Шөнө дунд Сөүлд ирэн, буудал олон хоноглохоор болов. Угаасаа Гуанжуд мөнгөө нэг их үрээгүй тул хадгалж, хэрэглэх зорилготой авч ирсэн мөнгө маань хэвээрээ шахуу. Заа яахав дээ, арай эрт буцах хэрэгтэй болоо л биз.
Өглөө нэг л таагүй сэрлээ. Сэтгэл санаа тиймхэн байгаа болохоор бие ч бас дагаад байгаа бололтой. Гарахдаа бэлдээд онгоцны буудал оров. Солонгос - Япон хоорондоо олон нислэг үйлддэг тул бараг долоо хоногтоо нэг нислэг байдаг. Ойрын хоёр гурав хоногтоо нэг нислэг байх л ёстой.
Гэтэл яасан гээч. Би бичиг баримтуудаа шүүгээний доод талд жижигхэн шургуулганд хийгээд орхичихож. Өөрөө очиж авч чадахгүй, Сөүлд байгаад байж болохгүй, хэнийг ч дуудах вэ?
Буцаад буудал руу явах замдаа аав руу залгав.
Аав: "Оо, Хэри. Хаана байна?"
Би : "Сөүлд"
Аав: "Юу болоов? Яагаад явчихсан юм?"
Би: "Яаралтай буцах хэрэг гараад аа. Ааваа би бичиг баримтуудаа үлдээчихэж, та аваад ирж болох уу?"
Аав: "Хаана байгаа юм?"
Би: "Миний байсан өрөөний тольтой шүүгээний жижиг шургуулганд нь."
Аав : "Хаягаа явуулчихаа. Аав нь аваад очъё. "
Би:" Заа"
Ингээд буудалдаа буцаж ирээд, аав руу хаягаа явуулчхаад хэсэг бодол болон суув.
Жон Хусог бол сайн нэртэй муу залуу. Надад түүний и-мэйл хаяг, kakaotalk, Instagram гээд аль нь ч байхгүй. Бүр дугаар нь ч байхгүй гээд боддоо. Гэхдээ надад ч хэрэггүй л дээ. Өөрөөр хэлбэл түүнд ч бас миний бүх хаяг байхгүй. Тэр надтай холбогдож огт чадахгүй. Инээдтэй юм. Танилцаад сар ч болоогүй, гэхдээ унтчихсан. Тэгснээ наад захын мэдээллүүдээ солилцоогүй байх жишээний. Угаасаа л үл бүтэх харилцаа байж.
Хэсэг хэвтэж байтал унтчихаж. Утас дуугарсан ч сэрж чадалгүй байсаар л байна. Хүчлэн босоод утсаа авав.
Аав: "Хэри, аав нь ирчихлээ"
Би: "Аан, зам гараад кафе байгаа. Би буулаа"
Аав: "Заа"
Аавтай уулзтал тэр эмээ, Хусог бид 3н талаар мэдээгүй бололтой сууна.
Аав санаа алдаж сууснаа: "Заавал явах гээд яахав дээ. Хэсэгтээ энд байж байгаад буцаад Гуанжуд ир."
Би:" Үгүй дээ. Буцах хэрэгтэй байгаа гэж хэлсэн шдээ"
Аав:" Би өчигдөр орой сонссоон. Өглөө ч бас эмээтэй чинь ярилцсан"
YOU ARE READING
Эмээгийн сайн хүү /Дууссан/
RomanceOneshots story-ны Эмээгийн сайн хүү гэх shot-г manyshot болгож байгаа нь энэ юм аа. Насны хязгаартай хэсэг байгаа тул элдэв бусын хэл ярианд хариуцлага хүлээмээргүй байна. Насаа мэдмээргүй байгаа бол хэл яриагаа мэднэ үү. Баярлалаа. 20:07:27