Ep4- Shut up, it's my girlfriend😠

1.6K 155 16
                                    

Sydney, Australia 13:05PM

"Babe! Бид түргэлэх хэрэгтэй байна. Болж байна уу?" гэсээр Fash буйдан дээрээ сууж байх агаад одоог хүртэл Ella өрөөнөөсөө гарч ирээгүй байлаа.

"Baby!"

Fash нүдээ эргэлдүүлэн бугуйн цагаа харсаар тэсгэл алддагийн даваан дээр сууж байтал Ella гарч ирэв. "За явъя"

Fash-ийн санаа амарч тэд гэрээсээ гаран Fash-ийн ажил руу хөдөллөө. Fash Ella-гийн гарнаас атган цонхоор харан явж байсан бол Ella найз залуугийнхаа ажил руу явж байгаадаа хөөрч байв.

"Bibi, чиний даашинз богинохон байна гэж бодож байна" хэмээн Fash урагш жолоочийнхоо зүг харан хэлээд гадуураа өмсөж байсан хүрмээ тайлж, Ella-гийн өвдгөн дээр тавилаа.

Дараагаар нь Fash урд толь руу ширүүн мөн анхааруулах маягтай харахад жолооч айн хоолой зассаар зам руугаа харсан юм.

Ella ийм үед гаргадаг Fash-ийн үйлдэлд дуртай. Тэр дэндүү хартай бас ууртай болчихдог. Тэгээд эцэст нь түүний уурыг хүргэсэн хүмүүс шангаа хүртдэг билээ.

Тэд Fash-ийн эзэмшил барилгад ирлээ. Fash найз охиныхоо гарнаас хөтөлсөөр ажлын өрөө рүүгээ явав. Тэгэхэд олон залуус гайхан толгойлогч руугаа харах агаад үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүйг авчирсанд атаархах нь тэр.

Fash Ella-г хажуудаа суулгалаа. "Babe, би өнөөдөр үнэхээр жаргалтай байна. Энд ирсэнд баярлалаа"

"Би тэдэнтэй уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ!"

Үүний дараа хаалга тогшин хослолтой залуу орж ирлээ. Тэд босстойгоо мэндлэн, боссынх нь хажууд суугаа бүсгүйг сайтар ажиглан харав.

Fash инээмсэглэн "Сайн уу? Миний шилдэг ажилчинтай танилцаарай" гэж хэлэхэд залуу боссынхоо хэлсэн үгийг бараг л сонссонгүй.

"Гайхалтай. Та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Өөрөө ганц бие үү?" хэмээн асуухад Ella-гийн нүд томорсон бол Fash-ийн инээмсэглэл алга болоод, хөмсөг нь зангирлаа.

Fash түүн рүү гараа далайн "Амаа тат! Тэр бол миний найз охин" гэхэд тэр балмагдан сандарч "Уучлаарай, босс" гэчхээд яахаа мэдэхгүй тэнд зогсоно.

"Эндээс гар!"

Түүнийг гарсныхаа дараагаар Fash-ийн уруул унжин, эрхлэх маягтай болж Ella руу ойртон суулаа. "Babe, явцгаая"

"Baby, зүгээр дээ!" гэсээр Ella инээмсэглэв.

"Надад таалагдахгүй байна"

Fash-ийн уруул одоог хүртэл унжин жаахан хүүхэд шиг Ella эрхлэх ажээ. Одоогийн энэ байдлыг өөр хүн харвал хэзээ ч Fash-ийг Мафийн толгойлогч гэж бодохгүй. Бүр төсөөлөх ч үгүй. Тэр зүгээр л энгийн залуу найз охиндоо эрхлэж байна гэж харах болно.

Ella-гаас өөр хэн ч энэ эгдүүтэй Fash-ийг харахгүй. Найз охиныхоо дэргэд хий нь гарч буй шаар шиг болдог хүнийг Fash гэнэ. Гэвч тэр Mafia boss.

- - - - - - - - - - - - -
Богинохон болсонд уучлаарай🤣 Надад өөр нэмэх санаа орж ирэхгүй байна. Маргааш уртыг өгөхийг бодно оо за юу😍

Та нар гоё энэ өгүүллэгийг маань түмэнд түгээгээч хө. Ийм өгүүллэг ExtraordinaryTeam-д бичигдэж байна. Уншаарай энээ тэрээ гээд пост энэ тэр харвал би ёстой нисдэг юм байгааздэээ айн?😎

 Уншаарай энээ тэрээ гээд пост энэ тэр харвал би ёстой нисдэг юм байгааздэээ айн?😎

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Fash бид хоёроос- Сайхан амраарай illuminates! Уншиж байгаад баярлалаа. Үнсье!✨🥰

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now