салчихсан.
Миний нүд бүлтрэх шахна.
Сүүбин: Бас Жиёноос уучилалт гуйсан.
Би: Ммм тийм байх нь энэ үед ахаас надад хариу зурвас ирлээ.Тэрний хариуг харчихаад Сүүбин ах руу инээмсэглэн.Би: Ахаа...
~Хэд хоногийн дараа~
Багш: Заа хүүхдүүдээ саяхан бүх багш нар шуурхай хуралдсаныг бүгд санаж байгаа биз дээ? Тэр үед хурлаар багш болон захирлууд ахлах ангийнхныхаа сургуулийн аялалын талаар хуралдан шийдвэр гаргасан байгаа. Тэгхээр сургууль та нарыг аялалаар явуулахаар болсон. гэхэд хүүхдүүд нээх их онцгой хүлээж авсангүй.
%%%: Жил болгон л аялал болдог шдээ багшаа
Багш: Тийм ээ жил болгон болдог гэхдээ энэ удаа арай өөр байх болно. 2 шөнө 3 өдрийн аялал. Чонжу Гуанжү Чэжү дэхь амралтын газруудад 3 хуваагаад явах болно.Хөөх онцгой нь онцгой юмаа өмнө үргэлж 1 өдрөөр л явдаг байсан гэсэн. Еэсил эгчээс сонссон юм.
Энийг сонссон зарим сурагчид сэргэээд л ирэв.
Багш: Бас тэнд та нарын хүссэн бүхэн байх болно. Та нарын хүсэх бүхэн тэнд байх болно зүгээр л сайхан зугаацаж байгаад ир.
Хүүхдүүд орилолдон бөөн юм болж зарим нь босон сандал ширээн дээгүүрээ харайна. Харин ч энийг сонссон надад нэг л зүйл санаанд минь буув би энэ ангид байгаад л байвал нөгөө хэдээсээ салж явах нь ойлгомжтой тэгэхээр ангиа солих хэрэгтэй. Сүүбин ах болон нөгөө 3-ын анги заавал хамт явж таараа учир нь тэднийг 2 ангийн багш нь хоорондоо дотно сайн найзууд тийм болохоор ямар нэгэн юм болж ангиуд хоорондо нийлэх үед тэдний анги зоолттой нийлдэг болохоор.
YOU ARE READING
Crush on you [ДУУССАН]
RomanceАхлах сургууль гэдэг Хэн нэгэнд сайн болж Хэн нэгэнд хайртай болж Хэн нэгэнд хаягдаж хамгийн их мартахыг хүсч хамгийн сайхан дурсамжуудтай мөчүүд байдаг. Мартахыг хүссэн ч юунаас ч илүү хайрладаг цаг хугацаа дурсамж бол ахлах сургуулийн цаг мөчүүд м...