Ep13- You're flirting with her!😤

1.1K 129 17
                                    

Sydney, Australia 14:45PM

Ella's P.O.V

Бид дэлгүүрт таалагдсан хувцсаа өмсөж үзэн худалдан авч байлаа. Fash намайг богино даашинз өмсөж үзэх бүрт толгой сэгсрэх ч цаагуураа тачаангуй байна гэдгийг нүдээрээ илэрхийлж байв. Тэр өдрөөс өдөрт намайг хямгадах гэж хичээх болсныг би анзаарч, түүнийг уурлуулах зүйл хийхгүйг хүсэж байсан юм. Зарим нэг явдлын дараагаас Fash намайг бүр ч их хайрлаж байгааг нь би мэдэж байгаа.

"Авв bibi, чи минь тэнгэрээс буухдаа их өвдсөн үү?" хэмээн цагаан урт даашинз өмсөөд гарч ирэхэд тэр ийн асуугаад миний ард зогслоо.

Би түүний юу ярьж байгааг ойлгохгүй байсан юм. Би яагаад тэнгэрээс бууна гэж?

"Үгүй ээ, би хэзээ ч тэнгэрээс бууж үзээгүй" гээд хачин царай гаргалаа.

Fash инээмсэглэн миний урдуур унжсан үсийг зөөлнөөр илбэн хойшлуулав. "Мэдээж, тэнгэрээс буухад би чамайг барьж авсан юм чинь өвдөөгүй байх л даа. Өөрийн үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрээ барьж авсан хүн нь чиний хүчирхэг Fash шүү дээ"

Би нүдээ эргэлдүүлэн түүний хэлсэн өхөөрдөм үгсэд инээмсэглэж байв. Тэр миний авахыг хүссэн хэд хэдэн зүйлсийг авч өгсөн бөгөөд одоо өөртөө хэдэн хослол авна гэлээ. Fash миний гарнаас атган өөрийнх нь орох дуртай дэлгүүрийн зүг алхална.

"Babe, дараа нь хоол идэх үү? Гэдэс яг наалдах нь" хэмээн тэр хөөрхөн царай гарган хэлэхэд нь би түүнийг өхөөрдөн толгой дохилоо.

"Өнөөдөр зүгээр л энгийн бургер, хачиртай талх идвэл яаж байна? Тэгээд гадуур мөхөөлдөс идэнгээ болзоцгооё"

Fash-т миний санал таалагдсан бололтой шууд л толгой дохиж "Тэгье, тэгье" гэсээр бид дэлгүүрт орж ирэв.

Худалдагч эмэгтэй биднийг хараад инээмсэглэн бидний зүг ирэв. Тэрээр урт шар үсээ оролдон Fash-ийн юу сонирхож байгааг асуухдаа илт сээтэгнэж байсан тул би зориуд түүний хацар дээр үнслээ.

"Baby, би тэнд хүлээж байя. Таалагдсан хослолоо өмсөөд гараад ирээрэй" гэчхээд жижигхэн буйдан дээр суув.

Би үргэлж түүнийг хамгийн сайхан залуу гэж боддог байсан. Гэхдээ өнөөдөр ахиад л ингэж бодон сууж байна. Тэр хэзээд бүсгүйчүүдийг өөртөө татаж байдаг ч яг одоо би энэ өмссөн хар хослолыг нь ураад хаячихмаар санагдаж байсан юм. Тэр үнэхээр царайлаг харагдаж байх агаад дэлгүүрт байх бүх бүсгүйчүүд Fash руу харж байгаад миний уур хүрч байв.

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now