3.

1K 78 18
                                    

Худугийн төрсөн өдрөөс хойш хэд хоног нам гүм, нэгэн хэвийн өнгөрөв. Өөрөөр хэлбэл Хусог ажилдаа өглөө гарна. Эмээ бид хоёр өдөржин хийцгүйрнэ. Хааяа хааяа цэцэгсээ услана. Тэгээд хоолоо хийж байтал Хусог ирнэ. Аа бас оройхон Хусог бид хоёрын хөөрхөн романс явагдана. Тэгээд л унтацгаана даа.

Өнөөдөр яг л энэ маягаар өнгөрөн, хоолоо хийж байтал Хусог орж ирээд цүнхээ ширээн дээр тавиад араас минь тэврээд авав.

Би: "Хусог, яагаад байгаа юм бэ? Эмээ харчихвал..."

Хусог: "Сая надтай зөрөөд хөршийнх рүү орсон"

Би толгойгоо хойшлуулан, мөрийг нь дэрлэнэ. Бэлхүүсээр ороосон гарыг нь илэн нүдээ анив. Харин Хусог хүзүүнд минь нүүрээ наан, зөөлөн зөөлнөөр уруулаа шүргүүлнэ.

Эргэж харан хүзүүгээр нь тэвэртэл Хусог инээмсэглэснээ удаанаар үнсэв. Доод уруулыг минь зөөлөн хазан татаж өднө.

Гэнэт араас нь : "Юу хийцгээгээд байгаа юм?"

Бид хоёр бантсандаа хөдөлгөөн ч хийлгүй байж байгаад : "Өө Хусогаа наад нүдэнд чинь орсон юм гарахгүй нь ээ" гэсээр худлаа үлээж байгаа дүр үзүүлэн аажмаар эмээ рүү хараад : "Өө эмээ ирчихсэн юм уу? Өөө гарчихсан уу? Ашгүй дээ" гэтэл Хусог ч гэсэн худлаа инээд алдсаар "Харин тийм ээ, хэхэ" гэсээр нэг нүдээ нухлан дээшээ гарав.

Эмээ:" Хоолоо хурдан хий" гээд өрөө лүүгээ орчихлоо.

Ёооё бараг зүрх зогсох гэж байна. Одоо ч энэ байдлаараа хурдан хурдан цохилоод байх юм бол бараг хаагдах байх аа.

Хоолны ширээний ард Хусог бид хоёр гөлөн гөлөн хийн суух бол эмээ дуугүй л хоол идэн сууна.

Эмээг А гэхэд Айн гээд Б гэхэд байж ядна. Ёстой гэмт хүн гэлбэлзэнэ гэгч нь жинхэнэ утгаараа болж байна даа.

Эмээ дуугүй хоолоо идсээр дуусаад, босон буйдан дээр суун кино үзэж эхлэв.

Харин Хусог бид хоёр аяга тавгаа угаан, гал тогоогоо цэвэрлэнэ.

Оройхон халууцаад байхаар нь хүйтэн шүршүүрт орж байтал хаалга тогшив. Хусог зөөлхнөөр "Хаалгаа онгойлго" гэсэн бөгөөд онгойлготол хурдхан орж ирэн, ширүүхэн үнсэж эхлэв. Хусог хаалгаа түгжсээр, намайг улам өөртөө наан үнсэнэ. Амьсгал авч чадахаа болин түүнийг өөрөөсөө түлхтэл Хусог духаа нийлүүлэн, хоёул амьсгаадна.

Хусог: "Би чамайг хүсч байна "

Би:" Эмээ байгаа шдээ"

Хусог: "Бид чимээгүй байхад л болно"

Эмээгийн сайн хүү /Дууссан/Where stories live. Discover now