Хусог хамаг байдгаараа гудайж, хамаг юмаа чирсээр орж ирсэн шалтгааныг гишүүд хараад л мэдсэн тул бүгд л санаа алдана. Хусог сулхан дуугаар "Би ирлээ" гээд шуудхан өрөө лүүгээ оров.
Ноён У, Хэригийн Япон дахь дугаар луу залгатал холбогдохгүй удсанд санаа зовон хөршийнх рүү нь залгасан ч утсаа авсангүй.
Хатагтай У: "Маргааш Хэсүгийн төрсөн өдөр, гэтэл Хэри байхгүй."
Хэсү: "Зүгээр дээ, ганц удаа ч гэсэн гэр бүлээрээ хооллосон шдээ"
Хатагтай У: "Мм" гэсээр Хэсүгийн духан дээр үнсэн өрөө лүүгээ явав.
Харин Хусог ирснээсээ хойш огт өрөөнөөсөө гарсангүй.
———————————————–——
Японд ирэн гэртээ ортол хамаг юм замбараагүй байна. Юм байхгүй гэрийг юунд нь ухдаг байна аа. Муу тэнэг хулгайчууд.
Эхнээс нь авахуулаад гэрээ цэвэрлэв. Сэтгэл санаа ч дээрдэхэд туслаж байна. Буянтай хулгайчууд ч юм уу. Хаалга тогших чимээнээр өндийн, хаалгаа нээтэл хөрш айлын Такуяа эгч санаа зовсон байдалтай зогсоно.
Би: "Сайн байна уу?"
Эгч: "Үнэхээр ирчихжээ. Аав чинь хоёр удаа залгачихсан байна. Чамайг ирэх болоогүйдээ гэж бодоод шалгаж үзсэн юм. Аав руугаа залгаарай. Заа би хүүхдүүд рүүгээ явлаа" гэсээр гүйгээд алга болчихов. Тэр их олон хүүхэдтэй учраас байнгын яарч сандарч явдаг хүн л дээ. Гэхдээ их найдвартай шүү.
Онгоцонд сууснаасаа эхлээд өдийг хүртэл утсаа асаагүйгээ саналаа. Утсаа асаан аав руу залгав. Тэр санаа зовж байгаа байх.
Би :" Байна уу?"
Аав: "Утсаа яагаад асаадаггүй хүүхэд вэ? Заа сайн явж очив уу?"
Би : "Тийм ээ. Харин гэр л хэцүүхэн байна"
Аав : "Юу болоов?"
Би: "Хоосон гэрийг маань хэдэн хулгайчууд ухаж үзсэн бололтой. Хамаг ор дэр, ширээ сандал үймүүлээд хаячихжээ."
Аав:" Чи тэгээд зүгээр үү? Дахиж ирж магадгүй. Аав нь очих уу? "
Би:" Үгүй дээ. Хүнтэй болчихсон юм чинь ирэхгүй "
Аав: "Гэхдээ л аюултай шдээ"
Би:" Санаа зоволгүй сайхан амар аа. Маргааш эгчийн төрсөн өдөр байх аа. Ярьж чадахгүй болохоор миний өмнөөс мэнд хүргээрэй. Ядраад байна унтлаа. "
Аав:" Мм, ойлголоо. Сайхан амраад ав"
Утсаар ярьж дуусаад хоол идэх талаар бодсон ч юм идэх дуршил муу байгаа тул идэлгүй шууд унтахаар шийдэв.
YOU ARE READING
Эмээгийн сайн хүү /Дууссан/
RomanceOneshots story-ны Эмээгийн сайн хүү гэх shot-г manyshot болгож байгаа нь энэ юм аа. Насны хязгаартай хэсэг байгаа тул элдэв бусын хэл ярианд хариуцлага хүлээмээргүй байна. Насаа мэдмээргүй байгаа бол хэл яриагаа мэднэ үү. Баярлалаа. 20:07:27