Ep14-Will you marry me bibi💍

1K 118 32
                                    

Sydney, Australia 7:00PM

Хослол өмссөн нэгэн эрхэм зоогийн газрын цонхоор үзэсгэлэнт Сидней хотыг тольдон харах агаад гартаа улаан дарс барин түүнийгээ бага багаар шимин өөрийн найз бүсгүйгээ хүлээж байлаа.

"Босс, хатагтай Ella наашаа ирж явна гэнэ" хэмээхэд Fash толгой дохив.

Тэр зөвхөн Ella-д зориулан гоёмсогоор чимэглэн бэлдсэн ширээ рүүгээ эргэж хараад инээмсэглэлээ. Түүнийг ямар хариу үйлдэл гаргах бол гэхээс сэтгэл нь хөөрөн, ирэхийг нь хүлээж ядаж байх ажээ. Тэр магадгүй уйлах байх эсхүл юу ч хэлэхгүйгээр балмагдан итгэхгүй хөшиж орхих ч юм билүү? Fash энэ өдрийг маш удаан төлөвлөж хүлээж байсан ч яг одоо бол үнэхээр их сандарч байсан юм. Бэлдсэн үгээ мартчихвал яах уу? Эсвэл буруу зөрүү хэлчихвэл яана?

"Битгий сандар. Тайван бай, залуу минь" гэж тэр өөртөө зөөлхөн хэлээд гүнзгий амьсгаа аван гаргалаа.

Тэгээд халаасандаа хийсэн хар хилэн хайрцгийг гаргаж ирээд олон өдөр эргэлзэж байж сонгосон чамин бөгжийг хараад ийм зүйл хийх гэж байгаадаа их сэтгэл хангалуун байлаа.

Ella. Тэр бол Fash-ийн амьдрах хүсэл, аз жаргал, амин сүнс мөн түүний хамгийн том зүрх сэтгэл. Fash-ийн амьдралд байсан цор ганц эмэгтэй. Тэр Ella-тай учирснаасаа хойш ямар ч эмэгтэйг түүн шиг харцаар харж байгаагүй ба хэзээ ч Ella-гүйгээр амьдарч чадна гэж боддоггүй билээ. Өмнө нь Fash Ella-тай уулзахаасаа өмнө амьд аллагын машин байсан гэхэд бараг хэлсдэхгүй. Тэр зөвхөн хүн алж байсныг Ella мэдсэн ч хүндээр хүлээж авалгүй харин ч түүнийг өөрчлөхийн тулд бүхнийг хийсэн юм. Эцэст нь Fash өөрийн хамгийн том дайснаа л өөрийн гараар хороож, бусдыг нь бүлгийнхэндээ даатгадаг болсон. Гэхдээ Ella-г оролдсон хүнийг заавал өөрийн гараар алдаг гэдгийг Fash-ийн бүлгэм болоод Ella маш сайн мэднэ.

"Босс, тэр ирлээ" гэх дуунаар Fash Ella руу эргэн харав. Fash яагаад үргэлж Ella-г ийм үзэсгэлэнтэй байдгийг гайхдаг. Харах бүрт илүү хөөрхөн байдаг болохоор бусад хүнд хэзээ ч харуулахыг хүсдэггүй.

Хайртай болохоор уу?

Fash Ella руу очин, түүнийг үнслээ. "Babe, оройн мэнд. Чамайг харах бүртээ дахин дахин, шинээр дурлах юм"

"Би ч гэсэн. Чи бид хоёр адилхан бололтой" гэхэд Fash инээгээд түүнийг сандалд суулгаж өгөөд дараа нь өөрөө сандал дээрээ суулаа.

"Удаан хүлээсэн үү, baby?"

Fash толгойгоо сэгсрэн "Үгүй ээ, ирээд удаагүй байсан юм" гэсээр Ella-гийн үзэсгэлэнтэй төрхийг нь утсандаа буулган авлаа.

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now