2.

1K 76 9
                                    

Амтат ажлын дараагаар амьсгаадан хэвтэхэд үүр цайн, үзэгдэх орчин үл ялиг тодроно. Хусог хувцсыг минь өмсгөж өгөөд, өөрөө гэр лүү оров.

Эмээ их эрт сэрдэг учир харчихвий хэмээн санаа зовсон байх л даа. Нүд анилдан бараг л унтах гэж байтал нарны туяа тэртээ тэнгэрийн хаяанаас цухуйх нь тэр. Хэвтэх байрлалаа солин хажуу тийш харан зүүрмэглэх үед эмээ нэрийг минь дуудаад унав.

Эмээ: "У Хэри, алив босоодохоо."

Би ч нойроо харамлан : "Унн яасан бэ эмээ"

Эмээ: "Далайн зах явах хэрэгтэй байна аа. Алив хурдан бос"

Би: "Би унтмаар байна шдээ эмээ"

Эмээ нуруун дээр минь нэг сайн алгадаад нойрыг минь үргээчих нь тэр. Муухай царайлан босч суухад

Эмээ :" Эрт явахгүй бол болохгүй нь ээ. Хурдан хувцсаа солиорой"

Хальт нүүр амаа угаасан болоод, хувцсаа солин гарахад эмээ яаруулан гэрээс гарав. Гэрээс холгүйхэн далайн бүтээгдэхүүн зардаг зах байдаг юм байна.

Би: "Өнөөдөр баярын өдөр юм уу?"

Эмээ: "Тийм ээ"

Би:" Ямар баяр юм? "

Эмээ: " Төрсөн өдөр "

Би:" Таны төрсөн өдөр чинь намар болдог шдээ. Өөххх эмээ та арай зөнөч..."

Үгээ хэлж дуусгаагүй байтал эмээ түрүүвчээрээ толгой эргэтэл цохив.

Би: "Ёооё л доо эмээ. Ахх та ч их мөнгөтэй бололтой. Бараг толгой цоорчихлоо. "

Эмээ: "Үргэлж бодлогогүй үг хэлж байх юм аа. "

Би:" Хнн. Тэгээд хэний төрсөн өдөр юм"

Эмээ:" Өөрөө хараад мэдээрэй"

Толгой илсээр өнөөх захын үүдэнд ирэв. Ахимаг насны нэг эгч дуу алдаж ирээд л эмээтэй мэндлэн элдэв бусын юм асуун, ярина.

Тэгснээ над руу нэг айхтар харснаа :" Энэ охин чинь хэн бэ? "

Эмээ:" Манай ач охин байгаа юм аа. Хэри мэндэл, манай хөрш Жэнуг. "

Би : "Аан сайн байна уу? У Хэри гэдэг." гээд хагас бөхийн дээш хартал өнөөх эгч чинь над руу нэг л таатай бус хараад байх нь тэр. Гэнэт толгойд шөнийн явдлыг харчихсан юм болов уу гэж бодогдон нэг л айгаад ирэв. Хэрэв энэ эгч харсан бол эмээ ч гэсэн харсан байх магадлал өндөр.

Далайн байцай, шинэхэн загас авсаар гэр лүүгээ харих замдаа айдас дүүрэн явав.

Би: "Кмх, эмээ та хэдэн цагт сэрсэн?"

Эмээгийн сайн хүү /Дууссан/Where stories live. Discover now