7.

1.1K 112 42
                                    

Хусог аль хэдийн Японд газардчихсан, гэр лүү нь ойртож явааг ч мэдэхгүй санаа алдан хэвтэх Хэри.

Хэрид юу ч бодмооргүй, хиймээргүй санагдаж зүгээр л хэвтэж байгаа.

Харин Хэриг яаж байгааг төсөөлөх ч үгүй яваа Хусог.

Тэр Ноён У-гийн явуулсан хаягийг хайсаар эцэст нь оллоо. Ингээд нэг хоолойгоо засч , уртхан амьсгаа аваад хонхыг нь дарав.

Хэн юм бол? гэх бодол төрсөн ч тэр хөдөлсөнгүй. Түүнд зүгээр л айл андуурсан хэн нэгэн шиг санагдсан, явахыг нь хүлээнэ.

Хаалганы гадна Хусог "Биш юм байх даа" гэж эргэлзсэн ч хонхыг нь дарсаар л байсан. Удалгүй дотроос "Хэн бэ?" гэх танил хоолой японоор асуув. Арай гэж тэсэж байсан зүрх нь хормын төдийд хурдан хурдан цохилоод эхлэх нь тэр. Хариу ч хэлж чадалгүй амьсгал нь давчдан зогсоно.

Харин дотор байгаа Хэри дурангаар харсан даруйдаа гайхан зогсоно. Яг адилхан байдалд орсон хоёр хүн нэгхэн хаалгаар зааглагдана. Хэн хэн нь шоконд орж хэсэг зогслоо.

Дахин дахин нүдээ нухлан харсан ч яалт ч үгүй Хусог мөн. Харин Хусогт дотор гарсан хоолой яах аргагүй Хэригийнх мөн.

Хэри хоолойгоо засан: "Хэн бэ? "

Хусог: "Хусог байна аа. Ярилцаж болох уу? Хэри"

Хэсэг бодсоны эцэст юу ярихыг нь сонсохоор шийдсэн Хэри хаалгаа тайлан Хусогийг оруулав.

Бүх хөшгөө хаасан бүүдгэр өрөө, дуу чимээгүй зэврүүхэн гэр, цоглог гэгч нь инээгээд чанга чанга дуугардаг эзэн нь үл ялиг ядарч , цонхийсон харагдана. Ус буцалгагчнаас өөр чимээгүй гэрийн гал тогоонд Хусог, Хэри хоёр өөд өөдөөсөө харан сууна. Хусог түүнийг сайн харж ажиглах бол Хэригийн нүд ширээ рүү ширтэнэ.

Удалгүй халуун кофе гартаа атгасан ч өөдөөс чинь ширтэх хүйтэн харцнаас болж Хусог бага зэрэг даарав. Тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ирэхдээ олон мянган удаа бэлдсэн үгс нь амнаас нь гарах байтугай, санаанд нь ч орохгүй байв .

--------------------------------------------------------------

Би: "Энд юу хийж яваа юм?"

Хусог: "Тэр. Нөгөө. Юу л даа...Өвдсөн харагдаж байна, Зүгээр үү? "

Би: "Тоглоод байгаа юм уу?"

Хусог: "Үгүй ээ, нөгөө. юу.."

Би: "Гацдаг өвчтэй болчихсон юм уу?"

Эмээгийн сайн хүү /Дууссан/Where stories live. Discover now