Нэг тийм аюултай хүмүүс байдаг даа?
Чиний сэтгэлийг уландаа гишгэж, чамайг үл тоох хэдий ч зүрх чинь тэр хүнийг гэсээр байх хамгийн төвөгтэй мэдрэмжийг өгдөг аюултай хүмүүс...
Миний амьдралд ганцхан тийм хүн байдаг юм. Би түүнд хайртай ч тэр намайг хайрлахааргүй алсын алсад оршдог тийм хүн.
Тэр өмнө нь хэзээ ч миний энгэрт эрхэлж байгаагүй. Надад уурлаж, тунирхах мэтийн эгдүү хүргэм үйлдлүүд ч гаргаж үзээгүй.
Намайг хараад хөөрч баярлах нь битгий хэл инээмсэглэх ч үгүйгээр нэгэн хэвийн төрхөө үзүүлнэ. Жижигхэн үнсэлт, бяцхан магтаалаар шагнахын оронд яаран нэг тэвэрсэн болоод л холддог. Өвөрт минь ч жаргалтай байдаггүй гэлтэй цутгачихсан мэт хөндий хүйтэн хэвэндээ...
Энэ бүхэн түүнд огт хамаагүй. Тэр зүгээр л хүсдэггүй.
Харин миний хувьд энэ бүх зүйлс мөрөөдөл мэт санагддаг юм. Тэнгэр нь номин цэнхэр орчинд усны давалгаан чихэнд чимэгтэй сонстож, далайн эргийн уур амьсгалыг мэдрэнгээ жижигхэн гарыг нь атгаад бүхий л зүйлээ түүндээ өгч, хорвоогийн хамаг сайхныг бэлэглээд л... Тэр намайг багахан ч болов хайрлаж, чин сэтгэлээсээ инээнгээ энгэрт минь бяцхан охин шиг эрхлэн наалдаад л...
Яг үүн шиг хэдхэн хормын зүүд минь намайг өдөржин жаргалтай болгодог. Гэтэл түүний бодолд минийх гэх орон зай бараг л байхгүй. Ядаж миний тухай хэдхэн хором бодож үзээд санаа алдаасай хэмээх өрөвдөлтэй хүсэлдээ өдөр бүр л автах юм.Ганцхан санаа алдалт...
Цохилох зүрхний чинь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтын чинь эзэн нь байх юмсан.
Энэ л хангалттай.
Би эр нөхөр чинь шүү дээ.
Тийм ээ. Энэ л миний түүнийг "миний эмэгтэй" гэж тодотгох өчүүхэн шалтаг минь. Хүсээгүй гэрлэлт, сохор хайрынхаа өмнө сөхөрсөн сэтгэл минь.
Тэр миний эхнэр. Миний нар. Миний дэлхий.
Харин би түүний нөхөр. Тэгээд өөр хэн ч биш.
Үнэндээ би түүнийг маш их үзэн яддаг. Тэр намайг өвтгөж, мэдрэмжээр минь тоглож бүр галзууруулах шахдаг болохоор... Намайг сул дорой болгож, сэтгэлгүй хүнтэй харьцаж байгаа юм шиг тэсэхийн аргагүй байдалд оруулдаг болохоор... Эцэс сүүлд нь би л ганцаараа хайрлаж, ганцаараа хагацаад дуусдаг болохоор... Би үзэн яддаг юм.
Даан ч тэр миний бүх зүйл.
Эргэж буцахыг хүсдэггүй хэрнээ тэр л гэвэл би яаж ч гомдсон, яаж ч уйлсан бай инээмсэглэж чаддаг. Буцаад л түүнийг хайрлаад эхэлдэг. Хурууны үзүүр байтугай түүнээс жижигхэн хэсэг нь биед минь шүргэх төдийд л зүрх минь ачааллаа дийлэхгүй болох шахаж, хөндий ч гэсэн эмзэг бяцхан үйлдлүүд нь намайг тэнгэрт нисгэнэ.
Би түүнд тийм л их хайртай. Нэг хүн, мянган мэдрэмж...
Юу гээч? Тэр үнэхээр, үнэхээр үзэсгэлэнтэй.
Гэхдээ мөс шиг хүйтэн!
Миний зүрхний лугшилт, амьдралын минь утга учир, Ким Тэхён гэх хүний цорын ганц "хайр".
Намайг хайрлаагүй миний эмэгтэй...
Гэхдээ ингээд л зогсоогүй юм шүү. Би түүнд дурласан залуугаас түүний залуу болох хүртлээ хичээсэн юм...
Миний хамгийн эхний үйлдэл бол аль хэдийн өөр залууд алдарсан түүний сэтгэлийг өөртөө татах байлаа...
***"Жон Жонгүг дахиад ойртох хэрэггүй... Тэр минийх!"
"Энэ чинь бизнес гэрлэлт. Тэхён... Тэр чамд хайртайдаа гэрлээгүй. Түүнийг хэнийг нь сонгохыг харъя л даа. Мм? Би түүнийг жаргалтай болгодог болохоос чи биш."
***
>>>
Hi era?Энэ бичвэр нь short story бөгөөд бүх хэсгүүд Тэхёны талаас бичигдэнэ~~❤
YOU ARE READING
BOY WITH LUV ||KTH [Completed]
Short StoryЦохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story