4

26 3 0
                                    

Сүгён надтай ярилцмаар байна гэж зурвас бичсэн учир би яг одоо тэрэнтэй уулзахаар гэрээсээ гарч байна.
Гадагшаа гархад Сүгён гацаараа биш байлаа. Тэнд бүгд байв.
Сүгён уйлсан бололтой. Ёнжүн ах түрүүлж дуугаран: Пак Жэын чи яагаад тэрэнд ингэж хандаж байгаа юм бэ? Тэр чиний найз. Чамайг гарсны дараа би тэрэнд сэтгэлээ илчилсэн харин тэр чамаас болоод чадахгүй гэсэн чи надад сайн байсан бол зүгээр л хэлхэд л болно яагаад тэрнийг ийм байдалд оруулж байгаа юм? Гэж над руу зандарч байлаа.
Хөөрчихсөн амьтан өөрийгөө юу гэж бодоод байгаан бэ?
Би: Энэ Чой Ёнжүн таны асуудал биш Сүгёнаа асуудал байвал надтай ярь чи өмнө нь ямар ч асуудал гарсан над дээр ирээд шулуухан ярьдаг байсан одоо яачихаад байгаа юм.
Ёнжүн ах: Өмнө нь тэр байнга ирж ярилцдаг байсан юм бол одоо чиний ээлж
Би: Чой Ёнжүн амаа татаад зайл гээд өөрийн мэдэлгүй орилчихов. Бурхан минь.
Сүгён: Жэын аа би чамд амалсан би чамайг сонгоно гэж амалсан би тэрэнд сайн ч чамайг сонгоно.
Энэ худлаа зан нь хэнд хэрэгтэй юм.
Би: Сүгёнаа чи мэргэжилээ сонгоогүй байгаа байхаа. Чамд сүүлийн удаа найзын хувиар зөвөлгөө өгеө. Жүжигчин бол чамд авяас байна. Аан бас та 2 т амжилт хүсэе. Гээд эргэж харан гэртээ орлоо.

Гэртээ суугаад байхыг хүсээгүй учир хайртай үеэл ахтайгаа уулзахаар хувцаслан гэрээс гарлаа. Бариу хар өмд хоолоотой хар цамц хар гутал хар маск хар цув өмсөн гарлаа учир нь миний очих газар сурагчид орж болохгүй. Манай ах клуб ажиллуулдаг болохоор одоо тэндээ байгаа байх.
Гэрээс гаран явж байхад тоглоомын талбай дээр нөгөө хэд зогсож байв.
Сүгён уйлан Ёнжүн ах тайвшруулна. Хажууд нь Кай зогсож байв. Бага зэрэг зайтай Сүүбин ах Бомгю Тэхён 3 зогсож байгаад Бомгю намайг харан над руу гүйн ирж яваа харагдав. Хажууд ирэн хаачих гэж байгаа юм. Би дуугарсангүй.
Бомгю: Би ч гэсэн хаягдчихсан хамтдаа зугаалцгаая
Би: Завгүй хүнтэй уулзана.
Хэзээ хажууд ирсэнийг нь мэдэхгүй Сүүбин ах: Тэгвэл хамт уулзацгаая
Би: Итгэлтэй байна уу?
Тэхён: Тийм ээ.
Би: Зааз

Бид явсаар клубт ирлээ. Хамгаалагч нь намайг таних учир бөхийн намайг оруулсан ч нөгөө хэдийг оруулсангүй. Аргагүй шүү дээ тэд дүрэмт хувцастай байгаа юм чинь. 
Би: Ахаа надтай хамт явж байгаа юм аа.
Ах ч толгой дохин орууллаа. Араас нь Сүгёны бид ч бас гэх нь сонсогдов. Ичих нүүргүй амьтан.
Орход ид бужигналдаж байлаа. Тэд намайг яагаад энд ирсэнийг мэдэхгүй гайхацгааж байгаа нь илт. Бид явсаар 2 давхар луу гаран тусгай үйлчлүүлэгчидийн хэсгийг өнгөрөн. Лифтэнд суув. Би өөрийн картаа даран бид дээшээ гарлаа 7 давхарт зогсон хаалга онгойход яг л байдгаараа намуухан ая эгшиглэн байв.
Том өрөөнд нь орход ах цаашаа цонхоороо харчихсан зогсож байв. Би гүйж очин ахыг араас тэврэн авав. Ах цочисон бололтой. Эргэж харан намайг хараад инээмсэглэж байлаа. Тэгээд намайг тэврэн.
Ах: Юу хийж яваа юм бэ? Орой болж байхад хэлсэн бол ах нь очихгүй юу.
Би: Зүгээрээ гэрээс гармаар байсан юм. Яагаад хослол өмчихсөн юм чухал зүйл болоо юу?
Гээд малгай маск цуваа тайлан буйдан луу шидлээ.
Ах: Тийм ээ гээд эргэж харан би ч сая л санан тэдэн лүү харж байхад Сүүбин ах бөхийж ахад мэндлэв. Тэд өмнө цагдаагийн газар уулзаж байсан юм. Сүүбин ах бид 2 хэрэг тарьж яваад цагдаад баригдчихсан аз болж би зугтаж чадсан ч Сүүбин ах чадаагүй тэгээд би бага зэрэг гэмшээд гэхдээ бага зэрэг л шүү. Ахыг туслаач гэж байсан юм.
Ах Сүүбин ахыг хараад
Ах: За дахиад сахилаггүйтэх гэж ирээ юу? Манай клубыг нураах санаатай байна уу? Та 2 гээд хөхрөхөд Сүүбин ах инээн тэд буйдан дээр суув.
Би ахын хажууд суухад.
Ах: Заа юу болсон?
Би: Юу??
Ах: Миний хөөрхөн дүүд юу болсон юм бэ?
Би: Юу ч болоогүй ээ.
Ах: Ямар нэгэн юм болсон гэдгийг чинь сая намайг тэврэхэд чинь мэдчихсэн.
Хэн нэгэн гомдоосон уу? Ах нь сургаад өгөе яаж ийм хөөрхөн дүүг минь
Нүдэнд нулмис цийлгэнээд ирлээ.
Би: Ахаа~ гээд түүнийг тэврэхэд
Ах: Юу хэрэгтэй байна ахдаа хэл
Би: Ахаа надаа Воовоог түр зээлүүлээч
Ах ч ойлгосон болохоор утсаа аван Воовоог дуудав.
Воовоо хаалгаар орж ирхэд Сүгён шууд л сандаран
Сүгён: Жэын аа арай чи энэ хүнээр бид нарыг зодуулах гэж байгаа юм биш биз дээ. Тэгвэл яах гэж далуулж ирсэн юм.

