Өглөө босон цай уух сонирхол байгаагүй болохоор шууд л гаран сургуулийн зүг явлаа. Өнөөдөр тайван алхаж ирсэн болохоор хонх дуугарахаас 10 минутын өмнө ирсэн байв. Сургуулийн үүдэнд Бомгю Сүүбин ах 2 зогсож байв. Намайг тэдэн дээр очиход Сүүбин ах над руу харан: Зүгээр үү?
Би: Зүгэрээ яасан гээд юу ч болоогүй юм шиг л царайлав.
Сүүбин ах: Бомгютэй үерхэнэ гэл үү?
Уул нь уурандаа хэлсэн ч нэгэнт хэлчихсэн юм чинь.
Би зөөлөн толгой дохиод Бомгю рүү харлаа.
Бомгю: Зүгээрээ 2 уулаа зүгээр л үерхэцгээе. Бие биендээ сэтгэлийн дэм болъё л гэж хэлсэн юм
Би толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй. Биднийг зогсож байтал Тэхён ирлээ бидэнтэй мэндлэнэ. Сургууль руу орон анги анги руугаа салан явлаа Бомгю намайг хүргэж өгье гэсээр надтай хамт алхана
Бомгю: Чамд хэцүү л байна байхдаа ангидаа зүгээр үү? Эсвэл манай анги рүү хүсэлт гаргаад шилжээд ирээч.
Би: Ангид төвөгтэй байх л байх. Бүр болохгүй бол очиноо.
Анги руу орон ширээндээ суулаа намайг суудалдаа суухад Сүгён урд ирэн
Сүгён: Пак Жэын ярилцаж болох уу?
ПАК ЖЭЫН ямар хөндий юм бэ?
Би: Юуны талаар...
Сүгён: Би энд ярилцмааргүй байна.
Би: Яасан хамаг бузар булайг чинь тоочино гэж бодсон юм биш биз дээ. Тэгэж айгаад байгаа бол санаа зоволтгүй би чи биш. Харин одоо урдаас холдчихгүй юу чам шиг юмтай ойрхон байхаас ч шижиг хүрч байна. Буцан доош харан цүнхнээсээ хэрэгтэй зүйлсээ гаргана. Тэр хэсэг зогсож байгаад явлаа. Ангиар дүүрэн шивэр авир хийх нь дуулдана.
"ПАК Жэын"юу вээ 5 жил гаруй найзалчихаад ийм хурдан хөндий болох гэж. Хүмүүсийн харилцаа гэдэг ийм хэврэгхэн байсан гэж үү?Хичээл ч ордгоороо орж арай хийж завсарлагаан хүргэлээ. Гэтэл яг гарах гэж байхад Ёнжүн ахтай таарчихлаа. Яахаа мэдэхгүй зогсож байхад араас Сүгён ирж бидний энэ сонин байдал ариллаа.
Тэдний өөдөөс Бомгю ирж явна.
Сүгён: Өө Бомгю хамт явах уу? гэсээр илт сайхан аашилна. Өчигдөр тийм юм болсон байхад. Одоо ингэж аашилж л байдаг. Сүгён чи ч ялгарах зүйлгүй Бомгюг өөртөө сайн гэдгийг мэдсээр байж ингэж л байдаг Ёнжүнтэйгээ таарсан амьтан юм даа.
~Хэд хоногийн өмнө~
Сүүбин ах болон Ёнжүн ахаас салан гэртээ орсоны дараа өрөөндөө хэсэг сууж байтал утсанд дуудлагаирлээ. Энэ Сүгён байсан юм.
Сүгён: Гэртээ харьчихсан уу?
Би: Тийм ээ дөнгөж сая орж ирсэн
Сүгён: Яагаад ийм удаан явсан юм? Уул нь ойрхон биз дээ?
Би: Аан Ёнжүн ах Сүүбин ах 2-той жоохон юм яриад явчихсан чинь удаан алхсан юм шиг байна. гэхэд Сүгён өөдөөс юу ч хэлсэнгүй дуугай байгаад л байсан болохоор нь би хэсэг хүлээн сууж байгаад
Би: Сүгён аа, чи яасан Бомгю хүргэж өгсөн үү?
Сүгён: Тийм ээ хүргэж өгсөн гэхдээ тэр хүүхэд надад сайн юм шиг байсан.
Би: Чи ч бас анзаарсан байх нь ээ би бас анзаарсан үнэхээр хөөрхөн санагдсан
Сүгён: Юу нь???
Би: Чам руу нь харж байгаа нь ярьж байгаа нь үнэхээр хөөрхөн байсан
Сүгён: Тийм л байх гэхдээ хөөрхөнөөс цаашгүй шдээ
Би гайхан: Айн??
Сүгён: Юу ч биш дээ заа баяртай
YOU ARE READING
Crush on you [ДУУССАН]
RomanceАхлах сургууль гэдэг Хэн нэгэнд сайн болж Хэн нэгэнд хайртай болж Хэн нэгэнд хаягдаж хамгийн их мартахыг хүсч хамгийн сайхан дурсамжуудтай мөчүүд байдаг. Мартахыг хүссэн ч юунаас ч илүү хайрладаг цаг хугацаа дурсамж бол ахлах сургуулийн цаг мөчүүд м...