Ep8- I wanna try this time🖤

1.2K 152 14
                                    

Sydney, Australia 22:34PM

Ella Fash-ийг ажлынх нь өрөөнд хүлээж суухаас залхаж эхэллээ. Тэгээд босоод таван давхарт байдаг хориотой давхар руу очихоор шийдэн өрөөнөөс гарсан юм.

Харин тэр үед Ноён Fash нэлээд олон асуудал зохицуулаад завгүй байсан юм. Ella хориотой давхарт ирэхэд бүхэлдээ үргэлжилсэн том өрөө байх агаад цаанаас хүмүүсийн дуу гарч байлаа. Ella-гийн өмссөн өндөр өсгийт тог тог гэж дуугарна. Fash хийж байгаа зүйлдээ хэт улайрсан байсан учраас түүнийг ирж байгааг мэдсэнгүй.

"Хэн чамайг явуулсныг хэл! Чамд гурван секунд өгье. Нэг, хоёр..."гэж хэлэхдээ Fash хэн нэгэн рүү буугаа онилсон байлаа.

"Hi bibi!"

Fash Ella-гийн хоолойг сонсоод Ella руу харлаа. "Hi baby? Хүлээж байхгүй яагаад ийшээ хүрээд ирэв ээ? Би яг одоо завгүй байна. Түр хүлээж байгаарай"

Ella үсээ чихнийхээ ардуур хийгээд "I wanna try this time, baby?" гэж зөөлхөн, эгдүүтэй хоолойгоор хэлэхэд Fash гайхсан ч ёжтой инээмсэглэлээ.

Харин тэнд байсан залуус нэг нэгэн рүүгээ хачин харцаар харж байсан юм.

"Тийм ээ, тэгэлгүй яахав" гээд Fash буугаа болгоомжтойгоор Ella-д өгч, Ella анх удаа буу барьж үзэж байсан ч энэ хүмүүс тэдний гэрийг юу ч үгүй сүйтгэж, өөрийг нь ихэд айлгасан учраас шанг нь хүртээх ёстой гэж бодож байсан юм.

Fash Ella-гийн хажууд зогсон, түүнийг бэлэн эсэхийг эхлээд анзаарав. Ella үнэхээр тайван байх агаад бүр айх ч үгүй байсан учраас зөв байрлалд зогсоход нь тусаллаа. "Эхлээд аюулгүй байдлыг сайн хангаад, бэлэн үедээ гохоо дар. Зөв газар руу онилсноо шалгаарай!"

"Битгий санаа зов доо"

Ella ингэж хэлэн бууныхаа гохыг онилсон хүн рүүгээ ширүүнээр харлаа. Тэр хүн хамгийн түрүүнд гэрт нь дайран орж ирсэн бөгөөд ахлан явж байсан мэт мэдрэмж өгч байсан учраас мөн одоо ч гэсэн түүний харц айж сандарсан шинжгүй, харин ч Ella-г дооглоод байгаа мэт санагдана. Энэ бүхэн Ella-гийн анхны хүн алах шалтагнууд юм.

"Бэлэн байгаарай. Гурав, хоёр, нэг" гэж хэлэхэд Ella түүнийг буудаж, тэр Fash-ийн хөл доор хэвтэж байх нь тэр.

"Сайн байна, bibi. Сайн байна" гэсээр Fash инээгээд Ella-г үнслээ.

"Үлдсэнг нь та нар үлдээе"

Түүний залуус толгой дохин нэгэн зэрэг "Мэдлээ, босс!" гэв.

Fash Ella-г дагуулан хориотой давхараас гарлаа. Тэгээд буцан ажлын өрөөндөө ирээд хэрэгтэй бичиг баримтаа авчхаад гэртээ харихаар барилгаас гарав.

Тэд жолоочоо ахиад л зам дээр үлдээчхээд гэр рүүгээ явж байлаа. Fash тасралтгүй Ella-гийн гарнаас атгаж, Ella дуртай дуугаа сонсож байв.

I'll be me and you'll be you
What you got to lose? (Notin', Notin', Notin')
I got a plan and it's time to move
Where I'll end up, i got no clue
So I do what i want with this life
I make decision ain't gotta think twice
I don't have the energy to act fake nice
So you can either love me or leave me on sight, yeah

Fash Ella-руу нэг харчхаад дууг нь багасгав. Тэгээд атгасан гараа дээш өргөөд, Ella-гийн гарын ар дээр үнслээ.

"Чи айгаагүй юу?"

"Миний гэрийг сүйтгэж байхдаа айгаагүй хүнээс би яагаад айх ёстой гэж? Буу бариад, гох дарах зугаатай юм байна" гэхэд Fash тачигнатал инээлээ.

"Ямар зоригтой baby вэ?" гэсээр Fash Ella руу ойртоход Ella дэггүйтэн хэлээ гаргачих нь тэр.

- - - - - - - - - - -
За энэ хэсгээс эхлээд vote заая аа. Дараагийн хэсэг 45+ Vote, 20Comment. Vote, comment-ний тоо гүйцвэл өдөр шөнө хамаагүй оруулна. Та хэд бол чадах юм билээ😂 Би өөрөө л үгэндээ ороогдчихгүй бол тэгээд л хахаха

Өчигдөр зүгээр та хэдийг айлгасын😛Яах нь уу гэж үзсэн байхгүйюу. Та хэд өчигдөр бүр хоёр хэсэг авсан даа.

Road to 1K readers!🥰

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now