Ёнжүн ах: Өөр хэнийг байна гэж бодоов?
Би: Вууа Ёнжүн ах шилдэг нь.
Биднийг ярилцан сууж байхад Сүгён залгалаа.Сүгён: Жэын аа~ намайг хаяад хаашаа явчихав аа
Би: Ээе Гёнаа би өнөөдөр их завгүй байсан шдээ уучлаарай чи тэгвэл одоо хүрээд ирээ
Сүгён: Хаана байгаа юм би одоо очилооБи тэрэнд байгаа газраа зааж өгчихөөд нөгөө хэдтэй элдэв зүйл ярин сууна. Ёнжүн ах тэрний сэтгэл санаа дээрдсэн бололтой үнэхээр их ярьж байна. Тэр их хөгжилтэй юмаа, үнэхээр хайр татам юм аа. Сүгён ирж намайг сатааруултал түүнийг ширтсэн байна лээ. Бурхан минь би чинь яачихсан юм бээ?
Сүгён: Чи чинь өнөөдөржингөө хэрэг тариад л яваад байсан ганц найзыгаа хаяад явчих юм ааа бүр
Би: Заа уучлаарай наашаа суу гээд буйдан дээрээ зай гаргаж өгөв
Тэр хажууд суугаад үгэлж эхлэхэд нь би тэрнийг илүү тэвчиж чадахгүй болон бусаддаа түүнийг танилцуулав.
Би: Танилц манай найз Сүгён.
Тэд бүгд нэрээ хэлэн танилцаж байхад Ёнжүн ах тэрэн лүү харцаа салгахгүй ширтэж байгааг би анзаарсан юм. Би зүгээр л ингээд таарчихсан байх гэж өөртөө итгүүлэн өөр зүйлд сатаархыг хичээж байв.Гэтэл хажуунаас Ёнжүн ах: Хөөрхөн юм гэж амандаа шивнэхийг нь яг хажууд нь сууж байсан би сонсчих нь тэр.
Тэрнээс хойш би нэг л тавгүй болоод явчихав. Энэ удаа яагаад ингэж их нөлөөлөөд байгаа юм болоо Пак Жэын чи яачихаад байгаа юм бэ? Өмнө нь ингэдэггүй байсан байж. Би үнэхээр л өмнө нь иймэрхүү зүйлийг тоохгүй хаячихдаг байсан ч энэ удаа Ёнжүн ах надад өөрөөр мэдрүүлж байна.Үүний хажуугаар Сүгёныг хөөрхөн сэтгэл татам гэдгийг үнэхээр үгүйсгэх арга алга. Тэр миний найз шүү дээ. Бид ямар ганц 2 жил найзалж байгаа биш, тэр намайг гомдоох зүйл хийхгүй байх. Гэхдээ л би яагаад түүнийг энд дуудаж авчирсан юм болоо.
Гэнэт Сүүбин ах: Жэын аа яасан юу бодоод байгаа юм бэ?
Энэ үед би хэтэрхий их юм бодоод суучихсанаа анзаарсан юм.
Би: Аан зүгээрээ
Би үргэлжлүүлэн ярианд оролцож эхлэн хөгжилдөв.
Анзаараад байхад Бомгю манай Сүгёнд талтай байх шиг байна. Таалагдсан бололтой тэгэлгүй яахав дээ манай Сүгён чинь ямар хөөрхөн даруухан билээ дээ. Гэтэл би хажууд нь тийм ч хөөрхөн биш. Бас эмэгтэй байж хэтэрхий сахиллаггүй.
Ёнжүн ахад над шиг биш Сүгён шиг хөөрхөн даруухан эелдэг охид таалагддаг гэдэг нь илт байна.
Надад боломж байхгүй юм шив дээ. Энэ удаа сайн найздаа сэтгэл алдарсан хүнээ алдах юм байна л даа.
YOU ARE READING
Crush on you [ДУУССАН]
RomanceАхлах сургууль гэдэг Хэн нэгэнд сайн болж Хэн нэгэнд хайртай болж Хэн нэгэнд хаягдаж хамгийн их мартахыг хүсч хамгийн сайхан дурсамжуудтай мөчүүд байдаг. Мартахыг хүссэн ч юунаас ч илүү хайрладаг цаг хугацаа дурсамж бол ахлах сургуулийн цаг мөчүүд м...