Учир нь Воовоо бол ахын хамгийн шилдэг хамгаалагч бас ахын сайн найз. Үнэхээр том биетэй энэ хүн надад тулааны урлагыг заасан хүн. Миний багш.

Би: Нэгдүгээрт надад та нар хамаагүй гэж хэлсэн
Хоёрдугаарт би та нарыг дагуулж ирээгүй та нар өөрсдөө дагаж ирсэн
Гуравдугаарт чамд ичих нүүр алга уу?
Ахаа намайг гарч ирэхээс өмнө тэднийг явуулаарай.
Ах: Тэгэхээр чамайг уурлуулсан нь ганц энэ охин биш байх нь Сүүбинаа ахтайгаа нэг ярилцах уу?

Би Воовоо ахтай хамт бэлтгэлийн зааланд оров. Иймэрхүү уур хүрсэн үед Воовоо ахтай хамт бэлтгэл хийнгээ ярилцдаг юм.

•••

Бэлтгэл дуусч газарт хэвтэнэ.
Воовоо ах: Заа юу болсон өнөөдөр их ширүүн байх чинь.
Би: Хаягдчихсан.
Воовоо ах: Дахиад уу ? Гэхдээ өмнөхөөсөө өөр бололтой
Би: Тийм ээ та хүртэл өөр гэдгийг нь мэдэж байхад тэр хүн мэдээгүй.
Воовоо ах: Тэгээд хэн юм тэр хүүхдүүд дунд байх шиг байсан
Би: Тийм ээ гэхдээ нэг биш хоёр
Воовоо ах: Айн?
Би: Сайн хүн биш ээ хайртай хүн...бас хамгийн сайн найз хоёртоо хаягдчихсан.
Гээд нүүрээ дарав учир нь нулмис юу юугүй урсаад ирсэн юм.
Воовоо ах юу ч хийсэнгүй энэ нь ч дээр энэ хүн сайн мэднэ юу ч хийхгүй миний хажууд байгаа нь л түшиг тулгуур болдог гэдгийг.

Би сэтгэлээ онгойтол уйллаа.

+Жэыний ахын талаас+
Би: Заа Сүүбинаа ахдаа хэлдээ юу болсон юм?
Сүүбин: Жэын хүнд сайн болсон тэр хүн нь сайн найзад нь сайн гэхдээ ахаа та энэ талаар Ынтай өөртэй нь ярилцсан нь дээр байхаа.
Би: Тийм байж тэр сайн найз нь тэр охин байх. Тэгвэл сайн болсон хүн нь
Сүүбин: Ахаа тэр яах гэсэн юм бэ?
Би: Зүгээр л ямар залуу болоод энэ хүүхэд ингээд байгааг нь л мэдмээр байна. Гээд тэдний бэлтгэлийг дээд давхрын шилэн цонхны цаанаас харж байлаа.
Энэ үед Ёнжүн гараа өргөн би гэж хэлхэд.
Би: Тийм ч онцгой нэгэн биш байна. Байдаг л залуу байх шив.

+Зохиолчын талаас+

Ёнжүн бантан хэлэх үггүй болж байгаа нь илт.
Пак Сонхү- Жэыний ах

Сонхү цонхоор харж байгаад: Энэ охин хэзээний том болжээ. Одоо хайр гэж юу байдгыг хүнийг жинхэнээсээ хайрлахыг мэддэг болж шархалжиж үзэж. Үнэхээр ийм хурдан том болчихоно гэж бодсонгүй. Шохоорхдог нас нь өнгөрчээ. Жинхэнэ хайрыг мэдэрдэг болж гэж хэлээд эргэж хараад.
Анхны хайр нь ийм амьтантай таарсан нь таагүй л юм. Минийхээр Сүүбинаа чи надад таалагддаг ч хайрлаж хайрлуулах хүн нь би биш юм даа гээд эргэж хараад.

Сонхү: Энэ хүүхдийн нүднээс хэн ч ингэж нулмис унагах ёсгүй. Хэн ч байсан гэсэн. Гээд эргэж хархад нь түүний аймшигтай харц Ёнжүн болон Сүгён дээр тусаж байв.

Crush on you [ДУУССАН]Where stories live. Discover now