энэ бүх явдлаас болж сургуульд намайг мэддэггүй сурагч гэж бараг л үгүй болсон. Харж байгаагүй ч ядаж нэрийг минь мэддэг болсон хүмүүс ч зөндөө байлаа.
Мөн тэр өдрөөс хойш Тэхён сураггүй алга болчихсон. Багш сурагчид хамт яваад байдаг байсан хүмүүс нь ч хаашаа явсныг нь мэдээгүй.
Долоо хоног өнгөрхөд би Бэкхёны талаар бага зэрэгийг мэдэж чадсаан. Тэрний хэлж байгаагаар би өмнөх амьдралдаа Бэкхёныг бүтээж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл Бэкхён яг ч цэвэр хүн биш ,хэдий тийм ч яг л хүн шиг сэтгэл хөдлөл өвдөлт гэх мэт бүхнийг мэдэрдэг. Мөн миний өмнөх үе хийсэн бүтээлдээ дурлачихсан. Харин нэгэн нууцлаг явдал болсноор би үхэж Бэкхён гүн нойронд орж мөн түүнийг сэрээж чадах ганц хүн нь түүний дараа төрөл буюу би байсан юм.
Гэхдээ би Бэкхён Жонгүг хоёрын харилцааг тийм амар гэж бодохгүй байна. Энэ хоёрын бие биенээ харах харц зүгээр нэг дургүйцэл биш харин үзэн ядалтаар дүүрэн байгаа нь хамгийн сонин.
Ямартай ч би өнгөрсөн үедээ жирийн хүн байгаагүй байх тиймээс ч Бэкхён надад намайг яг хэн байсныг хэлэхгүй байгаа.
Би ч энэ бүгдийг түр хугацаанд бодохгүй байхаар шийдсэн. Кхмм! Ер нь бодож чадхааргүй байгаа л даа! Эхэндээ бүгд л Лараг ялсанд минь баяр хүргэж байсан ч эмэгтэйчүүдын цагаан атаархал гэж үнэхээр аймшигтай юм шүү. Охидууд намайг Жон чөтгөртэй үерхдэг гэхдээ араас нь шинээр ирсэн царайлаг хөвүүн гүйгээд байгаа гэж ярьж байхыг нь сонссым. Би Жонгүг бид 2 одоогоор ямар харилцайтай байгаагаа сайн ойлгохгүй байгаа учир нь миний зүрх Бэкхён Жонгүг 2 ийг харахаар яг адилхан цохилдог.
Одоогоор бол Би энэ сургуулийн охидуудын No1 enemy болчихсон.
Би- хоёр хүнд зэрэг дурлана гэж байдаг л юм байхдаа?
??- мэдээж тийм зүйл байхгүй
Би- чөтгөр ав Жон Жонгүг?! Намайг зүрхээр явуулах гээ юу? үнэнийг хэлхэд миний зүрх дэлбрэх гэж байгаа мэт л цохилж байна.
??- Лили чи сэтгэлээ анзаарах хэрэгтэй чиний бэкхёнийг хархад мэдэрдэг мэдрэиж бол чиний доторд сүнсэд үлдсэн бага зэрэг дурсамж гэсэн үг. Чи чиний одоогын сэтгэл хэн рүү тэмүүлж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.
Үнэхээр тийм юм болов уу? миний Бэкхёнийг гэх сэтгэл өмнөх үеийн минь сэтгэлийн хэлтэрхий юм болов уу?
YOU ARE READING
ангуучдын сургууль
Fantasyхэрвээ таны амьдралд гэнэт л таны хэзээ ч үнэн гэж бодож байгаагүй зүйлүүд гараад ирвэл яахав бүр таны амьдралыг оронгоор нь эргүүлэх бол яахав??.....