4.

969 85 24
                                    

Цаг хугацаа, өдөр хоногууд надад захирагдахааргүй урсан одож гэр бүлийнхэн маань Солонгост ирэв. Тэдний ирэх сургаар хоол унд, байрлах өрөө, хөнжил гудас гээд бүхий л зүйлсийг нь бэлдэнэ. Эмээ зааварчилга өгч байгаа нэрийдлээр суугаад л, би энэ тэрүүгээр гүйгээстэй. Одоо тавилан юм даа.

Сөүлээс Гуанжу руу гарсан гэдгийг нь сонссон даруйдаа бөөн баяр болсон хүн гоёж гангалаад л. Хусог ажлаасаа ирэх болоогүй тул эгчийг ирж байгаад тийм ч их санаа зовсонгүй. Харин ч олон жилийн дараа уулзаж байгаа болохоор баяртай байна.

Эмээ: "Хэри, чи ч гэсэн нүүрээ будчих. Гэрийнхэнтэйгээ удаан уулзаагүй шүү дээ"

Би: "Нээрээ тэгдэг юм уу?" гэсээр өрөө рүүгээ оров. Манай эмээгийн нар нь гарч байгаа бололтой шүү. Хэр барагтаа ингэж аашлаад байдаггүй хүн чинь үгүй мөн сайхан аашлаж байна аа.

Нүүрээ будчихаад байж байтал" Хэри, Тэд ирж байна" гэх эмээгийн дуунаар яаран гарахад тэд дөнгөж орж ирж байна. Би ч хамгийн түрүүнд аавыгаа тэвэрч авахад бараг уйлчихсангүй. Аав духан дээр минь үнсэж, толгойг минь илнэ. Дараа нь ээж намайг тэврээд нуруун дээр минь зөөлөн зөөлөн илэхэд энэ орчлонд хамгийн жаргалтай хүн мэт л болов.

Хэсү эгч намайг харан дуу алдаад тэврэхэд нялх багийн үнэр нь арилж том хүн болжээ. Гэхдээ надад тухтай байна.

Хэсү эгч: "Ааягүү, миний дүү яасан том болоо вэ?"

Би: "Та ч бас" гэхэд тэр инээн хацар дээр минь үнсээд бүгд дотогшоо орцгоолоо.

Хоол идэж суухдаа би аавд дахин дахин үнсүүлээд л байсан. Угаасаа аавын охин юм чинь дээ. Аавдаа л эрхлэн сууна.

Бүгд эгчийн өнгөрсөн таван жил хаагуур аялж, хаана яаж амьдарч ирснийг сонсоно. Манай гэр бүлийнхэн ер нь сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Бүгдээрээ л шуудхан хэлж ярьчихдаг учраас хүмүүсийн дургүйг хүргэх явдал цөөнгүй бий. Ерөнхийдөө эгч болсон явдлуудаа нэгд нэгэнгүй яг л кино ярьж буй мэт ярьсаар хоол ч дуусав.

Ингээд би л аяга таваг угааж цэвэрлэхээр үлдэж байгаа юм даа. Нэг их удсангүй Хусог ч ирэв. Тэгээд тэр аав, ээж хоёртой гар барин бөхийн танилцсаны дараагаар эгчтэй яах бол гэсээр гал тогооноос өнгөлзөнө.

Хусог эгчтэй гар барин бөхийгөөд : "Сайн байна уу? Жон Хусог гэдэг"

Эгч өөдөөс нь инээгээд: "Аан Хэсү гэдэг таатай байна"

Тэр хоёрын гар барилцаж, инээлдэн зогсохыг харсан би санамсаргүй барьж байсан аягаа унагаачихав. Бүгд над руу харахад сандарсандаа хурдхан хагарсан хэлтэрхийнүүдийг түүнэ. Гэнэт Хусог гүйж ирэн :" Боль оо гараа..." гэж хэлж дуусаагүй байтал би гараа зүсчихлээ.

Эмээгийн сайн хүү /Дууссан/Where stories live. Discover now