Ep19- I luv u, bibi💙

855 98 16
                                    

Sydney, Australia 19:34PM

Fash компани дээрээ Ella-г дагуулан ирж, өөрөө хуралд орохоор яарсаар гарлаа. Тэр шөнөжингөө хичээл хийсэн учраас нойр нь хүрээд нүд нь анилдаад байсан тул буйдан налж хэвтэж байгаад унтчихсан байв.

"Хөөе, бүсгүй!" хэмээн хэн нэгэн түүнийг цохих шиг болоход арай гэж нүдээ нээсэн Ella өмнө нь харж байгаагүй царайг харсан болохоор цочсон юм.

"Хэн бэ?"

"Юу хэн бэ гэж? Чи өөрөө хэн юм? Боссын өрөөнд унтаж байдаг ямар бөх зүрхтэй хүн бэ? Буудахаас өмнө явж өөрийнхөө ажлыг хий" гэсээр тэр залуу Ella-гийн цамцнаас зууран босгох нь тэр.

"Би ажилтан биш ээ. Та хүн андуураад бай..." хэмээн хэлж байтал өнөөх залуу айхтар ширүүн харчхаад "Чимээгүй энэ өрөөнөөс гар! Би энд ажил хийх хэрэгтэй байна" гэхэд Ella нойр нь сэргэн, юу ярьж юу хийх гэж байгааг нь гадарлахтайгаа болсон юм.

"Энэ чиний боссын ажлын өрөө. Чи энд ажил хийх эрхгүй шиг санагдаад байна даа. Чи хэн юм? Бүлэглэлийн нөгөө талын дайсан уу?"

Тэр Ella-гийн үснээс зулгаан авч, өөр рүүгээ ойртууллаа. "Чи Fash-ийн бяцхан шувуухай юу? Бурхан минь, чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Чамайг аваад явчихвал Fash галзуурна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна, хонгор минь. Би чамд Fash-аас илүү нэг эрхмийг санал болгоё. Манай босс Fash-аас илүү. Чи хэзээ ч харамсахгүй"

Ella ийм байдалд орж үзээгүй болохоор айж байлаа. Гэсэн ч энэ эр ганцаараа Fash-ийн эзэмшилд байгаа учраас нэг ч алхам холдож чадахгүйг мэдэж байсан юм.

"Чадвал намайг эндээс аваад гар, новш минь!" хэмээн Ella хэлээд Fash-ийн өмнө нь  муу хүнтэй таарвал шууд хий гэж зааж өгч байсан зүйлийг энэ хүнд туршсан юм.

Ella ганц эргээд л өнөөх залуугийн эмзэг газар руу нь өшиглөж орхисон ба хаалга руу гүйсэн ч хаалга түгжсэн байсан ба цоожийг тайлахын тулд сандран байж арай гэж хаалгыг онгойлголоо.

"HENRY! Fash-ийн өрөөнд эсрэг талын хүн байна. Henry! Henry! Хурдлаарай" гэж орилоход амралтын өрөөнөөс Henry амандаа жигнэмэг хийчихсэн гарч ирсэн ч дайсны хүн тэднийг тэнд сатаарч байх үед боломжийг ашиглан зугтаагаад явчих нь тэр.

"CODE RED!" гэж Henry орилоход түүний араас баахан залуус гарч ирээд түүнийг барихаар хөөлөө.

Ella айсандаа мэгшин уйлж байсан ба хаалга налан сууж өвдгөө тэвэрлээ. Үснээс нь зулгаасан болохоор нь толгой нь өвдөж, улам ихээр уйлж эхлэсэн юм.

Cute Mafia Boss | completedWhere stories live. Discover now