Sydney, Australia 17:06PM
Fash ажлынхаа өрөөнд сууж байтал зөрчил гаргасан гишүүдийг Henry дагуулан орж ирлээ. Fash гараа элгэндээ тэврээд сандлаа хойш налан суув.
"Уг нь би та нарыг их чадвартай залуус болохоор чинь бүлэгтээ элсүүлсэн юмсан. Гэтэл миний итгэлийг газар хаяад, дээр нь дэвслээд хаячихлаа. Нөгөө талд ажиллана гэдэг их ур чадвар шүү, бяцхан гөлөгнүүд ээ! Та нар их авьяастай юм"
Fash эрүүгээ илээд тэдгээр дөрвөн залуусыг бүгдийг нь нэг бүрчлэн ажиглан харлаа. Тэгээд дараа нь санаа алдан, тэднийг алах уу? Тамлах уу? гэж бодож байсан юм. Өчигдөр нэлээн зодолдоод нүүр ам нь нэлэнхүйдээ шархтай болсон энэ залуусыг Fash өрөвдөх ч үгүй байлаа.
Яг энэ үеэр хаалга тогшин Ella хаалгаар шагайн тэднийг харахад Fash-ийн нүд сэргээд ирэх нь тэр. Ella буцаад гарах гэж байтал Fash хашхиран түүнийг буцаан оруулж ирээд өөрийнхөө өвөр дээр суулгалаа.
Ella Henry-тэй мэндлэн, Fash-аас энд юу болж байгаа тухай асуув.
"Бид хөгжилдөх гэж байлаа. Харин яаж гэдгээ мэдэхгүй байна. Миний babygirl надаас илүү ухаантай юм чинь бидэнд яаж тоглохыг зааж өгөөч. Тэд намайг алахыг завдсан. Их өвдсөн шүү" хэмээн Ella-д эрхлэх маягтай хэлээд шархалсан уруул руугаа заахад Ella дорхноо ойлгох нь тэр.
"Baby, зүгээр л нуугдаж тогло. Хэрвээ чи тэднийг олвол чиний сум тэдний биеэнд, олохгүй бол хүчээр гаргаж ирж байгаад шанг нь хүртээх ёстой биш гэж үү? Хэрвээ зүгээр явуулчихвал би оролцоно. Миний babe-гийн өө сэвгүй нүүрийг ямар болгосныг хар л даа"
Ella найз залуугийнхаа хацрыг илээд, уруул руу нь ойртон үлээхэд Henry сандран хоолой заслаа. Fash-т их хөгжилтэй байгаа бололтой уруулаа хазлан инээмсэглэж байснаа Henry рүү харахгүй ч түүнд хандан "Нуугдаж тоглоход бэлд. Би удахгүй тоглож эхэлнэ" гэв.
Тэд өрөөнөөс гарч Ella Fash хоёр үлдлээ. Ella өвөр дээрээс нь босоод буйдан дээр очин сууж Fash ширээнийхээ ард үлдэв.
"Түр хүлээж байгаарай. Би удахгүй ажлаа дуусгаад хамтдаа оройн хоол идэцгээе!" гэчхээд тэр ажлаа дуусгахын тулд хурдхан хийхээр зэхлээ.
Ella ам нээх эсэхдээ эргэлзэн уруулаа шилэмдэн сууж байснаа гэнэтхэн зориг орох мэт болов. "Baby, бид ярилцах хэрэгтэй байна"
"Ярилцах гэнэ ээ? Юун тухай вэ, bibi?"
Ella харцаа өөрчлөн Fash руу итгэлтэй нь аргагүй хараад "Babe, бид салах хэрэгтэй" гэхэд Fash хачин харав.
"Бид салах хэрэгтэй? Яагаад? Өөр залуугаас болсон уу? Үнэхээр үү? Тэр залуу чинь хаана байна? Би өнгөрсөн долоо хоногт нэг залууг харсан. Би нэрийг нь мэднэ! БИ ТҮҮНИЙГ АВААД ИРЬЕ. АВЧ ИРЭЭД БОЛГОЖ ТАВИ..."
Ella инээгээд Fash-ийн орилооныг зогсоолоо.
"Baby, үгүй ээ! Би зүгээр л чамаар тоглосон юм. Би хэзээ ч чамаас явахгүй ээ" гэхэд өнөө эгдүүтэй уруул нь нааш түрэн унжаад, Ella руу муухай харлаа.
"Яагаад намайг ингэж байгаа юм бэ?" гэхэд Ella "I only luv you, babyyyyy🥺"
Fash босож ирээд Ella-г тэврэн "Ажил хийхээ болилоо. Ингээд сууж байя" хэмээв.
"Чи нуугдаж тоглох ёстой шүү дээ. Хурдхан дуусга. Би өлсөөд байна" гэсний дараагаар Fash толгой дохиод, Ella-гийн хацар дээр үнсэн буцаад ширээ рүүгээ явлаа.
- - - - - - - - - - -
Юун ууртай туучий вээ🥰 Гоё2 бичлэгүүд ороод илүү халуухан юм болох гээд байна шүү гааяс ккк😎 Бүр догдолчихлоо. Би нүдэнд чинь харагдтал бичихийг хичээнэ ээ за💙
Шөнө гэхэд их олон хөөрхөн сэт байвал дахиад нэг хэсэг өгье. Байхгүй байвал маргааш орой өгнөө за😎
YOU ARE READING
Cute Mafia Boss | completed
RomanceI'm your cute mafia boss. You're my beautiful girlfriend. Cute boss ever!🥰 Чиний хажууд байхдаа өхөөрдөм хөвгүүн болдог хүчирхэг босс.