4 жилийн дараа төгсгөлийн хэсгээ оруулж байна. Энэ хүртэл хүлээж байсанд баярлалаа. Өгүүллэгээ эхнээс нь уншихаад төгсгөлийн хэсгээ уншина уу❤️
Гэсэн ч зүүд биш байгаасай, тэр зүгээр л дэлгүүр орох гээд гарчихсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ. Хусог руу залгаад ярьмаар байвч утасны дугаар, instagram, kakaotalk гээд холбогдох арга нэгээхэн ч үгүй гэдгийг мэдэрсэн Хэри ядарч сульдсан биеэ үл даан газар сууна.
Шал руу ширтэн, тархи гацах мэт ямар ч бодол үл бодогдоно. Энэ үед гадаа хүмүүс шуугилдан байгааг чих тавин сонсоход хөрш айлын Такуяа эгч хүүхдүүдээ дагуулан гарч байгаа бололтой.
Хаалганы гадна бүдэг бадаг сонсогдох ч Такуяа эгчийн нарийн хоолой : "Юун хүн билээ?" гэх дуулдана.
Харин хэн нэгэн : "Аа нөгөө юу , аа ..." гэх түгдэрэн буй бүдэг хоолойг хамгаас сайн таних учир шууд л хаалга руугаа гүйлээ.
Хэдий үүдэнд байх хүнийг хүчтэй нээсэн хаалгаараа багахан цохьсон ч намайг хараад инээмсэглэх Хусог, Хусог руу гайхан харах Такуяа эгч болон түүний хүүхдүүд угтан авлаа.
Баярласандаа шууд Хусогийг тэвэрч авав. Ямартай ч зүүд биш байж.
Биднийг харан гайхширч зогсох Такуяа эгчийн хүүхдүүд шуугилдан гүйлдэхэд хальт мульт инээмсэглэсэн ч гайхшралын харц нь арилаагүй Такуяа эгч үрсийнхээ араас явав.
Хусог : "Зүгээр үү? Дэлгүүр орох гээд гарсан чинь жоохон төөрөөд... Японоор ярихдаа муу болохоор жоохон хэцүү байлаа. Бас танай кодыг мэдэхгүй болохоор..."
Би шууд л түүнийг үнсэн авлаа.
Хусог намайг түлхэн оруулж хаалгаа хаагаад, : "Япончуудын нүдийг орой дээр нь гаргах гээ юу"
Би нулимстай нүдээр инээмсэглээд : "Дахиж надаас холдох юм бол байрныхаа сүнсэнд өгчихнө шүү" гэж сүрдүүлсэнд Хусог нүдээ онийлгон
Хусог: "Тэр сүнс чинь тэгээд хэр хөөрхөн юмбдээ? "
Би түүний цээжрүү цохин хошуугаа унжуулав.
Бид өдөржин өөрсдийн ирээдүйн талаар ярилцан хэвтэх ч ойрын хугацааныхыг ер ярьсангүй. Зүгээр л хөгшин болсон хойноо ямар газар яажшуухан амьдрахыг хүсдэг талаараа хүүрнэцгээнэ.Гэнэтхэн л бодлын мухарт бид одоо ямар харилцаатай болов? Би одоо найз охин болсон уу ? гэх сонин бодол орж ирэхтэй зэрэгцэн
Хусог: "Эмгэн өвгөн болтлоо хамт байхсан" гээд энгэртээ чанга тэврэнэ.
Би: "Нэгнийхээ дугаарыг ч мэдэхгүй эмгэн өвгөн болно гэж үү?"
YOU ARE READING
Эмээгийн сайн хүү /Дууссан/
RomanceOneshots story-ны Эмээгийн сайн хүү гэх shot-г manyshot болгож байгаа нь энэ юм аа. Насны хязгаартай хэсэг байгаа тул элдэв бусын хэл ярианд хариуцлага хүлээмээргүй байна. Насаа мэдмээргүй байгаа бол хэл яриагаа мэднэ үү. Баярлалаа. 20:07:27