1.

1.5K 76 4
                                    

Миний бие Японд сурдаг оюутан билээ. Их сургуулийн 3р курс бөгөөд зуны амралтаараа Гуанжуд байдаг эмээгийндээ ирж байгаа юм. Манай гэрийнхэн намайг ахлах сургуулиа төгстөл Сөүлд байсан бөгөөд эгч маань надаас 5 эгч , Япон явахад тэр Сөүлд оюутан байсан учир үлдсэн. Тэгээд л сургуулиа төгсөнгүүтээ Европ руу аялахаар явсан юм даа.

Нар жаргаж, намайг л угтах гэж зориудаар байрлуулсан мэт улбар ягаан үүл, жаргаж буй нарны туяа гээд хичнээн үзэсгэлэнтэй байна гээч. Эмээгийндээ ирэн хоол идэж суутал гаднаас, надаас ах болов уу гэмээр залуу орж ирлээ.

Эмээ түүнийг таньдаг бололтой : "Хүрээд ирэв үү? Хурдан гараа угаагаад хоолоо ид" гэхэд тэр толгой дохиод дээшээ гарав.

Би: "Энэ хүн хэн бэ? Эмээ"

Эмээ: "Надад их тусалдаг сайн хүү байдаг юм аа. Ойрхон байдаг компанид ажилладаг. Надтай цуг амьдраад 5 6 сар болох гэж байна."

Би : "Ээе сайн хүн гэж яаж мэдэж байгаа юм? Одоо үеийн залуучууд хичнээн айхтар гэж санана?"

Эмээ: "Аавдаа авгай авахыг заалаа гэгчээр олон юм ярилгүй хоолоо ид" гэсээр цааш хараад зогсчихлоо.

Би:" Аавдаа авгай авахыг заана аа? Оооххх эмээ та арай энэ залуутай... "

Үгээ дуусгаж чадалгүй элдүүрээр нэг сайн хусууллаа даа. Энэ жилийн барцад арилчихлаа.

Эмээ:" Битгий балай балай юм яриад бай. "

Би :" Яая л даа эмээ. Зүгээр л хэлчихгүй"

Толгойгоо илсээр сонин царайлан сууж байтал нөгөө залуу бууж ирэв.

Эмээ:" Өө Хусог, Ийшээ суу. Энэ  бол миний ач охин Хэри. "

Хусог:" Аан заа. Намайг Жон Хусог гэдэг. Таатай байна "гэсээр дулаахан инээмсэглэв.

Би:" У Хэри"

Хусог:" Нөгөө Хэсү гээд охин юм болов уу гэж бодлоо."

Эмээ: "Хэсүгийн дүү нь байгаа юм аа."

Би: "Эгчийг яаж мэддэг юм? "

Эмээг хариу хэлэхгүй байсанд Хусог гайхаж байснаа :" Орой болгон дүрст дуудлага хийгээд үнэхээр чанга 'Эмээ хайртай шүү' гээд байдаг болохоор мэддэг болчихсон юм аа"

Би:" Хөөх, үнэхээр эмээгийн хайртай охин юм аа. Над руу ч ярьдаггүй шд. "

Эмээ:" Хоолоо ид"

Ингээд нэг их юм ярилгүй хоолоо идэцгээлээ.

Хэд хоног тайван өнгөрөв.

Эмээгийн сайн хүү /Дууссан/Where stories live. Discover now