Ep17-YOU MONSTER!😠

886 112 26
                                    

Sydney, Australia 15:45PM

Ноён Fash өрөөндөө цонхоор ширтэн гунигтайхан сууна. Хаалга тогшин хэн нэгэн орж ирэх ч түүнд ямар ч хамаа байсангүй. Бүхнээс ангид байхыг хүсч, цаг хугацааг буцаамаар санагдана.

"Босс, бид таны найз бүсгүйг буудсан залууг оллоо!"

Fash сандалтайгаа эргэн хараад "Үнэн үү?" хэмээн лавшруулан асуусан юм.

"Тийм ээ, босс. Бид түүнийг хориотой давхарт аваачсан" хэмээхэд Fash босоод өлгөж тавьсан хүрмээ өмсөж, маш хүнд нөхцөлд гаргаж ирдэг гар буугаа сефнээсээ аваад тэр хориотой давхар руу хөдөллөө.

Сүүлийн хэдэн өдөр Fash-ийн бүлэглэл хэвийн бус байгаа юм. Босс нь хүртэл тэдэнд нөлөөлж, боссынхоо найз бүсгүйг буудаж гэмтээсэн нэгнийг солиотой мэт улайран хайсан билээ.

Тэд боссынхоо араас дагалдан хориотой давхарт сүр жавхлантай нь аргагүй орж ирлээ. Бүүдгэр өрөөний гэрэл доор толгойг нь хар уутаар углаж, сандалд хүлсэн нэгнийг Fash олж харав.

Fash тэр даруй өнөөх буугаа өврөөсөө гаргаж ирэн сумыг нь дуустал буудаж орхисон билээ. Асар олон сум цээжийг нь нэвтэлж байгааг Fash мэдэж байгаа ч сэтгэл нь ханах бус харин ч дахиад илүү олон сумыг түүний цээж рүү хиймээр санагдана. Энэ залуу Fash болоод Ella-гийн амьдралыг сүйрүүлчхээд байна шүү дээ. Өршөөж үл чадна. Там руу явуулчхаад өөрөө араас нь явж, дахин илүү зовоосон ч Fash-ийн сэтгэл эс ханана.

Энэхүү үйл явдлыг харсан тэдгээр залуусын хэн нь ч чимээ үл гаргаж чадах ажээ. Бүгд нүд нь улаанаараа эргэлдэн, дэлбэртлээ уурласан Fash-ийн нүдэнд өртөхийг хүссэнгүй. Тэд бүгд доош харан, үхсэн цогцос, ямар ч сүр сүлдгүй болсон боссынхоо царайг харах хүсэлгүй байв.

***
NEXT DAY AT HOSPITAL

"Hi baby? Чи зүгээр үү? Эмч нар чамд сайн санаа тавьж байна уу?" хэмээн Fash Ella-гаас зөөлөн дуугаар асуулаа.

Ella толгой дохин "Тийм ээ, тэд надад хангалттай их санаа тавьж байгаа"

"Баярлалаа, эмч ээ"

"Baby, би чамд хэлэх зүйл байна" гэж Fash-ийг хэлэхэд Ella "Юу хэлэх гэсэн юм бэ?" хэмээн шууд асуух нь тэр

"Чамайг гэмтээсэн залууг олчихсон"

Ella-гийн хөмсөг зангирав. Тэр яаж ийм хурдхан олчихоо вэ? "Юу гэсэн үг вэ?"

Fash Ella-гийн хачирхалтай царайны хувиралыг хараад гайхлаа. Тэгээд энэ тухай эмчийн дэргэд хэлж болохгүй гэж бодсон юм.

"Эмч ээ, биднийг хэдэн минут орхино уу. Баярлалаа" гэхэд эмч толгой дохин өрөөнөөс гарав.

"Би түүнийг буудсан. Тэр одоо байхгүй. Бид аюулгүй. Тэр дахиж бидэнд аюул учруулахгүй" хэмээн Fash Ella-д учирлан хэлж, түүнийг аюулгүй гэдгийг мэдрүүлэхийш хичээх боловч Ella харин ч түүнээс айж эхлэх нь тэр.

Тэр хүн буудсан гэлээ. Байхгүй гэхээр үхсэн гэсэн үг шүү дээ. Тэр хүн алчихаж. Fash алуурчин байж хэмээн Ella бодон нүдэнд нь нулимс цийлэгнэн, Fash-аас жийрхэж эхэлсэн юм.

"YOU MONSTER!"

Ella тэсэлгүй орилж орхилоо. Fash энэ үйлдэлд гайхан, бодит байдалтай эвлэрч чадсангүй. Ella-гийн өөрөөс нь айж байгааг царайг ч сайн харж авав.

"Юу гэсэн үг вэ? Би үүнийг чиний төлөө хийсэн" гэж Fash хөмсөг зангидан хэллээ.

"Чи яаж хүн алж чадав аа? Чи үнэхэар итгэхийн аргагүй аймар хүн юм" гээд Ella уйлж эхлэхэд энэ удаа Fash-ийн уур хүрэх нь тэр.

Нүд. Ella-гийн нүд, хайртай бүсгүйнх нь нүд түүнийг гэмт хэрэгтэн, алуурчин мэт харж байгаа нь түүний зүрхийг хэдэн хэсэг хэрчээд, хага базсан юм шиг мэдрэмж төрүүлнэ.

Хараад инээмсэглэдэг байсан тэр царай нь одоо түүнээс айгаад уйлж байгааг харах хангалттай хэцүү байсан юм.

"Юу гэсэн үг вэ? Үгүй ээ, baby! Үгүй! Би үүнийг зөвхөн чиний төлөө хийсэн. Тэр чамайг буудсан!"

"НАМАЙГ ГАНЦААРАНГ МИНЬ ОРХИ! Яв, яваад өг!"

- - - - - - - - - - - - -
Оруулна гээд мурьсанд уучлаарай😂 Сүүлийн гурван долоо хоног краштай болоод, захиа энэ тэр өгөөд мэдэгдээд холион бантан фф цаашаа амьдралтай болчхоод явж байна өө🤦‍♀️ Тэгээд бичих ч зав байсангүй ээ.

Ганцхан эрэгтэй хүн гарч ирээд миний энгийн, амар тайван амьдралыг минь юу ч үгүй болчихдог насс🥺😂 За тэр ч яахав. Comment бичээд өгөөрэй. Би бүгдийг уншаад хариу өгнө өө😎 Крашийн талаар асуусан ч яахав энэ тэр хаха🤣

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now